
2026 он байгууллагуудын хувьд мэдээллийн технологийн үүрэг эрс өөрчлөгдөж буй үе болж байна. Өмнө нь IT нь зөвхөн дотоод үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл байсан бол өнөөдөр бизнесийн өсөлт, өрсөлдөх чадвар, эрсдэлийн удирдлагын үндсэн хөдөлгүүр болжээ.
Хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжил, кибер халдлагын өсөн нэмэгдэж буй эрсдэл, клауд технологийн хэрэглээ, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын ач холбогдол нэмэгдэж байгаа энэ үед байгууллагууд IT төсвөө зөвхөн тоног төхөөрөмж, программ хангамж, лиценз худалдан авах зардал гэж харах нь хангалтгүй болсон.
Харин мэдээллийн технологийн төсвийг байгууллагын урт хугацааны зорилго, бизнесийн тасралтгүй ажиллагаа, бүтээмж, аюулгүй байдал болон өсөлтийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон төлөвлөх шаардлагатай байна.
Gartner-ийн 2026 оны долоодугаар сарын шинэчилсэн таамгаар дэлхийн мэдээллийн технологийн нийт зардал 2025 оны 5.58 их наяд ам.доллароос 2026 онд 6.37 их наяд ам.долларт хүрч, жилийн дүнгээр 14.2 хувиар өсөх төлөвтэй байна. Өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь AI-д зориулсан дата төвийн дэд бүтэц, Infrastructure as a Service буюу IaaS болон программ хангамжийн хөрөнгө оруулалт болж байна.
.png)
Эх сурвалж: Gartner, Worldwide IT Spending Forecast .
1. AI болон автоматжуулалт нь мэдээллийн технологи дахь хөрөнгө оруулалтын гол чиглэл хэвээр байна.
2026 онд байгууллагуудын IT хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт, ухаалаг системүүд болж байна.
Байгууллагууд:
Гэвч AI шийдлийг амжилттай нэвтрүүлэхийн тулд зөвхөн программ хангамж худалдан авах нь хангалтгүй. AI системийн үр ашиг нь найдвартай дэд бүтэц, чанартай өгөгдөл, зөв зохион байгуулалттай дата удирдлага, мэдээллийн хамгаалалт болон кибер аюулгүй байдлын суурь орчноос шууд хамаарна.
Ялангуяа байгууллагын нууц мэдээллийг AI системд боловсруулах, хадгалах, дамжуулах үед өгөгдлийн ангилал, хандалтын хяналт, мэдээлэл алдагдахаас сэргийлэх бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Иймд 2026 оны AI хөрөнгө оруулалт нь зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх бус, түүнийг аюулгүй, удирдлагатай, бизнесийн бодит үр өгөөжтэй ашиглахад чиглэх ёстой.
2. Кибер аюулгүй байдал бол зардал биш, бизнесийн хамгаалалт
Ransomware, phishing, нийлүүлэлтийн сүлжээг онилсон халдлага, мэдээлэл хулгайлах оролдлого болон AI ашигласан залилан улам боловсронгуй болж байна.
Байгууллагын мэдээлэл алдагдах, систем ажиллагаагүй болох, үйл ажиллагаа тасалдах эрсдэл нь зөвхөн санхүүгийн шууд хохирлоор хязгаарлагдахгүй. Энэ нь байгууллагын нэр хүнд, харилцагчийн итгэл, гэрээний үүрэг, хууль зохицуулалтын шаардлага болон бизнесийн тасралтгүй ажиллагаанд ноцтой нөлөөлөх боломжтой.
Gartner-ийн тооцоогоор дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын нийт зардал 2024 онд 193.4 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 213 тэрбум, 2026 онд ойролцоогоор 239.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Gartner, Information Security End-User Spending Forecast .
2026 онд IT төсөв боловсруулахдаа дараах чиглэлүүдэд хөрөнгө оруулалт хийх нь чухалд тооцогдож байна:
Кибер аюулгүй байдлыг зөвхөн халдлагын дараах хариу арга хэмжээ бус, урьдчилан сэргийлэх стратегийн хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.
