Видео хурлын төхөөрөмж яагаад хэрэгтэй вэ?

A- A A+
Видео хурлын төхөөрөмж яагаад хэрэгтэй вэ?

    Тасралтгүй хурдацтай шинэчлэгдэн, автоматжиж буй өнөө цагт бизнесийн онцлог, цар хүрээнээс үл хамааран бүрэн технологид суурилсан бизнесийн орчин бүрдүүлэх нь байгууллагын нэгэн томоохон хэрэгцээ шаардлага болсон байна. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбар, дэвшилтэт шатанд авч ирэх нэг томоохон шийдэл бол видео хурлын цогц шийдэл юм. Видео хурал бол видео хурлын төхөөрөмж ашиглан өөр өөр байршилд байгаа хоёр ба түүнээс дээш тооны хүмүүсийн шууд видео дээр суурилсан уулзалт юм. Видео хурал нь аудио, видео болон текст танилцуулгыг интернетээр тухайн цаг хугацаанд шууд дамжуулах замаар олон хүмүүстэй хол зайд нүүр тулан уулзах, хамтран ажиллах боломжийг олгодог.

     Алсын зайнаас багаа удирдахаас эхлээд гадаадад бизнесийн гэрээгээ хаах хүртэл бүх шатны бизнес эрхлэгчдэд видео хурал нь нэн чухал хэрэгцээ болжээ. Ингэхийн тулд ажилчидтайгаа цаг алдалгүй алсын зайнаас ажиллах харилцаа холбооны өндөр чанартай видео хурал хийхэд тохиромжтой шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай болно гэсэн үг юм.

     Байгууллагын видео хурлын хэрэгцээ маш өндөр түвшинд байх шаардлагатай байдаг. Учир нь нягтаршил муутай камер, шуугьсан микрофон, хуучирсан систем зэрэг нь тухайн байгууллага хамт олныг мэргэжлийн бус түвшинд аваачихаас гадна, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн дан ганц хурлын шийдлээс гадна бүх шатны үйл ажиллагаа клауд орчинд шилжсэн тул системийн хувьд ч мөн адил орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байх нь видео хурлын системийн нэг том хүчин зүйл юм. Ихэнх хүмүүс дан ганц дүрсээ хараад ярилцахыг хурлын асуудлаа шийдсэн гэж эндүүрдэг нь маш өрөөсгөл ойлголт юм. Байгууллагын видео хурлын шийдэл нь бүх шатны үйл ажиллагаа явуулах хүссэн системийг ажиллуулах боломжтой зэрэг аль ч түвшинд хэвийн ажиллах, орчин үеийн программ хангамж бүхий тоног төхөөрөмжийн цогц шийдэл юм.

БИД ТАНЫ БИЗНЕСИЙГ ДАРААГИЙН ШАТАНД ХӨТӨЛНӨ.

#Вертексмон ХХК нь олон оронд үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, дэлхийн томоохон бренд болох #Grandstream-ийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр ажилладаг. Бид таны бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлагад төгс нийцсэн шийдлийг бүрэн нийлүүлэх бөгөөд байгууллагын бизнес орчныг дараагийн шатанд авч ирэх цогц програм хангамжийг санал болгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү - https://vertexmon.com/video-conference