card

 

 

UCM6300 цуврал нь бизнес эрхлэгчдэд харилцаа холбоо, хамтын ажиллагааны хүчирхэг, өргөтгөсөн шийдлийг бий болгох боломжийг олгодог. Энэхүү IP PBX нь дуу хоолой, видео дуудлага, видео хурал, вэб уулзалт, өгөгдөл, аналитик,  байгууламжид нэвтрэх хяналт, харилцаа холбоо гэх мэт төвлөрсөн нэг сүлжээнд бүх бизнесийн харилцаа холбоог нэгтгэдэг платформ юм. UCM6300 экосистем нь вэб болон гар утсанд зориулсан Wave аппликейшн, алсын зайнаас удирдах төв, UCM RemoteConnect, аюулгүй алсын холболтыг хангах NAT -зэргээс бүрдэнэ. UCM6300 цуврал нь 3000 хүртэлх хэрэглэгчийг дэмждэг бөгөөд ажилтнуудад ширээний компьютер, гар утас, GVC цувралын төхөөрөмжүүд болон IP утаснаас холбогдох боломжийг олгодог веб хурал, видео хурлын шийдлийг мөн агуулдаг. UCM6300 цуврал нь GDMS болон гуравдагч талын платформтой нэгтгэх API-ээр дамжуулан клауд тохиргоо, менежментийг санал болгодог бөгөөд IP PBX-ийн хяналтыг клауд шийдлээр дамжуулан алсаас нэвтэрч удирдах боломжтой гол хүчирхэг платформ болж чаддаг.

 

 

 

UCM RemoteConnect 

UCM RemoteConnect -д хоёр үндсэн функц байдаг бөгөөд эхнийх нь алслагдсан ажилчдад NAT firewall-р дамжин UCM6300 IP PBX -тэй хялбархан холбогдох боломжийг олгох, хоёрдугаарт UCM RemoteConnect нь Grandstream Device Management System -тэй бүрэн холбогдсон байдаг учир сүлжээний администраторуудад UCM6300 -ийг бүхэлд нь клауд орчноос хялбархан удирдах боломжийг олгох явдал юм.  Клауд үйлчилгээ нь найдвартай байдлыг хангах үүднээс Amazon Web Services (AWS) дээр ажилладаг бөгөөд мэдээллийн технологийн бүх шатны менежментийг санал болгодог.

 

UCM6300 Экосистем

 

"VoIP экосистем" гэдэг нь VoIP -ийн харилцаа холбоо, менежмент, цахим аюулгүй байдлын багц юм. UCM6300 экосистем нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд удирдахад хялбар харилцаа холбооны платформыг хангах үүднээс клауд шийдлийн алсын зайнаас нэвтрэх IP PBX-ийн тохиргоо, хяналтыг хослуулах боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь UCM6300 цуврал болон UCM6300 Аудио цуврал IP PBX-ийг өргөтгөж, алслагдсан ажилчдыг дэмжих, сүлжээнээс гадуур хялбар, найдвартай холболтыг хүргэж чаддаг. Grandstream Төхөөрөмжийн Удирдлагын Системээр дамжуулан клаудад суурилсан UCM RemoteConnect үйлчилгээг ашиглахдаа экосистем нь алслагдсан хэрэглэгчдийн аюулгүй холболтыг хангахын тулд үргэлж автоматаар NAT Firewall-ийг дамжин өнгөрдөг нь сүлжээний аюулгүй байдлаг найдвартай хангадаг.

 

 

Grandstream UCM6300 цувралын давуу талууд юу вэ?

 

Мэргэжлийн VoIP экосистемийн хувьд Grandstream UCM6300 нь бизнесүүдэд олон давуу талыг санал болгодог. Үүнд:

  • Нэгдсэн харилцаа холбоо. UCM6300 бол бизнесийн хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагааны цогц шийдэл юм.
  • Бүрэн зурвасын аудио. Бүрэн зурвасын аудио дэмжлэгтэйгээр дуу хоолой нь урьд өмнө байгаагүйгээр илүү бодит сонсогдох болно.
  • Өргөтгөх боломжтой. Таны бизнес өргөжихийн хэрээр нэмэлт төлбөр төлөхгүйгээр шинэ хэрэглэгчдийг нэмэх боломжтой.
  • Системийн интеграцчлал. Та өөрийн IP системийн бусад олон хэсгүүдийг нэгтгэж болно.
  • Автомат тохиргоо. Хэрэв та Grandstream -ийн төхөөрөмжүүдийг ашигладаг бол систем нь тэдгээрийг автоматаар дэмжих болно.
  • Цахим аюулгүй байдал. Энэхүү цуврал нь цахим аюулгүй байдлын дээд зэрэглэлийн системчлэлтэй.

 

UCM6200 ба UCM6300 цувралын ялгаа

UCM6300 нь ашиглахад хялбар болгох үүднээс илүү их мэдээлэл агуулсан дэлгэц бүхий орчин үеийн хэв маягийг агуулсан төдийгүй төхөөрөмжийн хүчин чадалд бодит өөрчлөлтүүд орсон байна.

  • Видео хурал. UCM6300 Цуврал нь 60 хүртэлх оролцогчдод лицензийн төлбөргүйгээр 1080p Full HD видео хурлын дэмжлэгийг санал болгодог.
  • H.265 дэмжлэг. H.265 нь зурвасын өргөн, хадгалалтын хэмжээг 50% хүртэл хэмнэдэг.
  • SIP хэрэглэгчид. UCM6300 нь 800 байсныг 3000 хүртэлх SIP хэрэглэгчдийг дэмждэг.
  • Зэрэгцээ дуудлага. Нэгэн зэрэг дуудлага хийх тоог дээд тал нь 100 байсныг 450 болгож нэмэгдүүлсэн.
  • NAT -ийн автомат дамжуулалт. Grandstream RemoteConnect -ийг ашигласнаар систем нь алсын зайнаас хэрэглэгчидтэй холбогдохын тулд NAT -ийн дамжуулалтыг автоматаар тохируулна.
  • Клауд менежмент. Grandstream GDMS үйлчилгээг ашиглан та үүл системээр дамжуулан VoIP экосистемийг тохируулах, хянах, удирдах боломжтой.
  • Хөдөлгөөнт интеграцчлал. Шинэчлэгдсэн Grandstream Wave програмыг ашигласнаар та бизнесийнхээ аюулгүй утасны системийг Android эсвэл iOS ухаалаг гар утсан дээр ашиглах боломжтой

Grandstream компанийн албан ёсны партнер Вертексмон ХХК.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.