GRANDSTREAM TMC LABS INTERNET TELEPHONY ИННОВАЦИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

A- A A+
GRANDSTREAM TMC LABS INTERNET TELEPHONY ИННОВАЦИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Олон улсын хэмжээнд харилцаа холбооны тоног төхөөрөмж, шийдэл үйлчилгээгээр тэргүүлэгч Grandstream брэнд нь GVC3210 видео хурлын төхөөрөмжөөр 2018 оны шилдгийн шилдэг шагнал хүртлээ.

TMC Labs INTERNET TELEPHONY Инновацийн шагнал нь инноваци, өвөрмөц онцлог, харилцаа холбооны технологийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж буй бүтээгдэхүүн,  үйлдвэрлэгч компанийг хүндэтгэдэн танилцуулдаг.

 

GVC3210 нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хялбар, хүчирхэг видео конференцийн шийдлийг бий болгодог. Хэрэглэгчид өөрсдийн харилцааныхаа онцлогт тохируулан хэрэгцээгээ хангах боломжийг олгосон бөгөөд GVC3210 нь видео болон вэб хурлын үйлчилгээтэй хослуулж болно. Энэ нь Android үйлдлийн систем дээр ажилладаг, Google Play Store-ийн алдартай Андройд апп-тай холбогдож, Google Календарь гэх мэт Google үйлчилгээг нэгтгэх боломжийг олгодог. GVC3210 нь Дуу чимээ-Shield технологитой бөгөөд арын чимээ шуугиан, 4 микрофоны багтаамжтай, чанга яригч, 4K Ultra HD хүртэлх нягтшил дэмждэг.

TMC Labs INTERNET TELEPHONY Инновацийн шагнал нь салбарын хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг санал болгодгоороо давуу талтай. TМC – ын гүйцэтгэх захирал Rich Tehrani, Grandstream нь GVC3210-ээр дамжуулан IP-ийн холбооны салбарын чанар, цаашдын хөгжлийг баталгаажуулахыг зорьсон гэж мэдэгдсэн байна.

GVC3210 Datasheet

 

INTERNET TELEPHONY сэтгүүл-ийн тухай

INTERNET TELEPHONY 1998 оноос хойш IP Харилцаа холбооны сэтгүүлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. 1998 оны 2-р сард гарсан эхний дугаараас INTERNET TELEPHONY нь харилцаа холбооны орон зайн нарийн төвөгтэй мэдээлэл, TMC Labs-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр үзүүлж буй шийдлүүдтэй холбоотой мэдээллийг гаргадаг байна. INTERNET TELEPHONY сэтгүүл нь 225,000 гаруй уншигчдад хүрч үйлчилдэг.