Ажлын байран дахь кибер аюулгүй байдлыг танай компанийн мэдээлэл технологийн алба хариуцдаг бол харин гэрээсээ ажиллаж буй үед зөвхөн та өөрийн болон байгууллагын үнэ цэнэтэй мэдээлэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Covid 19 -тэй холбоотойгоор хөл хориотой байгаа энэ үед ч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон кибер аюул заналхийлэл зогсохгүй нэмэгдэх хандлагатай байна. Иймд цахим орчинд гэрээсээ ажиллаж буй танд кибер аюулгүй байдлаа хангах 8 зөвлөмжийг хүргэж байна.
Гэрээсээ ажиллах үед мэдээллийн аюулгүй байдлаа хангах 9 алхам
1. Антивирус програм хангамж ашиглах
Гэрээсээ ажиллахдаа компьютер буюу төгсгөлийн цэгийн төхөөрөмж дээрээ вирусний эсрэг програм суулгах нь зайлшгүй шаардлагатай. Хэрэв танд байхгүй бол Check Point Sandblast програмыг туршаад үзэхийг санал болгож байна. SanbBlast Програм нь таныг бүх төрлийн халдлагаас сэргийлэх болно.
Check Point Sanblast дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. - https://vertexmon.com/sandblast
2. Үйлдлийн систем, програмууддаа update хийх
Таны үйлдлийн систем хамгийн сүүлийн хувилбарыг ажиллуулж байгаа эсэхийг шалгаарай. Аюулгүй байдлаа сайжруулахын тулд ашиглаж буй програм болон үйлдлийн системийг тогтмол шинэчлэх шаардлагатай байдаг. Системийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд автоматаар шинэчлэх тохиргоог идэвхжүүлнэ үү.
3. WiFi болон сүлжээний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах
Танай гэрийн Wi-Fi төхөөрөмжрүү нэвтрэхэд нууц үг шаардагддаггүй юм биш биз? Эсвэл рөүтер төхөөрөмжийн үйлдвэрийн буюу defualt нууц үгийг хэвээр ашиглаж байгаа бол энэ нь гадны этгээд таны сүлжээнд нэвтрэх сул тал болдог. Иймд рөүтер төхөөрөмжийнхөө нууц үгийг солино уу.
4. VPN сүлжээ ашиглах
Хэрэв та Public буюу нийтийн Wi-Fi сүлжээнд өөрийн компьютер ашиглаж ажлаа хийж байгаа бол VPN сүлжээг ашиглах хэрэгтэй. VPN авснаар веб траффикт таны өгөгдөл шифрлэгдэж, өөр хэн нэгэн замаас хандах боломжгүй болно.
5. Зөөврийн төхөөрөмжүүдийг хянах
Гэрээсээ ажиллаж байгаа ажилтны компьютер болон бусад төхөөрөмж дээр байгууллагын дата мэдээллүүд байдаг. Эдгээр мэдээллүүдийн урсгал болон мэдээлэл гадагш задарч байгаа эсэхэд хяналт тавьж, бүгдийг нэг доороос удирдаж хамгаалах нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү боломжийг Cososys Endpoint Protection танд олгоно. Endpoint DLP – ийг ашигласнаар байгууллагууд ажилчдынхаа хөдөлгөөнийг хязгаарлахгүй ба аялал жуулчлал, хурал, үйлчлүүлэгчийн оффис эсвэл гэртээ гээд хаана ч, хаанаас ч ажиллах чадвараа хязгаарлахгүй бөгөөд эмзэг мэдээлэл найдвартай хадгалагдаж үлдэх болно.
Cososys Endpoint дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. - https://vertexmon.com/endpoint-protector
6. Ковид 19-той холбоотой залилангаас болгоомжлох
Интернет гэмт хэрэгтнүүд олон тооны фишинг, луйврын кампанит ажилд Ковид-19-ийн дэгдэлтийг өргөнөөр ашиглаж байна. Хэрэв танд Covid-19-тэй холбоотой сэжигтэй холбоос эсвэл хавсралт бүхий мэйл ирсэн бол нээх хэрэггүй. Мөн сошиал хуудсууд дээрх сэнсааци мэдээний ард нуугдаж буй хортой линк нь таныг хувийн мэдээллээ алдах том шалтгаан болдог.
Иймд аливаа линкрүү дарж орохоос өмнө заавал эх сурвалжийг нягталж, баталгаат веб хуудсуудруу нэвтрэх хэрэгтэй.
7. Дэлгэцээ хуваалцахдаа анхаарлаа 2 дахин нэмэгдүүлэх
Онлайн уулзалтын үеэр дэлгэцээ хуваалцахдаа болгоомжтой байж хувийн мэдээлэл агуулсан веб хуудас болон програм хангамж зэргийг аль болох хааж хуралд оролцох хэрэгтэй. AnyDesk програм зэргийг ашиглаж бусдад таны компютерт нэвтрэх эрх өгсөн үед энэ нь бүр ч зайлшгүй хамааралтай.
8. Мессеж эсвэл нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ бүү хуваалц
Мессеж эсвэл мэйлээр ямар ч үед банкны болон бусад хувийн мэдээллээ бүү хуваалцаарай. Энэ нь фишингийн өөр нэг тохиолдол байж болох бөгөөд зайлшгүй тохиолдолд хэн нэгэнрүү хувийн чухал мэдээллийг илгээхээсээ өмнө хүсэлт хууль ёсны байсан эсэхийг заавал шалгаарай.
9. Ажиллах таатай орчныг бүрдүүлэх
Эцэст нь хэлэхэд үүсээд буй нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй тул гэрээсээ ажиллахдаа аль болох стандарт ширээ, сандал дээр сууж аль болох өөртөө тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэн ажиллах нь зүйтэй юм.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.