Microsoft Endpoint Manager /Intune/
Албан байгууллагын ажилчид өөрсдийн утас болон зөөврийн төхөөрөмжөөс ажиллахад байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд томоохон сорилт үүсдэг. Ажилчид үргэлж ажлын ширээний ард суун компьютероосоо ажиллах бус ямар ч нөхцөлд саадгүй ажиллах боломжийг хүсдэг болсон энэ үед хэрэгцээт програмуудруу дурын төхөөрөмжөөс, ямарч байршлаас нэвтэрч ажлын бүтээмжээ өсгөх эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
Бизнесийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дата мэдээллээ давхар хамгаалах зорилгоор Microsoft компани нь Cloud Service Portfolio програмыг сайжруулан Microsoft Endpoint Manager буюу Microsoft Intune програмыг зах зээлд гаргасан. Энэхүү програмыг ашигласнаар ажилчид гар утас, суурин компьютер, зөөврийн компьютер, таб зэрэг төхөөрөмж /BYOD/-өөс шууд ажиллах боломжтойгоос гадна ажилчид өөрийн төхөөрөмжүүдээ гадны халдлагаас хамгаалах боломжтой болно.
Microsoft Intune -ийг ашиглах 7 давуу тал
Microsoft Intune байгууллагын дата мэдээлэл агуулагдаж буй програм хангамж, файл мэдээлэлрүү нэвтрэх эрхийг тохируулан мэдээллийн аюулгүй байдлын менежментийг зохицуулах боломжийг олгоно. Мөн байгууллагын болон хувийн төхөөрөмж хамаарахгүй давхар ажиллах боломжтой.
1. Олон төхөөрөмжөөс нэвтрэх сонголт
Өөрийн ажлын болон хувийн төхөөрөмжөө бүртгүүлснээр ажлын гол програм датаруу нэвтрэх, зохион байгуулах боломжийг үүсгэнэ. Windows, MacOS, IPadOS, Linux, Android, iOS зэрэг бүх л үйлдлийн системтэй төхөөрөмжөөс ашиглаж болно.
2. Хандах эрхийн тохиргоо
Байгууллагын дата мэдээлэл рүү хандах эрхийн тохиргоог удирдах, хандах эрхийн түвшинг хязгаарлах боломжтой. Мөн тодорхой хязгаарлалттайгаар нэвтрэх эрхийг зохион байгуулж болно. Жишээ нь:
- Антивирусны програмгүй төхөөрөмжөөс нэвтрэх боломжгүй болгох
- Өөрийн хувийн төхөөрөмжөөс нэвтрэх эрхийг хаах гэх мэт
3. Мэдээлэл алдагдахаас сэргийлэх
Intune програм нь хувийн болон байгууллагын дата файлыг тусад нь салгаж хадгалдаг. Зөвхөн байгууллагын админ л байгууллагын датаг устгах, болон бүртгэлтэй төхөөрөмжийг хасах боломжтой.
4. Ахисан түвшний хамгаалалт анализ
Ахисан төвшний хамгаалалт анализ нь байгууллагын явцыг хянах, сайжруулан зорилгодоо хүрэх тань илүү хялбар болгоно. Бүртгүүлсэн төхөөрөмж аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэн дата мэдээллийг алдах эрсдэлийг зогсоох боломжтой. Мэйл, клауд хадгалалт, төхөөрөмж дээрх дата файл болон бизнесийн бичиг баримтыг хянан хамгаалж чадна. Төхөөрөмжид алдаа заах, асуудал үүсэхэд мэйлээр мэдэгдэл ирдэг тул түргэн шуурхай тулгарсан асуудлыг шийдэх боломжийг өгдөг.
5. Хөрөнгө оруулалтын хамгийн өндөр өгөөж
Microsoft 365 -тай хослуулан сүүлийн үеийн програм хангамжийг ашиглан байгууллагын дотоод өгөгдөл, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтойгоос гадна Endpoint management нь клауд програм тул биет төхөөрөмж шаардахгүй тул анхны хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх давуу талтай.
6. Уян хатан лиценз
Хэрэглэгч бүр 2 төхөөрөмжөөс зэрэг нэвтрэх боломжтой байдаг. Enterprise Mobility Suite-д Endpoint Management, Azure Active Directory Premium, and Azure Rights Management багтдаг тул тус бүрт нь худалдан авснаас 50-н хувийн хямд үнээр багц үйлчилгээг авах боломжтой
7. Глобал 24/7 тусламж
24/7 цагаар илгээсэн хүсэлт бүр дээр EMS ажилладаг тул тулгарсан асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой.
Configuration Manager болон Intune -г ашиглан Microsoft Endpoint Manager шийдлийг нэвтрүүлэх 3 үе шийдэл.
I шийдэл
Intune програмын шаардлагагүй хэрэглэгчдийн тенантыг холбон клауд орчинд уян хатан ажиллах боломжтой. Configuration Manager сайтыг клаудад холбон алсын зайнаас нэвтрэх эрхийн менежментийг тохируулах, анализ хийх боломжтой болно.
II шийдэл
Configuration Manager болон Intune-ийн альч програмыг ашиглан ажилтнуудын Windows-ийг удирдах боломжтой. Windows 10 үйлдлийн систем нь Configuration Manager болон хөдөлгөөнт төхөөрөмжийн менежмент (MDM) системийг дэмжин ажилладаг.
III шийдэл
Microsoft компаниас шинэ хэрэглэгчдийг Intune ашиглан клаудаар ажиллахыг зөвлөдөг. Ингэснээр илүү клауд орчинд илүү өндөр хурдан ажиллах болохоос гадна гар утаснаас ажиллах боломжтой.