Байгууллагын сүлжээний дэд бүтцээ өргөтгөн, бүтээмжээ өсгөх шийдэл

A- A A+
Байгууллагын сүлжээний дэд бүтцээ өргөтгөн, бүтээмжээ өсгөх шийдэл

 
  Бүхий л бизнесүүд өргөжин тэлдэг, үүний хэрээр мэдээлэл технологийн дэд бүтэц болон системээ өргөтгөх хэрэгцээ шаардлага гардаг. Иймд системийн бодит хэрэгцээнд тулгуурлан нөөцийг бага багаар нэмэгдүүлэх замаар өөрийн системдээ өргөтгөл хийх  шаардлагатай болдог. Харин Hyperscale тооцоолол нь найдвартай, том хэмжээний өргөтгөлийг уян хатан байдлаар хийх чадамжтайгаараа энэ шаардлагад бүрэн нийцэж байна

     Аюулгүй байдал болон үүлэн тооцоолол дээрхи өргөтгөл

    Байгууллага нь Hyperscale-г үүлэн тооцоолол хийх, бизнесийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэх гэх мэт шалтгаанаар ашиглаж болох юм. Жишээлбэл, их өгөгдөлийн аналитик төслийг Hyperscale-д байдаг хэмжээслэл, тооцооллын нягтаршилын тусламжтайгаар эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр шийдвэрлэх боломжтой бөгөөд түргэн хугацааны суурилуулалт болон системийн нэгдсэн удирдлагыг бүрэн автоматжуулсан байдал нь бүх төрлийн бизнесийн салбарт гайхалтай зохицдог тул ажлыг хэд дахин хялбарчилж өгдөг. Мөн сүлжээг нягт уялдуулж, систем дэх нөөцийг нарийн тооцоолсоноор та өөрийн тоног төхөөрөмжийг үр ашигтайгаар бүрэн ашиглах боломжтой юм.

    IT мэргэжилтнүүд Hyperscale системийг мэдээллийн технологийн салбарт улам бүр нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд тэр дундаа кибер аюулгүй байдлын салбарынхан өөрсдийн хувийн үүлэн технологийн шийдэлтэй болох, цаашлаад системийг өндөр бүтээмжтэйгээр ашигладаг болход ихээхэн анхаарлаа хандуулж байна. Hyperscale сүлжээний аюулгүй байдлын шийдэл нь уян хатан байдлаас гадна гүйцэтгэлийг эрс нэмэгдүүлж, зардлыг  хэмнэдэг давуу талтай.

Checkpoint Maestro болон Hyperscale сүлжээний аюулгүй байдлын шийдлийг сонгох 7 шалтгаан

 Maestro гэж юу вэ?
     Энэ нь сүлжээг өндөр хүчин чадлаар өргөтгөх боломж бүхий сүлжээний аюулгүй байдлын шийдэл юм. Maestro-г ашиглан өөрсдийн гарцын төхөөрөмжийг өргөтгөж, бүгдийг нэгтгэн удирдах боломжтой. Ингэснээр та кибер аюулгүй байдлаа илүү хялбараар зохион байгуулахаас гадна өөрийн үнэтэй цаг болоод мөнгийг хэмнэж чадна. Maestro-г ашигласнаар бүх түвшний бизнесүүд сүлжээ доголдлын эрсдэл болон үр ашиггүй зардлыг бууруулж цаашдын аюулгүй байдлын төлөвлөлтөө үр ашигтайгаар хийх боломжтой болох юм.

  1. Удирдлагын гайхалтай боломжууд

Hyperscale сүлжээний зохион байгуулалт нь байгууллагын бүхий л гарцын төхөөрөмжүүдийг Maestro orchestration-ын тусламжтай удирдан зохион байгуулах бөгөөд Maestro ийн гайхалтай боломжуудыг ашиглан үйл ажиллагааны зардлыг хамгийн бага байлгаж чадна.

  1. Hyperscale хамгаалалт

Checkpoint ашигладаг хэрэглэгчдийн хувьд одоо ашиглаж буй гарцын төхөөрөмжийн хүчин чадлыг бодит хэрэгцээндээ тулгуурлан 1 минутын дотор 50 дахин нэмэгдүүлэн ашиглах боломжтой. Hyperscale хамгаалалт танай байгууллагын одоогийн болон ирээдүйн хөрөнгө оруулалтыг тань үр дүнтэй болгоно.

  1. Үүлэн төвшний уян хатан байдал

Maestro нь үүлэн төвшний уян хатан зохион байгуулалтыг санал болгодог аюулгүй байдлын цорын ганц нэгдмэл систем юм. Мэдээж салбартаа анхдагч уг шийдлийг Checkpoint компанийн патентлагдсан Hypersync технологийн тусламжтай авах боломжтой.  

  1. Хамгийн өндөр зардлын хэмнэлт

Тоног төхөөрөмжийн бүх нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж, гарцуудыг удирдах боломжийг нэг системд багтааснаар үр ашгийг дээд цэгт нь хүргэнэ.

  1. Telco-grade технологи

Maestro Hyperscale Orchestrator нэгдмэл удирдлагын тусламжтайгаар N+1 clustering зохион байгуулалтын downtime болон эрсдэлийг хамгийн байлгах боломжтой ба патентлагдсан HyperSync технологийг ашиглан бүх төхөөрөмжийн нөөцүүдийг жигд үр дүнтэй ашиглаж чадна.  

  1. Шугаман өргөтгөл

Checkpoint 6800 гарцын төхөөрөмжийг 450 Gbps Threat Prevention хүртэл өргөтгөж чадна.  Харин Checkpoint 26000 гарцын төхөөрөмжийг 1000 Gbps (1 Terabyte!) Threat Prevention хүртэл гэх мэтчилэн төхөөрөмжийн хүчин чадлыг 52 дахин нэмэгдүүлэх ба үүнийг нэг инженер ямар ч нэмэлт тохиргоогүйгээр 6 минутын дотор хийж чадна. 

  1. Аюулгүй байдлын групп үүсгэх боломж

Maestro Orchestrator нь програм хангамжийн тусламжтай өөр өөр зориулалттай аюулгүй байдлын олон группүүдийг үүсгэх боломжтой. Тухайлбал N+ Clustering зохион байгуулалтад буй гарцын төхөөрөмжүүдийг тусдаа олон сүлжээнд хуваан бүлэглэх боломжтойгоос гадна auto scaling боломжийн тусламжтай эдгээр группүүд нь өөр хоорондоо ухаалгаар нөөцөө хуваалцана.  Энэ нь аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна эрсдэлүүдийг бууруулах ач тустай.

http://vertexmon.com/download-Cyber-Security-Experience