card

121 жилийн түүхт үйлдвэрлэлийн автоматжуулалт


Дэлхий дахинд техник технологи хөгжихийн хэрээр аж үйлдвэрийн автоматжуулалт, хяналтын системийн зах зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ба 2023 онд 194.38 тэрбум доллар байсан бол  2024 онд 215.78 тэрбум доллар болж, жилийн нийлмэл өсөлтийн хурд (CAGR) 11.0% болсон байна. Энэхүү өндөр өсөлтийн ихэнх хувийг үйлдвэрийн автоматжуулалтын зах зээл дээрх томоохон тоглогчид эзэлж байгаа бөгөөд Вертексмон компанийн төлөөлдөг  Rockwell Automation, Honeywell, Siemens зэрэг компаниуд нь энэхүү дижитал шилжилт, интеграци хийх боломжтой систем үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлэгч болж байна.   

Өнөөдрийн мэдээгээр бид дээрх компаниуд дундаас Rockwell Automation компанийг онцлон танилцуулж байна.

Тэртээ 1903 онд АНУ-д Compression Rheostat Launch Company нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан Rockwell Automation нь өнөөдрийн байдлаар 29,000 гаруй ажилтантай, өөрсдийн салбар болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдэд хүрсэн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг оновчтой болгох,  дижитал хувьсгал, үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа салбартаа тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорацын нэг болж чадсан байна.

Энэхүү томоохон компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Вертексмон компани өөрсдийн мэргэшсэн техник, технологийн инженер, мэргэжилтнүүдтэй бөгөөд үйлдвэрлэлийн автоматжуулалтаар таны хэрэгцээ шаардлагад тохирсон дэвшилтэт технологи, орчин үеийн шийдлүүдийг санал болгож харилцагч байгууллагууддаа зориулан олон төрлийн сургалт, семинарыг зохион байгуулсаар байна.

Ойрын хугацаанд зохион байгуулсан сургалт, семинараас тоймловол:

  • Rockwell Automation Workshop 

Уг арга хэмжээнд Rockwell Automation компанийн мэргэшсэн экспертүүд хүрэлцэн ирж Үйлдвэрийн Автоматжуулалт, Эрчим хүчний хяналтын ухаалаг шийдэл, Allen Bradley Удирдлагын контроллёр, Уул уурхай, Баяжуулах үйлдвэрийн дижитал шилжилт зэрэг шийдлүүдийг харилцагч байгууллагын  уул уурхай, автоматжуулалт, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг  40 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон,  автоматжуулалтын техник хангамж, программ хангамж, үйлчилгээний  хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн талаар үнэ цэнтэй ойлголт, практик мэдлэг олгосон юм. 

  • MinePro 2024

2024 оны 10-р сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  "Mining Week & MinePro 2024"  Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Вертексмон компани оролцон  Rockwell Automation  компанийн  бүтээгдэхүүн үйлчилгээг биечлэн 3 өдрийн турш танилцуулсан юм. 

Сонирхолтой баримт: 

Анхны Compression Rheostat Launch Company-ийн үйл ажиллагааг тэлэхэд гол түлхэц болсон зүйл нь Дэлхийн 2 дугаар дайн бөгөөд тухайн үед үйлдвэрлэлийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэж, компанийн захиалгын 80% нь дайнтай холбоотой байжээ. Тухайн үеийн захиалга нь үйлдвэрлэлийг хурдасгах үйлдвэрлэлийн хяналт, цэргийн өргөн хүрээний техник хэрэгсэлд ашигладаг цахилгаан эд анги болон радио эд анги гэсэн хоёр өргөн хүрээний бүтээгдэхүүн дээр төвлөрсөн бөгөөд Аллен-Брэдли (компанийн үүсгэн байгуулагч) 1940-өөд оны үед дайны үеийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд байгууламжуудаа олон удаа өргөжүүлсэн байна. Үүнээс улбаалан одоогийн хүчирхэг компанийн бат суурь тавигдсан байна.

Та бүхэн үйлдвэрлэлийн автоматжуулалттай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, чиглүүлэг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
 

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон ХХК

Дэлгэрэнгүй танилцах

Блокын гарчиг / module_photo