Since 2012

Бидний тухай

Вертексмон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаар бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан, өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлж байна. Мөн манай мэргэшсэн, чадварлаг хамт олон дэлхийн шилдэг 50 орчим брэндийн 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр, харилцагчдынхаа хүсэлтэд тулгуурлан чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай нийлүүлж ажиллаж байна.

Захирлын мэндчилгээ

“Вертексмон” ХХК -ийн эрхэм харилцагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай компани энэ чиглэлд үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, шинэ технологи, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн харилцагч байгууллагуудынхаа итгэлт түнш байж ажиллаж байна.

Та бүхний хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа, бидэнд үзүүлсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ, та бидний хамтын хичээл зүтгэл эх орны минь хөгжил цэцэглэлт өдрөөс, өдөрт өнгө нэмсээр байх болно гэдэгт туйлаас итгэж байна.


Д. Мэндсайхан
Гүйцэтгэх захирал

Чанарын бодлого

Алсын хараа

Бид мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компани болно.

Эрхэм зорилго

Бид шинэчлэлийг тэргүүлэн мэдээлэл, харилцаа холбооны шилдэг технологи, шийдэл, үйлчилгээгээр харилцагчдынхаа бизнесийн хөгжлийг дэмжигч компани байна.

Үнэт зүйлс

Харилцагчийн дээдлэл, Шинэчлэл ба Мэдлэг Хариуцлага, Ёс зүй, Багийн ажиллагаа

Бидний зарчим

Ажилтан бүрийн оролцоог дээд зэргээр хангасан багийн ажиллагаанд тулгуурлаж аливаа ажлыг гүйцэтгэнэ.

Хууль дүрмийг нягт биелүүлэгч нийгмийн хариуцлагатай хамт олон байна.

Шийдвэр гаргах эрх мэдлийг ажилтан бүрд олгосон шат дамжлага багатай хурдан шуурхай үйлчилгээтэй хамт олон байна.

Бүтэц процесс бүрийг технологийн тусламжтайгаар автоматжуулна.

Чанарын бодлого

Харилцагч

Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан Мэдээллийн технологийн оновчтой шийдэл нэвтрүүлэгч байна.

Ажилтан

Бид ажилтан бүрийнхээ сэтгэл ханамжийг дээдэлдэг, мэдлэг чадварыг нь хөгжүүлдэг, манлайлагч хамт олон байна.

Менежментийн тогтолцоо

Бид олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцэж, чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж ажиллана.

Туршлага

Хэрэгжүүлсэн төслүүд

Бид 13 жилийн хугацаанд 2000 гаруй төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн

Бидэнтэй холбогдох

Уулзалтын цаг товлох

Unmanaged devices present a weak point in security. Prevent corporate data from mixing with other data and software on the device.