card

Европын тэргүүлэгч шинжээчдийн байгууллага болох KuppingerCole Analysts AG-аас гаргасан "Leadership Compass 2025: Web Application and API Protection (WAAP)" тайланд Radware компани кибер аюулгүй байдлын энэхүү чухал салбарт дэлхийн хэмжээний "Ерөнхий Тэргүүлэгч" (Overall Leader)-ээр нэрлэгдлээ.

Энэхүү тайлан нь орчин үеийн дижитал орчин дахь вэб аппликейшн болон API (Application Programming Interface)-ийн хамгаалалтын шийдлүүдэд нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн бөгөөд Radware нь Бүтээгдэхүүн, Инноваци, Зах зээл гэсэн бүх үндсэн ангилалд тэргүүлэгчийн байр суурийг эзэлсэн нь тус компанийн технологийн давуу талыг баталж байна.

 

WAAP зах зээлийн хувьсал ба өнөөгийн чиг хандлага

Уламжлалт Вэб Аппликейшн Галт Хана (WAF) нь өмнө нь зөвхөн вэб урсгалыг хянахад чиглэдэг байсан бол өнөөдөр энэ нь Web Application and API Protection (WAAP) буюу илүү өргөн хүрээний цогц хамгаалалтын категори болон өргөжөөд байна. Энэхүү шилжилт нь байгууллагууд API-д суурилсан архитектур руу шилжиж, хоорондоо холбогдсон дижитал үйлчилгээнээс хамааралтай болсонтой шууд холбоотой юм.

KuppingerCole-ийн тайланд дурдсанаар, орчин үеийн WAAP шийдлүүд нь зөвхөн нийтлэг халдлагуудаас гадна бот сүлжээний нарийн төвөгтэй халдлага (bot-driven abuse), API-ийн зүй бус ашиглалт, бизнесийн логикийг онилсон халдлага, болон Layer 7 (L7) DDoS халдлагын эсрэг хамгаалалт хийх чадвартай байх ёстой болжээ. Ялангуяа санхүү, эрүүл мэнд, цахим худалдаа зэрэг эмзэг өгөгдөл боловсруулдаг салбаруудад WAAP нь үйл ажиллагааны тасралтгүй байдал болон хэрэглэгчийн итгэлийг хадгалахад нэн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Зах зээлийн төлөвшилтийн хувьд WAAP зах зээл нь "төлөвшсөн" (mature) шатандаа орсон бөгөөд үндсэн функцүүд нь тэргүүлэгч вендоруудын дунд стандартчилагдсан байна. Иймээс шинээр гарч ирж буй болон одоо байгаа тоглогчид инноваци, хиймэл оюун ухаан (AI/ML) ашиглалт, болон API хамгаалалтын гүнзгийрүүлсэн чадвараараа ялгарч өрсөлдөх шаардлагатай болж байна .

 

 


 

HPE SimpliVity

HPE SimpliVity бол зүгээр нэг HCI биш, харин дата үр ашиг, нэгдсэн хамгаалалтыг цоо шинэ түвшинд гаргасан ухаалаг платформ юм.

1. Дата Үр Ашиг (Exceptional Data Efficiency)

Дата-г давхцуулахгүй хадгалах (Deduplication) болон шахах (Compression) үйлдлийг маш өндөр хурдтай хийдэг. Үүний үр дүнд 10TB хэмжээтэй өгөгдөл, нөөцлөлтийг 1TB хүрэхгүй зайд багтаах боломжийг олгож, дискний зайг 90% хүртэл хэмнэж байгууллагад тань санхүүгийн асар том хэмнэлт авчрана.

2. Нэгдсэн Нөөцлөлт ба Сэргээлт (Built-in Backup and Recovery)

Тусдаа нөөцлөлтийн програм хангамж, төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй. SimpliVity нь Virtual Machine (VM)-ийг нөөцлөх, сэргээх үйлдлийг системдээ бүрэн шингээсэн байдаг. Хурд: 1TB хэмжээтэй Virtual Machine-ийг 60 секундэд багтаан нөөцлөх буюу сэргээх гайхалтай хурдыг санал болгодог.

3.Нэгдсэн Удирдлага (Centralized Management)

IT-ийн администраторууд VMware vCenter зэрэг өөрсдийн сайн мэддэг, өдөр тутам ашигладаг програмаасаа сервер, өгөгдлийн сан, нөөцлөлт, сэргээлт зэрэг бүх үйлдлээ хийх боломжтой.

