.png)
Infoblox DNS Protection шийдэл нь халдлагаас урьдчилан сэргийлж, тасралтгүй үйлчилгээ болон найдвартай сүлжээний ажиллагааг хангадаг. Ихэнх кибер халдлага dns хүсэлт гаргадаг бөгөөд энэ үе бол халдлагыг хамгийн эрт илрүүлж, зогсоох боломжтой мөч юм. Уламжлалт “detect & respond” аргачлал нь халдлага аль хэдийн эхэлсний дараа л ажилладаг тул хэдийн оройтсон байх тохиолдол бий. Харин infoblox threat defense нь predictive threat intelligence болон machine learning ашиглаж, халдлага бүрэн хэрэгжихээс нь өмнө илрүүлэн зогсоодог бөгөөд зөвхөн хэрэглэгч, төхөөрөмж, клауд орчин төдийгүй, байгууллагын бүх сүлжээг хамарч, халдлагыг таслан зогсоохын зэрэгцээ хоршин ажиллаж буй хамгаалалтын системийн(ngfw, edr гэх мэт) ачааллыг бууруулдаг
Infoblox DNS яагаад шаардлагатай вэ?
DNS нь хэрэглэгчдэд ойлгомжтой домайн нэрийг (жишээ нь, https://www.google.com/search?q=google.com) компьютерын ойлгох IP хаяг (жишээ нь, 172.217.167.78) руу хөрвүүлдэг сүлжээний "лавлах" юм. Хэрэв DNS ажиллахгүй бол интернэт болон дотоод сүлжээний ямар ч үйлчилгээнд хандах боломжгүй болно. Уламжлалт DNS серверүүд (Microsoft DNS, BIND гэх мэт) нь дараах сул талуудтай:
Infoblox нь эдгээр бүх асуудлыг шийдэх зорилготой нэгдсэн платформыг санал болгодог.

Infoblox DNS Protection шийдэл нь тус халдлагуудаас хамгаална

Dns шифрлэлтийг идэвхжүүлэх нь (DOH ба DOT)
Dns client болон local dns серверийн хоорондын харилцаа ихэнхдээ шифрлэгдээгүй байдаг. Энэ нь мэдээлэл дамжуулах явцад data snooping, interception, exfiltration-д эрсдэлтэй болгодог бөгөөд үүнийг dns-ийн “last mile” буюу хамгийн эмзэг цэг гэж нэрлэдэг.
Энэ асуудлыг шийдэхийн тулд салбарын хэмжээнд dns over tls (dot) болон dns over https (doh) технологийг нэвтрүүлж, dns client ба external internet dns серверүүдийн хоорондын харилцааг нууцлалтай, шифрлэгдсэн болгодог.
Таны байгууллагын dns сервер дээр шифрлэлтийг хэрэгжүүлэх нь хэрэглэгчийн сүлжээг хянах боломжийг танд олгохын зэрэгцээ байгууллагын аюулгүй байдлын бодлогын шаардлагыг хангаж, нууцлалыг хангана.
Онцгой дэд бүтцийн хамгаалалт
Онц чухал дэд бүтцийг DNS халдлагаас хамгаалах DNS Infrastructure Protection нь хэвийн траффикийн (legitimate traffic) урсгалыг тасалдуулахгүйгээр бизнесийг DDoS болон бусад халдлагуудаас хамгаалдаг ба Threat Adapt-ын мэдээлэлд (intelligence) суурилан, шинээр гарч буй болон хувьсан өөрчлөгдөж буй threat-ийн эсрэг хамгаалалтаа тасралтгүй шинэчилж байдаг.
Вертексмон ХХК нь Infoblox компанийн Монгол дахь албан ёсны түнш бөгөөд танай байгууллагын сүлжээний гол суурь болсон DNS, DHCP, IP хаягийн удирдлага (DDI)-ыг нэгтгэн хамгаалах, удирдах, автоматжуулах дэлхийн тэргүүлэгч шийдлүүдийг санал болгож байна.
Манай туршлагатай инженерийн баг танай байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн дээр дурдсан Infoblox DNS Protection болон бусад шийдлүүдийг нэвтрүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлж байна.