Уул уурхайн автоматжуулалт

Уул уурхайн автоматжуулалт

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information詳細情報Informations détailléesDetaillierte Informationen

SNC Technologies

Уул уурхайн автоматжуулалт

SNC Technologies нь SatNetCom-ийн нэг хэсэг бөгөөд Индонезийн уул уурхайн салбарт хамгийн том мэдээлэл, харилцаа холбооны систем, үйлчилгээ үзүүлэгч компани юм. Бид Индонез улсад бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас илүү олон флотын менежментийн систем болон эдгээр системийг дэмждэг мэдээллийн технологи, харилцаа холбооны сүлжээг суурилуулсан.

Нэгдсэн удирдлага

MineLink FMS нь SNC Technologies компанийн уул уурхайн флотын менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх, дэмжих, засвар үйлчилгээ хийх чиглэлээр 10 гаруй жил амжилттай ашиглагдсан удирдлагын систем юм. MineLink FMS-ийн зорилго нь уурхайн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ засвар үйлчилгээ, дэмжлэгийн зардлыг бууруулах бөгөөд жижиг, том аль ч төрлийн уурхайд ашиглагдаж, удирдлага хяналтыг бий болгох боломжийг олгодог.

MineLink FMS нь тоног төхөөрөмж ба серверийн хоорондох зурвасын өргөнийг багасгахын тулд хамгийн сүүлийн үеийн мэдээллийн санг синхрончилж, хөдөлгөөнт техник болон технологийг холбож илүү үр ашигтай байдлаар ашигладаг. Серверийн холболтоос хамаарлыг багасгахын тулд үйл ажиллагааны өөрчлөлт, статусын өөрчлөлт, операторын нэвтрэлт зэрэг системийн хамгийн чухал шийдвэрүүдийг хүнд даацын тоног төхөөрөмж тус бүрт суурилуулан өндөр хүчин чадал бүхий компьютер дээр бодит цаг хугацаанд хадгалж, үйл ажиллагааг найдвартай явуулдаг.

Төв удирдлагын систем

Системийн бүтэц

Удирдлагын систем

Уурхайн удирдлагын систем

  • Уурхайн удирдлага
  • Үйлдвэрлэлийн хяналт

Уурхайн машины хяналт

  • Уурхайн машины хяналт

Дугуйн даралтын хяналт

  • Ачигч машины дугуйн эвдрэл
  • Үйлдвэрлэлийн хяналт

Түлшний хяналт

  • Түлшний хяналт
  • Түлшний менежмент

Хөдөлгүүрийн хяналт

  • Хөдөлгүүрийн хяналт
  • Хөдөлгүүрийн менежмент

Геологийн блок, бүтцийн тооцоолол

  • Хөрсний үеийн дата бааз
  • Материал байршил ангилал

Аюулгүй байдал

Жолоочийн аюулгүй ажиллагааны хяналт

  • Жолоочийн ядарлын хяналтын систем
  • Жолоочийн ядарлыг сэрэмжлүүлэх
  • Ядралтын тайлан боловсруулах

Ослоос урьдчилан сэргийлэх систем

  • Радар мэдрэгч, хяналт
  • Зураг, видео хяналт

Хурдны хязгаарын хяналт

  • Хурдны хязгаарын хяналт
  • Видео, зураг баримтжуулалт

Хөдөлгөөний ухаалаг хяналт, зохицуулалт

  • Уурхайн замын менежмент
  • Зогсолтын хяналт

Бүхээгийн нэвтрэх хяналт

  • Жолоочийн хяналт, камер
  • RFID нэвтрэх систем

Харилцаа, холбоо

Хиймэл дагуулын холбоо

  • Алслагдсан уурхайн хиймэл дагуулын сүлжээ
  • DirectIP, C-Band, Ku-Band, Kg-Bady холболт

