
Хиймэл оюун ухаан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд асар хурдацтай нэвтэрч, ажилтнуудын хэрэглээнээс эхлээд бие даан шийдвэр гаргах AI agent, байгууллагын дотоод AI application хүртэл сүлжээний орчныг үндсээр нь өөрчилж байна. Гэвч AI-ийн энэхүү өсөлт нь уламжлалт firewall-уудын бүрэн харах, ойлгох боломжгүй шинэ төрлийн урсгал, эрсдэлийг дагуулж эхэллээ.
Энэ шинэ сорилтыг шийдвэрлэхээр Check Point Software Technologies салбартаа анхдагч AI Network Firewall-ийг танилцууллаа. Шинэ шийдэл нь firewall-ийн уламжлалт хамгаалалтыг нэг шат ахиулж, AI application, prompt, файл дамжуулалт болон autonomous AI agent-ийн үйлдлийг илрүүлэх, контекстээр нь ойлгох, байгууллагын бодлогын дагуу бодит хугацаанд хянах боломжийг бий болгож байна.
Ингэснээр firewall нь зөвхөн сүлжээний халдлагыг хаах хамгаалалтын хэрэгсэл бус, байгууллагын AI хэрэглээг бүхэлд нь харах, удирдах, хамгаалах төв цэг болон хөгжиж байна.
Уламжлалт firewall нь IP хаяг, порт, протокол, аппликейшн болон файл зэрэг сүлжээний урсгалыг хянахад зориулагдсан. Харин AI системийн хувьд зөвхөн ямар үйлчилгээ ашиглаж байгааг мэдэх нь хангалтгүй болж байна.
AI Network Firewall нь байгууллагын хэмжээнд үүсэж буй AI урсгалыг илрүүлэхээс гадна түүний агуулга, зорилгыг ойлгож, бодит хугацаанд хянах боломжтой. Энэ нь Generative AI хэрэгсэл ашиглаж буй ажилтнуудаас эхлээд бие даан ажиллах AI agent болон AI-д суурилсан application хүртэлх бүх төрлийн AI харилцааг хамарна.

Generative AI хэрэглээг аюулгүй болгоно
Firewall түвшний хяналт нь хэрэглэгчийн prompt, файл болон үйлдлийн зорилгыг бодит хугацаанд шинжилж, мэдээллийн хамгаалалт, харагдах байдал болон аудитын бүртгэлийг хангана. Ингэснээр ажилтнууд Generative AI хэрэгслийг байгууллагын аюулгүй байдлын бодлоготой нийцүүлэн ашиглах боломжтой болно.
AI-д суурилсан application-уудыг хамгаална
AI Network Firewall нь application ажиллаж байх үед хамгаалалтыг шууд хэрэгжүүлж, prompt injection, мэдээлэл гадагш алдагдах, хортой эсвэл зориудаар төөрөгдүүлэх query, API-ийн буруу ашиглалт зэрэг эрсдэлийг блоклоно. Үүний тулд AI model-ийг дахин сургах эсвэл одоо байгаа системийн архитектурыг өөрчлөх шаардлагагүй.
AI agent-уудын үйл ажиллагааг хянана
Бие даан ажиллах AI agent-уудын үйл ажиллагааг бүрэн харах боломж олгож, MCP (Model Context Protocol) орчныг илрүүлэн, agent бүрийн систем болон өгөгдөлд хандах эрхийг бодит хугацаанд хянаж хамгаална. Ингэснээр AI agent-уудын бүх харилцаанд байгууллагын аюулгүй байдлын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
AI Network Firewall нь Check Point-ийн AI Defense Plane архитектурын нэг хэсэг бөгөөд байгууллагын хэмжээнд AI ашиглалтыг нэгдсэн байдлаар илрүүлэх, удирдах, хамгаалах зорилготой хамгаалалтын давхарга юм.
Энэхүү архитектур нь байгууллагын сүлжээ, application, AI agent зэрэг хамгаалалтын бүх цэгт AI-тай холбоотой үйл ажиллагааг нэг бодлогоор хянах боломжийг бүрдүүлнэ.

Discover – AI хэрэглээг ил тод харах
Ажилтнууд, application болон AI agent-ууд хиймэл оюун ухааны системтэй хэрхэн харилцаж байгааг илрүүлж, байгууллагын AI хэрэглээний бодит дүр зургийг гаргана.
Protect – AI-д чиглэсэн эрсдэлээс хамгаалах
Prompt injection, мэдээлэл алдагдах, аюултай эсвэл зохисгүй output, мөн AI agent-ийн эрсдэлтэй үйлдлээс хамгаална.
Govern – Нэгдсэн бодлогоор удирдах
Бүх AI харилцаанд ижил хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, аудитын бүртгэл болон compliance тайланг нэгтгэн удирдах боломж олгоно.
Шинэ хамгаалалтын чухал давуу талуудын нэг нь байгууллага AI security-д зориулж тусдаа firewall infrastructure шинээр байгуулах шаардлагагүйд оршино. AI Network Firewall нь Check Point R82.20 software release-ийн нэг хэсэг бөгөөд одоо ашиглаж байгаа Check Point-ийн physical болон virtual firewall infrastructure дээр AI security capabilities-ийг өргөжүүлэн ашиглах боломжтой.
Ингэснээр салбар оффис, дата төв, cloud болон multi-cloud орчинд AI хэрэглээг нэг архитектурын хүрээнд хянах боломж бүрдэнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.