 

 

HPE Alletra dHCI: HCI-ийн Дараагийн Үе

Уламжлалт HCI шийдлүүдэд нэг сул тал бий. Та сторэйжийн багтаамжаа нэмэхийн тулд заавал дагалдуулаад сервер (CPU/RAM) худалдаж авах хэрэгтэй болдог. Эсвэл эсрэгээрээ, тооцоолох хүчин чадал хэрэгтэй байхад илүүдэл сторэйж дагалдаж ирдэг. Үүнийг бид "HCI Tax" буюу HCI-ийн татвар гэж нэрлэдэг байв. Харин HPE Alletra dHCI (Disaggregated HCI) нь энэ асуудлыг шийдсэн.

dHCI-ийн Технологийн Давуу Тал:

  • Бие даасан өргөтгөл (Independent Scaling): Танд Compute хэрэгтэй бол зөвхөн серверээ нэм. Танд Storage хэрэгтэй бол зөвхөн багтаамжаа нэм. Нөөцийн ямар ч нэмэлт үргүй зардал гарах шаардлагагүй.
  • Бизнесийн чухал (Business Critical) аппликейшнд зориулагдсан: Alletra сторэйж нь 99.9999% (six nines)-ийн найдвартай ажиллагааг хангадаг тул банк, санхүү, ERP систем зэрэг тасралтгүй ажиллагаа шаардсан системүүдэд нэн тохиромжтой.
  • Хурд: NVMe технологи дээр суурилсан All-Flash сторэйж нь өгөгдлийн хандалтыг микросекундын хурдаар гүйцэтгэнэ.

Alletra dHCI шийдэл нь HCI-ийн хялбар байдлыг хүсэж байгаа ч, уламжлалт сторэйжийн гүйцэтгэл, найдвартай байдлыг шаарддаг байгууллагуудад төгс тохирдог.

 

 

 

 

 

 

 

HPE InfoSight: Хиймэл Оюунд Суурилсан Удирдлага

HPE InfoSight бол таны дэд бүтцийн "тархи" юм. Энэ нь дэлхий даяарх бүх HPE системээс мэдээлэл цуглуулж, хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийснээр дараах боломжийг олгодог:

  • Урьдчилан таамаглах: Системд ямар нэг доголдол, асуудал гарахаас нь өмнө урьдчилан таамаглаж, IT-ийн багт мэдэгдэнэ.
  • Асуудлыг урьдчилан сэргийлэх: Гарч болзошгүй асуудлын 86%-ийг автоматаар илрүүлж, шийдвэрлэнэ.
  • Зөвлөмж өгөх: Системийн ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг зөв хуваарилах талаар ухаалаг зөвлөмжүүдийг өгдөг.

 

 

Private Cloud AI ШИЙДЭЛ​

Хиймэл оюун ухаан (AI) нь бизнесийн хөгжилд том өөрчлөлт авчирч, байгууллагуудыг илүү үр ашигтай ажиллах, шинэ боломжуудыг нээх, өрсөлдөөнд давуу байхад тусалж байна. Гэвч AI-г хэрэгжүүлэхэд хурдан хөгжиж буй технологи, түүний төвөгтэй байдал, AI-ийн мэргэшсэн мэргэжилтний хомсдол зэрэг томоохон бэрхшээл тулгардаг. Энэ сорилтуудыг даван туулахын тулд байгууллагууд зөв суурь шийдэл сонгох шаардлагатай бөгөөд танай байгууллагын технологийн дэд бүтцийг илүү үр ашигтай, ухаалаг, аюулгүй болгоход чиглэсэн цогц шийдлийг HPE санал болгож байна.

 

HPE Private Cloud AI:

NVIDIA-тай хамтран бүтээсэн HPE Private Cloud AI нь байгууллагын дотоод сүлжээнд, өөрийнх нь хяналтад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ашиглахад зориулагдсан цогц шийдэл юм. HPE Private Cloud AI нь дараах үндсэн үе шатуудыг хамарсан цогц шийдлүүдийг санал болгодог:

  • Data Foundation: Хиймэл оюун ухаанд шаардлагатай их хэмжээний өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулахад зориулсан сторэйж, дата менежментийн шийдлүүд.
  • AI Training & Development: NVIDIA-ийн GPU-тэй, өндөр хүчин чадалтай серверүүд дээр AI моделийг хурдан сургах, хөгжүүлэх орчин.
  • AI Inference: Сургаж дууссан AI моделийг бодит үйл ажиллагаанд ашиглахад зориулсан, найдвартай ажиллагаатай серверүүд.
  • AI Software Platform: AI хөгжүүлэлтийн бүх үе шатыг хялбарчлах, автоматжуулах программ хангамжийн багц.

