Клауд үйлчилгээ болон Уламжлалт дэд бүтцийн ялгаа
Дэлхий дээр тархан байршсан клауд системийн сонголт нь маш олон хэрэглэгч, нийлүүлэгчдийг уламжлалт технологиос клауд загварлуу чиглүүлж байгаа. Үүнийг дагаад “Яг аль нь миний бизнест илүү тохирох вэ?” гэсэн асуулт ихсэх болсон. Хэрвээ та аль сонголт нь илүү аюулгүй, хүртээмжтэй, хямд болохыг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн маш энгийн харьцуулалтыг үзнэ үү.
Клауд үйлчилгээ сүүлийн жилүүдэд өргөн тархаж байгаа ба Gartner-ийн мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар 2018 онд бизнесүүдийн 72% нь клауд загварыг ашигласан. Техник хангамжийн хязгаарлагдмал байдлаас зайлсхийж хурдтай, тогтмол үйл ажиллагааны горимд хүргэж байгаа нь энэхүү системийн үр ашиг, давуу талыг үгүйсгэхэд хэцүү.
“Клауд болон уламжлалт програм хангамжийн харьцуулалт нь халуун сэдэв хэвээр байсаар байна”
Клауд болон on-premises шийдлийн харьцуулалт
On-premises болон Клауд технологийн гол ялгаа нь эдгээрийн байршиж буй хэсэг юм. On-premises нь таны компьютер/сервер болон үйлдлийн системд суулгадаг байхад клауд технологийг нийлүүлэгчийн сервер дээр байрлуулан веб хөтчөөр дамжуулж ашигладаг. Клауд нь хүртээмжтэй байхаас гадна шийдвэр гаргахдаа анхаарах шаардлагатай бусад олон зүйлс байдаг. Тухайлбал програм хангамжийн өмчлөл, өртөг, програм хангамжийн шинэчлэлт болон дэмжлэг, хэрэгжүүлэлт зэрэг нэмэлт үйлчилгээнүүд багтдаг. Бид бүх давуу болон сул талыг дараагийн хэсэгт харууллаа.
Клауд үйлчилгээ
Давуу талууд:
Хаанаас ч, хэзээ ч хандах боломжтой – Та ямар ч төхөөрөмжөөс вэб хөтчөөр дамжуулан өөрийн програмд хүссэн үедээ, хаанаас ч хандаж болно.
Боломжийн өртөгтэй – Клауд технологи нь суурь төлбөр шаарддаггүй харин үйл ажиллагааны зардалд зарцуулах тогтмол төлбөр хийх хэрэгтэй болдог. Сар бүрийн зардал нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх ч үүнд засвар болон дэмжих үйлчилгээ багтаж жил бүр гэрээ хийх хэрэгцээгүй болгодог.
Урьдчилан тооцоолох боломжтой зардлууд –Үүний давуу тал нь сар бүрийн програм хангамжийн лиценз, сайжруулалт, дэмжлэг, өдөр тутмын шинэчилсэн хадгалалт болон бусад үйлчилгээнүүдийн төлбөрийг урьдчилан тооцоолох боломжтой байдаг.
Санаа зовинолгүй ажиллах боломжтой– та програм хангамж эсвэл түүний техник хангамжийн талаар санаа зовох хэрэггүй бөгөөд үүнийг Клауд технологийн ажилтан програмын нийцтэй байдал, шинэчлэлийг удирдан ажилладаг.
Өндөр түвшний аюулгүй байдал– Мэдээллийн төвүүд ихэнх бизнес эрхлэгчэд боломжит өртгөөс гадна аюулгүй байдлын хэмжүүрийг ашигладаг учраас клауд технологид хадгалсан мэдээлэл нь таны ажлын байран дахь серверт байгаа мэдээллээс илүү найдвартай хадгалагддаг.
Түргэн байршуулалт –Үүлэнд суурилсэн програм хангамжид интернет ашиглан байршуулалт хийдэг учир маш бага цаг/өдөр ордог бол уламжлалт загвар нь суурин болон зөөврийн компьютер бүрийн серверт суулгах хэрэгтэй болдог.
Хэрэглэх боломжит байдал – Клауд технологи нь таны хэрэгцээнд нийцүүлэн хялбарчилж тохируулсан, уян хатан байдлыг олгодог буюу зөвхөн ашигласан үйлчилгээний төлбөрийг төлөх, лиценз нэмэх, бууруулах бүрэн боломжтой.
Эрчим хүчний зардал бага - Клауд технологи руу шилжвэл та суурин серверүүдээ ажиллуулах эсвэл эдгээрийг хэрэглэхэд шаардлагатай болдог төхөөрөмж, орчины хэрэгсэлд төлбөр төлөх шаардлагагүй болно. Энэ нь таны эрчим хүчний зардлыг мэдэгдэхүйц бууруулна.
Сул талууд:
Сүлжээний холболт –Клауд технологийн шийдлүүд таныг үр бүтээлтэй ажиллуулахын тулд интернетийн найдвартай холболтыг шаарддаг.