3. Найдварай дэд бүтэц бол дижитал шилжилтийн үндэс
AI, cloud үйлчилгээ, их өгөгдлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцэд тавигдах шаардлага улам бүр нэмэгдэж байна.
2026 онд байгууллагууд:
Зөв төлөвлөсөн дэд бүтэц нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүйн технологийн өөрчлөлтийг хурдан нэвтрүүлэх боломжийг бүрдүүлдэг.
4. Программ хангамж ба платформын хөрөнгө оруулалт өссөөр байна
Байгууллагууд бизнесийн процессоо илүү ухаалаг, уян хатан болгохын тулд SaaS, enterprise application, мэдээллийн системүүдэд илүү их хөрөнгө оруулж байна.
Үүнд:
Гэвч олон төрлийн программ хангамж ашиглах тусам систем хоорондын интеграц, өгөгдлийн нэгдсэн байдал, хэрэглэгчийн хандалтын удирдлага болон мэдээллийн хамгаалалт илүү чухал болно.
Тухайлбал, өөр өөр системд нэг мэдээллийг давхар хадгалах, хэрэглэгчдэд шаардлагагүй өндөр эрх олгох, ашиглахаа больсон хэрэглэгчийн эрхийг хаахгүй үлдээх болон зөвшөөрөлгүй SaaS үйлчилгээ ашиглах нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймээс программ хангамжийн хөрөнгө оруулалтыг тус тусад нь үнэлэх бус, байгууллагын нийт технологийн экосистем, интеграц, өгөгдлийн удирдлага болон аюулгүй байдлын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай.
5. Мэргэжлийн ур чадварын дутагдлыг технологийн түншлэлээр нөхөх нь
Технологи хурдацтай хөгжихийн хэрээр байгууллагад шаардлагатай мэргэжлийн ур чадвар байнга өөрчлөгдөж байна.
AI инженер, клауд архитектор, дата инженер, кибер аюулгүй байдлын шинжээч болон SOC мэргэжилтэн зэрэг өндөр ур чадвартай хүний нөөцийн эрэлт нэмэгдэж байгаа ч байгууллага бүр эдгээр чиглэлээр бүрэн хэмжээний дотоод баг бүрдүүлэх боломжгүй.
World Economic Forum-ийн Future of Jobs Report 2025 тайланд ажил олгогчдын 63 хувь нь ур чадварын дутагдлыг бизнесийн өөрчлөлтөд тулгарч буй гол саад гэж тодорхойлсон байна. Мөн ажилтнуудын одоогийн үндсэн ур чадварын 39 хувь нь 2030 он гэхэд өөрчлөгдөх эсвэл хуучрах төлөвтэй бөгөөд AI, их өгөгдөл, сүлжээ болон кибер аюулгүй байдлын ур чадварын эрэлт хамгийн хурдан өсөхөөр байна.
Мэргэжлийн баг бүрдүүлсэн байгууллагын хувьд ч ажилтнуудаа тогтвортой ажиллуулах, тасралтгүй сургах болон технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэхэд ихээхэн хугацаа, хөрөнгө шаардлагатай.
Тиймээс байгууллагууд дараах хэлбэрийн үйлчилгээг түлхүү ашиглаж байна:
Vertexmon-ийн зөвлөмж
2026 оны IT төсөв боловсруулахдаа байгууллагууд дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:
Байгууллага бүр хамгийн шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагагүй. Харин өөрийн бизнесийн зорилго, бодит хэрэгцээ, эрсдэлийн түвшин болон дотоод нөөцөд нийцсэн технологийг зөв дарааллаар сонгон хэрэгжүүлэх нь хамгийн чухал.
Vertexmon компани байгууллагын хэрэгцээ, зорилгод нийцсэн мэдээллийн технологийн шийдлийг сонгох, найдвартай дэд бүтэц бүрдүүлэх, системүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх болон кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, технологийн шийдэл, хэрэгжүүлэлтийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.