Интернэт сүлжээ

  • Шилэн кабель болон wifi холболт
  • Хүнд нөхцлийн холболт

Дотоод сүлжээ

  • Өндөр нууцлалтай холболт
  • Алслагдсан бүсийг төвтэй холбох холболт
  • Байгууллагын төвлөрүүлсэн холболт

Хөдөлгөөнт сүлжээний систем

  • Уурхайн нөөцийн холболт
  • Зөөврийн станцууд

Уурхайн удирдлагын систем

MineLink флотын удирдлагын системийн зүрх нь диспетчерийн хяналтын төв бөгөөд уг системийг ашиглаж уурхайн диспетчер, хянагчид уурхай дээр буй бүх тоног төхөөрөмжийг бодит цаг хугацаанд хянах боломжтой. Диспетчерийн дэлгэцэн дээр оройтож ирсэн, буруу маршруттай байгаа машин, техник зэрэг хэвийн бус нөхцөл байдлын талаархи анхааруулга гардаг тул яаралтай арга хэмжээ авч болохоос гадна удирдлагын төвөөс ачааны машиныг засварын газар хуваарилах зэрэг онцгой нөхцөл байдлыг шууд зохицуулж болно.

Have a Question? Let’s Talk. [ Dark ]

Reach out to our team for sales questions, support, or to report an attack.

Ослоос урдчилан сэргийлэх систем

Ил болон далд уурхай дахь машин, тоног төхөөрөмжийн тоо, биет хэмжээ, хурд хүч нэмэгдсэн нь ашиглалтын олон давуу талыг бий болгосон. Гэхдээ энэ нь үзэгдэх орчин муу, тээврийн хэрэгсэл санамсаргүй мөргөлдөх, явган зорчигч амь насаа алдах зэрэг эрсдлийг асах ихээр нэмэгдүүлсэн. Харин ослоос урдчилан сэргийлэх системийг ашигласнаар дараах давуу талуудыг бий болгоно.

Давуу тал:

  • Уурхайн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж, хүний амь эрсдэхээс сэргийлнэ.
  • Тээврийн хэрэгслийг гэмтэхээс сэргийлнэ.
  • Байгалын аюултай уур амьсгалтай орчинд аюулгүй ажиллагааг өндөржүүлнэ.
  • Нэг дэлгэц дээр олон мэдрэгчийн мэдээллийг харах боломжтой.
  • Бусад аюулгүй ажиллагааны төхөөрөмжүүд, системүүдтэй интеграц хийх боломжтой.
  • ХАБ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хэрэглэгчид үзэгдэх очрноос болон хурд хэтэрсэн ослын гаралтын 75% -аас сэргийлж чаддаг гэсэн баримт байдаг.

24/7 Дохиолол хяналт

Оператор жолоодохдоо ядарч сульдах нь удаан хугацааны турш зайлшгүй бэрхшээлтэй асуудал болж ирсэн. Тээврийн хэрэгсэл жолоодож буй оператор өдөрт 6 цагаас илүү хугацаагаар жолоодож, эсвэл амрахгүй байх тохиолдолд осол гарах эрсдэл өндөр байдаг.

MineSafeDrive – Жолоочийн хяналтын систем

MineSafeDrive нь операторын ядрах, нойрмоглох зэргээс үүдэлтэй ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд тэд ядарч сульдах, анхаарал сарниулах тохиолдолд ажиллаж эхэлнэ. Систем нь ядаргаагаа хэтэрсэн, жолоодох, эсвэл анхаарал сарниулах үед (жишээлбэл, утсаа авах эсвэл тамхи татах эсвэл нэг тал руу хэт удаан харвал) оператор руу сэрэмжлүүлж, дараа нь мэдээллийг GSM / ашиглан суурь хяналтын станц руу буцаадаг. GPRS эсвэл WiFi эсвэл SAT зэрэг сүлжээний сонголтуудаар холбогдох боломжтой

Бидэнтэй холбогдох

Уулзалтын цаг товлох

Unmanaged devices present a weak point in security. Prevent corporate data from mixing with other data and software on the device.