Тохируулах боломж багатай – Клауд үйлчилгээг ерөнхийд нь тохируулах боломжтой, гэхдээ хэрхэн загварчлагдсанаасаа хамааран үүлэн шийдэл нь нарийн төвөгтэй хөгжлийг даван туулж чадахгүй байх магадлалтай.
Уламжлалт дэд бүтэц байршуулах
Давуу тал:
Өмчлөлийн нийт өртөг – Хэрэглэгчийн лицензийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлдөг учраас уламжлалт шийдэл нь клауд системээс бага өртөгтэй байж болно.
Бүрэн хяналт –Таны мэдээллийн сан, техник хангамж болон програм хангамжийн платформууд бүгд таных учир та тохиргоо, шинэчлэлт, системийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.
Ажиллах боломжит хугацаа - Интернет холболт болон гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр уламжлалт системийн тусламжтай програм хангамжуугаа нэвтрэх боломжтой.
Сул талууд:
Их хэмжээний хөрөнгө зарцуулалт - Уламжлалт систем нь ихэвчлэн их хэмжээний суурь буюу анхны хөрөнгө шаарддаг буюу суурь хөрөнгө босгосон байх шаардлагатай болдог.
Засвар үйлчилгээний хариуцлагатай байдал - Уламжлалт системүүдэд серверийн техник хангамж, програм хангамж, өгөгдөл шинэчлэгдэх, хадгалах, гэмтэл, эвдрэлээс хамгаалах үйл ажиллагааг та хариуцах шаардлагатай болдог. Энэ нь санхүү, техникийн хангамж хязгаарлагдмал жижиг компануудын хувьд томоохон асуудал болдог.
Суурьлуулах хугацаа урт – Серверүүд болон суурин/зөөврийн компьютер тус бүр суурилуулалт хийж дуусгахад илүү урт хугацаа шаарддаг.
Яагаад Клауд нь Уламжлалт дэд бүтцээс илүү вэ?
Уян хатан, найдвартай байдал, аюулгүй байдлаараа Клауд технологи нь уламжлалтаас 2 дахин илүү бөгөөд системийн засвар, тогтвортой байдал болон систем шинэчлэх төвөгтэй байдлыг үгүй болгосон. Энэ нь танд бизнесийн гол бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд өөрийн цаг, мөнгө, нөөцөө зарцуулах боломжийг олгож байна.
Бодит цаг хугацаанд системд нэвтрэх, байршлаас үл хамааран төрөл бүрийн төхөөрөмжөөс мэдээлэл авах боломжтой, 99% -ийн баталгаат хугацаагаар хангаж байгаа учир Клауд технологи нь Их Британийн бизнес эрхлэгчдийн хувьд номер нэг сонголт болж байгаа бөгөөд энэхүү технологийг сонгож буй хэрэглэгчдийн тоо хувьчилвал 2018 онд 88% хүрсэн.
Хэн клауд үйлчилгээ үзүүлэгч вэ?
Клауд үйлчилгээ үзүүлэгчид нь бизнес буюу хувь хүмүүст Клауд үйлчилгээ үзүүлдэг компаниуд бөгөөд үүнд дэд бүтцийн үйлцилгээ (IaaS), програм хангамжийн үйлчилгээ (SaaS), платформ үйлчилгээ (PaaS) багтана. Клауд үйлчилгээ үзүүлэгч компаниуд ихэвчлэн олон Public болон Private Cloud-ын шийдлүүдийг санал болгодог бөгөөд бизнесийн аюулгүй, тасралтгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн үүлэн тооцооллын платформуудтай байдаг.
Миний бизнест аль нь тохиромжтой вэ?
Үүлэн болон өмнөх-үеийн технологийн аль нь зөв эсвэл буруу гэсэн хариулт байхгүй, шийдэгдээгүй, маргаантай байдаг. Хэрэглэгч бүр өөр өөр шаардлагатай байдаг ба үүнийгээ дагаад хэрэглэгчдийн шаардлагууд нь аль технологийн байрлуулах вэ гэдэг төлөвлөгөөнд нөлөөлдөг. Клауд үйлчилгээ эсвэл Уламжлалт дэд бүтэцийн талаар шийдвэр гаргаж дуусахаас өмнө асуух хэдэн хэдэн асуулт байна.
Суурь зардал гаргах уу эсвэл үйл ажиллагааны зарлага гаргах уу? –Та уламжлалт дэд бүтцэд шаардагдах суурь зардлыг гаргаж чадах уу?
Нөөцлөлт болон Гамшигийн үеийн нөхөн сэргээлт? Дээд түвшний аюулгүй байдлыг хангах хэрэгсэл танд байгаа юу?
Сайжруулалт хийх давтамж – Хамгийн сүүлийн үеийн ажиллагаа, нийцэлтэй байдлын шинэчлэлтүүд танд чухал уу?
Ta бидний санал болгож буй Alibaba Cloud-ийн үндсэн веб хуудасруу шилжиж мэдээлэл авах бол энд дарна уу.