Grandstream Төхөөрөмжийн Удирдлагын Систем (GDMS)нь IP утасны цуврал, HT800 аналог утасны адаптер, GSC IP харилцаа холбоо, чанга яригч зэрэг олон төрлийн Grandstream төхөөрөмжүүдийг удирдах чадвартай клауд систем юм. Төвлөрсөн интерфейсээр дамжуулан админ төгсгөлийн цэгүүдийг хангах, удирдах, хянах зэрэг бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Төхөөрөмжийн менежмент, тохиргоо, програм хангамжийн шинэчлэлт, төхөөрөмжийн хяналт, ухаалаг дохиолол, статистик алдааг олж засварлах зэрэг бүх шатны анализыг хэрэглэгчийн интерфейсээс авах боломжтой.
GDMS-г ашиглан байгууллагын доторх хэлтсүүд дээр үндэслэн төхөөрөмжүүдийг оновчтой ангилж болдог. GDMS -д шинэ төхөөрөмж нэмэх нь онлайн порталаар хялбархан хийгдэх боломжтой. Төхөөрөмжийн MAC хаяг болон серийн дугаарыг ашигласнаар GDMS -ийн сайт руу холбож тохируулах боломжтой.
Эдгээр төхөөрөмжүүдийг ангилсны дараа Grandstream-ийн тоног төхөөрөмжийг тодорхой загвар, бүлэг эсвэл CNF загвараар өөрчлөхөд ашиглаж болох тохиргооны загварыг бий болгодог. Тохиргооны загварыг үүсгэж, төхөөрөмжид хувиарлсаны дараа уг төхөөрөмжийг интернетэд холбосноор автоматаар ажиллах болно. Тохиргооны загварыг хүссэн үедээ гараар өөрчлөх сонголт бас байгаа ба тохиргооны загварыг үүсгэсний дараа SIP дугаарыг холбох юм. Үүнийг SIP дугаарын менежмент таб дээрээс хялбархан хийж болно. Нэгдүгээрт, ашиглахыг хүсэж буй SIP серверийн мэдээллийг тодорхойлж оруулаад дараа нь SIP серверийн доор SIP дугаар үүсгэн, эцэст нь эдгээр дугаарыг төхөөрөмжид оноож болно.
GWN Cloud
Ихэнх байгууллагуудад утасгүй интернет холболт хийх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайн орчны хэрэглэгчдийг Wi-Fi холболтоор хангадаг физик орон зайд хандалтын цэг буюу Access Point сүлжээтэй байх шаардлагатай байдаг.
GWN.Cloud бол сүлжээний администраторуудад Wi-Fi хандалтын цэгүүдийн байршлыг үр ашигтай, үр дүнтэй удирдах боломжийг олгодог клауд хандалтын цэгийн менежментийн платформ юм. GDMS -ийн нэгэн адил GWN.Cloud нь хандалтын цэгүүдийг тодорхой сайтууд дээр бүлэглэж, дараа нь тохируулах, хянах, алдааг олж засварлах боломжийг олгодог. Тохиргоо хийгдсэний дараа GWN хандалтын цэгүүд дээрх QR кодыг сканердах замаар шинэ хандалтын цэгүүдийг шинэ сайтад хялбархан нэмж болно.
Grandstream-ийн GWN хандалтын цэгүүдийг GWN.Cloud сүлжээнд нэмсний дараа тохируулж болно. SSID, радио тохиргоо, зурвасын өргөний тохиргоо, үйлчлүүлэгчийн хязгаарлалтыг нэг хандалтын цэг бүрд засварлах эсвэл тохиргооны загвараар бөөнөөр нь оруулах боломжтой гэсэн үг юм. Captive порталуудыг GWN.Cloud дотор үүсгэж, өөрчилж, дараа нь сүлжээнд заасан SSID -д оноож болно. Энэ нь үйлчлүүлэгчдэд Wi-Fi санал болгохыг хүсэж буй бизнес эрхлэгчдэд зориулсан нийтийн Wi-Fi хандалтыг өөрчилдөг. Портал тохиргоо нь хэрэглэгчийн баталгаажуулалтын олон сонголтыг санал болгодог. Бүх сүлжээг GWN.Cloud-ийн үндсэн самбарт хянах боломжтой бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо, хамгийн их ашигласан хандалтын цэгүүд/SSIDs, бодит цаг зэрэг олон төрлийн статистик мэдээллийг өгдөг.
UCM RemoteConnect
UCM RemoteConnect-ийн хоёр үндсэн функц байдаг бөгөөд эхнийх нь алслагдсан ажилчдад NAT firewall-р дамжин UCM6300 IP PBX-тэй хялбархан холбогдох боломжийг олгох, хоёрдугаарт UCM RemoteConnect нь Grandstream Device Management System-тэй бүрэн холбогдсон байдаг учир сүлжээний администраторуудад UCM6300 -ийг бүхэлд нь клауд орчноос хялбархан удирдах боломжийг олгох явдал юм. Клауд үйлчилгээ нь найдвартай байдлыг хангах үүднээс Amazon Web Services (AWS) дээр ажилладаг бөгөөд мэдээллийн технологийн бүх шатны менежментийг санал болгодог.
UCM бүх төрлийн бизнес эрхлэгчдэд удирдахад хялбар харилцаа холбооны платформыг хангах үүднээс клауд шийдлийн алсын зайнаас нэвтрэх IP PBX-ийн тохиргоо, хяналтыг хослуулах боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь UCM6300 цуврал болон UCM6300 Аудио цуврал IP PBX-ийг өргөтгөж, алслагдсан ажилчдыг дэмжих, сүлжээнээс гадуур хялбар, найдвартай холболтыг хүргэж сүлжээний аюулгүй байдлаг найдвартай хангадаг.
Бид танд дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна
Мэдээлэл технологийн шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.