
MNCERT/CC байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MNSEC 2026” кибер аюулгүй байдлын чуулга уулзалт 9-р сарын 24-ний өдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудалд 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь кибер аюулгүй байдлын 500 гаруй мэргэжилтэн, инженер, технологийн удирдлага, шийдвэр гаргагч болон дотоод, гадаадын байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулсан юм.
“Security Beyond Human Scale” уриан дор зохион байгуулагдсан энэ жилийн чуулганаар бид AI эрин дэх кибер аюулгүй байдал, Монгол Улс руу чиглэсэн цахим халдлагын шинэ хандлага, Threat Intelligence, Exposure Management, DNS Security, Web болон API хамгаалалт зэрэг сэдвээр салбарын дотоод, гадаадын экспертүүд бодит туршлага, судалгаа, шинэ технологийн шийдлүүдийг хуваалцлаа.

Вертексмон ХХК MNSEC 2026 арга хэмжээнд Golden Sponsor болох Check Point Software Technologies, Silver Sponsor Infoblox болон Radware компаниудтай хамтран оролцож, байгууллагуудад тулгарч буй орчин үеийн кибер эрсдэлээс хамгаалах шинэ үеийн технологи, шийдлүүдийг танилцууллаа.
Арга хэмжээний үеэр оролцогчид booth-оор зочлон сүлжээний аюулгүй байдал, AI Network Firewall, DNS Security, Web болон API хамгаалалт, DDoS хамгаалалт, кибер эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэжилтнүүдтэй шууд уулзаж, өөрсдийн байгууллагын хэрэгцээ, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байв.


Check Point компанийн Security Consultant Henry Yang “Check Point Exposure Management – Turning Intelligence into Remediation” сэдвээр илтгэл тавьж, байгууллагууд кибер эрсдэлийг зөвхөн илрүүлэх бус, бодит аюулд үндэслэн эрэмбэлж, хамгаалалтын арга хэмжээнд хурдан шилжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Өнөөдөр байгууллагууд vulnerability scanner, SIEM, EDR, Threat Intelligence зэрэг олон төрлийн хамгаалалтын систем ашиглаж, асар их хэмжээний мэдээлэл болон security alert хүлээн авдаг. Гэвч тэдгээрээс аль эрсдэл бодитоор халдлагад ашиглагдах боломжтой, аль асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатайг тодорхойлох нь хамгаалалтын багуудын томоохон сорилтын нэг хэвээр байна.
Check Point-ийн Exposure Management нь эдгээр эрсдэлийг байгууллагын бодит орчин, threat intelligence болон халдлагын нөхцөлтэй уялдуулан үнэлж, хамгийн өндөр эрсдэлтэй өртөлтийг эрэмбэлэн, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээнд хурдан шилжихэд чиглэдэг.

Мөн Вертексмон ХХК-ийн CTO Ц.Баасанжаргал “The AI Network Firewall” сэдвээр илтгэл тавьж, байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүсэж буй шинэ төрлийн кибер эрсдэл болон AI орчныг хамгаалах шинэ шаардлагуудын талаар танилцууллаа.
Check Point-ийн салбартаа анхдагч AI Network Firewall нь уламжлалт сүлжээний хамгаалалтыг AI орчинд өргөжүүлж, ажилтнуудын Generative AI хэрэглээг илрүүлэх, prompt болон файл дамжуулалтыг хянах, AI application-уудыг prompt injection болон data leakage зэрэг эрсдэлээс хамгаалах, мөн autonomous AI agent болон MCP access-ийг хянах боломжийг бүрдүүлдэг.

MNSEC 2026-ийн 2nd Stage дээр Infoblox болон Radware-ийн шийдлүүдэд чиглэсэн хоёр илтгэл тавигдаж, халдлагыг эрт үе шатанд таслан зогсоох болон байгууллагын Web, API орчныг хамгаалах технологийг танилцууллаа.
Вертексмон ХХК-ийн Solution Manager Б.Түвшинжаргал “Infoblox: Threat Defense – Preemptive Approach to Threat Detection” сэдвээр илтгэл тавьж, кибер халдлага аль хэдийн эхэлсний дараа хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр аюул заналыг хамгийн эрт үе шатанд нь илрүүлж, урьдчилан таслан зогсоох хамгаалалтын хандлагыг танилцууллаа.
Infoblox Threat Defense нь DNS урсгал, predictive threat intelligence болон machine learning-д суурилсан шинжилгээг ашиглан халдагчдын дэд бүтэц, сэжигтэй домэйн болон хортой үйл ажиллагааг эрт илрүүлэхэд чиглэдэг.
Аюул заналыг DNS түвшинд таслан зогсоосноор firewall, EDR болон бусад хамгаалалтын системд хүрэхээс нь өмнө тодорхой төрлийн халдлагыг блоклож, дараагийн шатны хамгаалалтын системүүдэд ирэх alert болон ажлын ачааллыг бууруулах боломжтой.

Вертексмон ХХК-ийн Senior Engineer Д.Бадрах “Radware WAAP – Web Application and API Protection” сэдвээр илтгэл тавьж, орчин үеийн Web application болон API орчинд тулгарч буй кибер эрсдэл, тэдгээрээс хамгаалах технологийн талаар танилцууллаа. Тус сэдэв 2nd Stage-ийн хөтөлбөрт багтсан юм.
Байгууллагуудын бизнесийн үйлчилгээ Web application, API болон cloud орчноос улам их хамааралтай болохын хэрээр эдгээр систем нь халдагчдын гол бай болж байна. Web application-ийн эмзэг байдал, bot traffic, API abuse болон автоматжуулсан халдлага нь байгууллагын мэдээлэл, системийн тасралтгүй ажиллагаанд шууд эрсдэл учруулах боломжтой.
Radware WAAP нь Web Application болон API орчныг төрөл бүрийн халдлагаас хамгаалах, хэвийн бус үйл ажиллагааг илрүүлэх, application traffic-ийг шинжлэх болон хамгаалалтын процессыг автоматжуулахад чиглэсэн шийдэл юм.

Илтгэлүүдээс гадна Check Point, Infoblox болон Radware компанийн booth-уудаар дамжуулан оролцогчдод тухайн шийдлүүдийн боломж, бодит хэрэглээ болон байгууллагынхаа орчинд хэрхэн нэвтрүүлж ашиглах талаар мэргэжилтнүүдтэй шууд ярилцаж, зөвлөгөө авах боломжийг бүрдүүллээ.
Тухайлбал, Check Point-ийн хэсэгт Exposure Management, AI Network Firewall болон нэгдсэн кибер хамгаалалтын шийдлүүдийг, Infoblox-ийн хэсэгт DNS Security болон Threat Defense, Radware-ийн хэсэгт DDoS, Web Application болон API Protection чиглэлийн технологиудыг түлхүү танилцуулсан юм.



Вертексмон ХХК нь олон улсын тэргүүлэгч технологийн үйлдвэрлэгчидтэй хамтран төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
MNSEC арга хэмжээнд олон жилийн турш тогтмол оролцож ирсэн Вертексмон компани энэ удаагийн MNSEC 2026-аар дамжуулан Check Point, Infoblox, Radware компаниудын шинэ үеийн хамгаалалтын технологи, олон улсын туршлага, кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлагыг Монголын байгууллага, мэргэжилтнүүдэд хүргэлээ.
Та дээрх дурдагдсан болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.