Мэдээллийн Аюулгүй Байдал-ыг хангах нь хэзээ ч үл дуусах үйл явц бөгөөд “Ямар ч хэрэм босгосон хэн нэгэн этгээд түүнийг давах, нураах зэвсгийг зохион бүтээж байдаг” учир орчин үеийн бүх байгууллага Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо – ISMS заавал хэрэгжүүлсэн байх шаардлага тулгарч байна. Байнгын сургалт, хөгжүүлэлт, үнэлгээ, хамгаалалт, мониторинг, илрүүлэлт, будлианы хариу үйлдэл, сэргээн ажиллуулах үйл явц, баримтжуулалт, хяналт шалгалтыг хийж байж л мэдээллийн эрин зуунд амжилттай ажиллана.
Анхан түвшин – ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, аюулгүй байдал хамгаалалт, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх
Ахисан түвшин – Хувь хүн болон байгууллагын хүрээнд МАБ-ын ерөнхий ойлголттой. Аюулгүй байдал хамгаалалтын тоног төхөөрөмж хэрэглэдэг, байгууллагадаа нэвтрүүлсэн ТУРШЛАГАТАЙ хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх тус тус зорилготой зохион байгуулагдлаа.
Тус 2 өдрийн сургалтад давхардсан тоогоор нийт 30 гаруй байгууллагын 50 гаруй харилцалцагчид хамрагдлаа.