Контaйнер сервис нь ашиглаж буй физик дэд бүтэц болон үйлдлийн системээс үл хамааран нэг орчноос нөгөө орчинд шилжүүлэн ажиллах, ачаалалд нийцүүлэн автоматаар өргөтгөх, өөрийгөө хянах, алдааг автоматаар засварлах боломжтой удирдахад хялбар уян хатан клауд үйлчилгээ юм. Алибаба клаудын хувьд Public клауд, Private клауд болон Edge Computing ашиглан container сервисийн үйлчилгээг ажиллуулах боломжтой.
Давуу тал
Managed
Standard Managed Cluster
Өөрийн энгийн виртуал сервер түрээслэн Container сервис ажиллуулах боломжтой. Бөгөөд зөвхөн ажилчдын Nodes-г үүсгэх боломжтой байдаг.
Managed GPU/NPU
Heterogeneous Computing Cluster
Хиймэл оюун ухаан болон Big Data боловсруулалт хийж ашиглах боломжтой. Өгөгдөл ихтэй дата ашиглахад илүү тохиромжтой.
Bare-Metal
Elastic Bare Metal Cluster
Маш өндөр хүчин чадалтай өндөр боловсруулалттай нөөц шаардлагатай бол илүү тохирно. X Dragon Hypervisor картыг сервертэй холбосноор физик серверийг виртуалаар ажиллах боломжтой.
Edge computing
Edge Cluster (Preview)
Уг кластер нь үйл ажиллагааны зардлыг бууруулж зах зээлийн тооцооллыг гарган хянах боломжийг олгодог.
Dedicated
Standard Dedicated Cluster
Өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон мастер болон ажилтны nodes-үүдийг үүсгэж бүрэн удирдах боломжтой.
Dedicated GPU/NPU
Heterogeneous Computing Cluster
Хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан GPU эсвэл NPU шаардлагын дагуу ажилтны nodes үүсгэх боломжтой бөгөөд бүрэн удирдах боломжтой.
Windows
Windows болон Linux үйлдлийн системийг хамтад нь дэмжин ажилладаг.
Serverless
Виртуал сервер түрээслэх шаардлагагүй Alibaba-гийн дэд бүтэц дээр ажиллуулах боломжтой. Ингэснээр ямар нэгэн нэмэлт хостинг болон үйлдлийн системийн төлбөр гарахгүй.
Confidential Computing
Intel SGX, код болон дата өгөгдлийн хамгаалалт дээр суурилж хувийн мэдээллийг хамгаалах блокчейн, нууц түлхүүр, оюуны өмч, генетикийн тооцоолол хийхэд илүү тохиромжтой.
Жишээ нь Хятадын томоохон худалдааны сайт Taobao, Tmall 2019 оны 11 сарын 11-нд Дэлхийн онлайн худалдааны фестивалийг Alibaba контейнер сервисийг ашиглан зохион байгуулсан. Тухайн өдөр нийт 38,4 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн бөгөөд секунд тутамд 544,000 захиалга хийгдэж байсан нь 2009 оны 11 сарын 11-ний өдрийнхөөс 1360 дахин өссөн байна. Онлайн худалдан авалтыг ямар нэгэн гацалт зогсолтгүй ажиллуулахын тулд 2 сая гаруй Container сервисийг ажиллуулж байж тэр их дата ачааллыг даван гарсан. Мөн нийт гомдол, санал хүсэлт хандалтын 98 хувийг хиймэл оюун ухаанаар шийдэж, Fingerprint болон нүүр таних системээр нийт төлбөр тооцооны 60,3 хувь нь ямар нэг хүний механик оролцоогүй хийгдсэн байна. Дижитал худалдаа, бизнес маш өргөн хүрээтэйгээр тархаж буй өнөө үед container service -рүү яаралтай шилжих хэрэгтэй болж байгаа гэдгийг энэ фестиваль онцлон харуулсан билээ.