card

Forrester Wave: Байгууллагын мэйл хамгаалалтын шилдэг шийдлээр Trend Micro болон Microsoft компани нэрлэгдлээ.

    Э-мэйл нь бизнесийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл тул маш олон халдлагуудын бай болдог. RANSOMWARE, Phishing, Business Email Compromise (BEC) зэрэг халдлагууд нь байгууллагын мэдээллийг хулгайлах, хуурамчаар байгууллагын нэрийг ашиглан залилан хийх зэргээр компани болон бизнесд цаг хугацаа, мөнгө санхүүгийн томоохон хохирол учируулдаг. Харин энэхүү халдлагуудаас хамгаалах шилдэг шийдлүүдийг Forrester Wave судалгааны байгууллагаас гаргасан нийтлэлээс уншаарай. - https://reprints2.forrester.com/#/assets/2/444/RES157497/report

     Forrester Wave -ээс эрхлэн гаргадаг ээлжит шалгаруулалтаар байгууллагын мэйл аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч компаниудыг нийт 25 үзүүлэлтээр үнэлж шилдэг 15-ийг тодруулсан байна. Эдгээр 15 компаниас тэргүүлсэн Microsoft Defender MDO болон Trend Micro  -ийн мэйл хамгаалалтын талаар товчхон мэдээлэл хүргэж байна.

1. Microsoft Defender for Office 365

 


Технологийн тэргүүлэгч төдийгүй бизнесийн амин чухал хэрэглээ болон э-мэйл үйлчилгээг зах зээлд нийлүүлэгч Microsoft корпораци нь э-мэйл үйлчилгээнийхээ аюулгүй байдлын шийдлээ өргөтгөн байр сууриа илүү бэхжүүлж байна. Учир нь байгууллагууд Microsoft 365 үйлчилгээний давуу талууд, найдвартай ажиллагаа зэрэгт татагдан э-мэйл үйлчилгээгээ Microsoft 365 болгон шилжүүлж эхэлсэн бөгөөд Microsoft 365 нь сүүлийн 2 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, өөртөө аюулгүй байдлын чухал хэрэгслүүдийг багтаасан байдаг нь хэрэглэгчидийн анхаарлыг ихээхэн татдаг.
Микрософтын э-мэйл үйлчилгээнд зориулан гаргасан "Microsoft Defender for Office 365" буюу MDO шийдэл нь гаднаас ирж байгаа э-мэйлийг шүүх, фишинг халдлагаас хамгаалах, вирус болон хортой програмаас хамгаалах, өгөгдөл алдагдахаас хамгаалах, сүлжээгээр дамжиж буй мэдээллийн нууцлалыг хангах зэрэг маш олон аюулгүй байдлыг хангах чадамжуудтай. Мөн MDO нь Microsoft Defender (EDR) болон Azure Sentinel (SIEM) шийдлүүдтэй интеграцчилагдах боломжтой. Энэ нь томоохон байгууллагуудын хувьд чухал давуу тал болдог тул ихэнх байгууллагууд Микрософтын шийдэлрүү шилжсээр байна.

    Клаудад суурилсан и-мэйлийн дэд бүтцийн үйлчилгээ нь зөвхөн клауд орчинд болон Microsoft 365 үйлчилгээтэй хослон ажилладаг бөгөөд хэрэглэгчид  мэйлийн дэд бүтцийн аюулгүй байдлын хяналтын үйлчилгээнд хамгийн их сэтгэл хангалуун байдаг нь санал асуулгаар тодорсон байна. 

Та Microsoft 365 үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллэл авахыг хүсвэл энд дарна уу. Мөн доорх холбоо барих формыг бөглөөрэй. Бид тантай холбогдох болно.

2. Trend Micro

 

Trend Micro нь сүлжээ, клауд болон хэрэглэгчийн копмьютер, гар утас, төхөөрөмжийн аюулгүй байдлын маш өргөн бүтээгдэхүүний багцтай дэлхийн шилдэг технологийн компани бөгөөд дээр дурдсан халдлагуудаас хамгаалах э-мэйлийн аюулгүй байдлын шийдлээр тэргүүлэгчидийн нэг юм. "Trendmicro Email Security" шийдэл нь э-мэйлээр дамжин ирж буй вирус, хортой код болон фишиг халдлагуудыг зогсоож таны э-мэйлийн аюулгүй байдлыг бүрэн хангадаг. Үүнээс гадна машин сургалт болон задлан шинжилэх технологиудыг ашиглан таны э-мэйл үйлчилгээг чиглэж буй бүх төрлийн халдлагыг зогсооно.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.