 

 

 

 

 

HPE ProLiant Compute DL380a Gen12

HPE ProLiant Compute сервер нь дэлхий даяар олон байгууллагын сонголт болсон өндөр гүйцэтгэлтэй серверийн шийдэл бөгөөд HPE Private Cloud AI шийдлийн гол тулгууруудын нэг юм.

HPE ProLiant DL380a Gen12 нь танай байгууллагын өгөгдлийг бодит үнэ цэн, бизнесийн өрсөлдөх давуу тал болгон хувиргах AI болон HPC-ийн ажлын ачааллыг даах, өндөр гүйцэтгэлийн төдийгүй аюулгүй байдал, автоматжуулалт, менежментийн ухаалаг боломжуудыг нэг дор багтаасан байдаг.

 

 

HPE ProLiant Compute нь маш өргөн хүрээнд ашиглагддаг. Үүнд:

  • Клауд орчин (private болон hybrid cloud)
  • Хиймэл оюун ухаан ба өгөгдлийн шинжилгээ
  • Виртуалчлал болон өндөр ачаалалтай ажлын орчин
  • Fine-tuning болон inference AI workloads
  • Enterprise-д зориулсан next-gen AI шийдлүүдэд зориулагдсан.

 

HPE GreenLake 

HPE GreenLake нь танай байгууллагын мэдээлэл технологид бүхий л Клауд үйлчилгээг санал болгодог ба Hybrid cloud-ийг дэмжиж ажилладгаараа онцлог юм. Мөн байгууллагуудад асар их хэмжээний өгөгдлийг хадгалах, удирдахад тусалдгаас гадна үйл ажиллагааг илүү хялбаршуулдаг хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий хадгалалтын менежментийн ухаалаг программ хангамж юм.

HPE GreenLake-ийн бизнест өгөх үр өгөөж:

  • Үйл ажиллагааны үр ашиг - Дэд бүтцийн менежмент, системийн сайжруулалт, шинэчлэлт зэрэг өдөр тутмын ажлуудыг багасгаж, үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлдэг.
  • Тайлагнал ба хяналт - HPE GreenLake нь бодит цагийн тайлагнал, мониторинг хийж, системийн нөөцийн хэрэгцээ, ачааллыг хялбар хянах боломжтой.
  • Аюулгүй байдал - Байгууллагын эмзэг мэдээллийг аюулгүй байдлын бодлого, журамдаа тохируулан хадгалах байршлыг сонгох боломжтой бөгөөд, дүрэм журмын нийцлийг ханган ажиллах боломжийг бүрдүүлдэг.
  • Үйлчилгээний төлбөрийн загвар - Байгууллагууд зөвхөн ашигласан нөөцийнхөө төлбөрийг төлж, зардлаа хянах боломжтой болдог.
  • Уян хатан байдал - Байгууллагууд хэрэгцээ гармагц нөөцөө нэмэх, багасгах боломжтой тул зардлаа оновчтой болгож, хэрэглээгээ уян хатан удирдах мөн өөрийн дата төвийн дэд бүтцийг клауд платформтой адил удирдан зохион байгуулах боломжтой.

HPE GreenLake Flex шийдэл нь клауд болон дотоод системийг хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын төвөөр дамжуулан хянах боломжийг олгохын зэрэгцээ байгууллагын тань аюулгүй байдлын дэд бүтцийн үйл ажиллагааг нэгтгэж, ослын хариу үйлдлийг автоматжуулах боломжийг олгодог. 

Өнгөрсөн хугацаанд HPE GreenLake-ийн хэрэглэгчид өөрсдийн технологийн шинэчлэл, менежментийг хялбаршуулснаар үйл ажиллагааны зардлын хэмнэлтээ 65%, мэдээллийн технологийн нөөцийн үр ашгийг 60%-иар нэмэгдүүлсэн байна. 

HPE GreenLake нь хэрэглэгчдэд энгийн, өөртөө үйлчлэх платформын тусламжтайгаар туршлагаа сайжруулах, зардал болоод эрсдэлийг бууруулах, бизнесээ илүү сайн явуулах,  өгөгдлийн хяналтыг хурдан бөгөөд хялбар олж авахад тусалдаг. 

 

 

Gartner Magic Quadrant тайланд "Primary Storage" төрлөөр HPE компани тогтмол тэргүүлэгчээр шалгарсаар байна

Вертексмон компани нь HPE брэндийн Монгол дахь албан ёсны хамтрагчаар ажилладаг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид өөрсдийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар та бүхэнд хүргэж байна. 

Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Дэлгэрэнгүй танилцах