Төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүд нь халдлагад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй БАЙ болж байна.

A- A A+
Төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүд нь халдлагад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй БАЙ болж байна.

Танай байгууллагын компьютерууд халдлагад өртөх хамгийн боломжит бай мөн үү? Дэлхий даяар сүүлийн саруудад боловсролын салбар болон судалгааны (эрдэм шинжилгээ) салбарт төгсгөлийн цэгтэй холбоотой асуудлууд маш их дэлгэрч байна. Эдгээр халдлагууд нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байна.

Жишээ нь:

Америкийн Нэгдсэн Улсад үйлдэгдэж буй халдлагаас харахад “DDoS” халдлага илүү дэлгэрсэн харагдаж байна.

Европ тивийн хувьд мэдээллийг задалж түгээх халдлага сүүлийн үед ихээр ажиглагдаж байна.

Ази тивд кибер халдагчид DdoS халдлага болон алсаас кодолж мэдээллийг дэлгэх халдлага ихээр үйлдэгдэж байна.

 

Байгууллагынхаа компьтерүүдийг халдлагаас амжилттай хамгаалах дараах тэргүүн туршлагыг хэрэгжүүлээд үзээрэй

  1. Халдлагын цар хүрээг багасгах: Хэрэв компьютерүүд халдлагад өртвөл сүлжээний урсгал болон, програмууд, мөн үндсэн мэдээллийн сангаа хянах шаардлагатай. Одоо ашиглагдаж байгаа болон, хадгалсан, хөдөлгөөнт мэдээллүүдийг бүгдийг шифрлэх хэрэгтэй.
  2. Malware-ын эсрэг хамгаалалт: Байгууллагын ашигладаг endpoint хамгаалалтын хэрэгсэл халдлагын эсрэг сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, багтаасан эсэхийг нягтлах хэрэгтэй. Мөн ажилтны үйлдэж болох болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнд: Phishing халдлагаас урьдчилан сэргийлэх, Zero Phishing технологийг нэвтрүүлж хуурамч web хөтчүүдийг хаах, ил болсон нууц үгийг илрүүлж дахин ашиглагдахаас сэргийлэн яаралтай солих шаардлагатай.
  3. Хамгаалалтын ажиллагаа:  Ransomware хамгаалалтын технологи нь  Ransomware  төрлийн халдлагын ерөнхий шинж тэмдгийг өмнөх үеийн ижил төстэй халдлагын шинж тэмдэгтэй харьцуулан вирустэй програмыг илрүүлж энэ халдлага болохоос өмнө илрүүлж хамгаалдаг.
  4. Илрүүлэх болон засах процесс: Халдлагыг нэн тэргүүнд зогсоож халдлагад өртсөн хэсгийг сүлжээнээс тусгаарлан, шифрлэгдсэн файлуудыг сэргээн халдлагын процессыг бүрэн удирдаж устгах хэрэгтэй.

 

Байгууллагын дотоод сүлжээ болон танай дата мэдээллийг гадны халдлагаас найдвартай хамгаалж, дээр дурдсан процессыг хэрэгжүүлж чадах CHECK POINT ENDPOINT хамгаалалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж авна уу.