System Center сургалтын төвөөс мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон суралцдаг, ажилладаг залуу инженерүүддээ зориулан сар бүр Workshop хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ.
Харин энэ удаагийн ээлжит workshop арга хэмжээгээр мэдээллийн аюулгүй байдлын салбарыг онцолж манай компанитай хамтран Ethical Hacking Machine нэртэйгээр онлайн шалгаруулалтад тэнцсэн нийт 8 IT инженер болон програмистуудын дунд хөтөлбөрийг доорх агуулгын хүрээнд зохион байгуулан явууллаа.
Хөтөлбөрийн агуулга:
- Introduction to Ethical Machine Hacking
- Ethical Machine Hacking Practice
- Ethical Machine Hacking Task
- Graduation
Монгол улсад кибер аюулгүй байдлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг манай компанийн хувьд өөрсдийн харилцагч компаниудтайгаа үргэлж мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт болон бусад үйл ажиллагааг хамтран явуулдаг учир тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр оролцож, гарын бэлэг гардуулан, нийт оролцогчдод өөрсдийн шилдэг бүтээгдэхүүн болох байгууллагын сүлжээг өндөр хүчин чадлаар өргөтгөж, бүгдийг нэг доороос удирдах боломж бүхий сүлжээний аюулгүй байдлын шийдэл Checkpoint Maestrо болон Hyperscale сүлжээний талаар танилцуулсан юм.
Энэхүү бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүйг та энд дарж үзнэ үү.
Мөн бид байр эзэлсэн оролцогчдод гарын бэлэг болон Check Point онлайн сургалтын эрхийг гардууллаа. Тэмцээнд байр эзэлсэн болон хөтөлбөрт оролцсон нийт оролцогчдодоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
1-р байр: Юнител ХХК Cистем Инженер Г.Билгүүн
2-р байр: Голомт банк IT Аудитор Э.Ариунболд
3-р байр: Жи-Мобайл Сүлжээний инженер Т.Номин-Эрдэнэ