Дотуур холбооны төхөөрөмж буюу IPPBX болон IP Phone төхөөрөмж рүү халдлага хийн тухайн байгууллагын IP дугаарыг ашиглан олон улсын дуудлага хийж, тухайн байгууллагын дугаар дээр их хэмжээний төлбөр гардаг тохиолдол илэрсэн учир энэхүү халдлагаас сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Халдлагаас урьдчилан сэргийлэх зөвлөмж.
IP PBX дээрхи дотуур дугаарын нууц үгийг солих, сайжруулах аль болох хоорондоо давхцахгүй байх.
( Аль болох тоо, үсэг , тусгай тэмдэгт ашиглаж нууц үгийг зохиох. Жишээ: 6vT!x~\QJJ7Vaq)
/Extension/Trunk > Extension > Basic Settings /
IP PBX дээрхи Dynamic Defense идэвхижүүлэх. / System Settings > Securtiy Settings /
Энэхүү хамгаалалт нь хэт их холболт хийх оролдлого болон Brute Force халдлагаас хамгаалдаг бөгөөд тухайн тохиолдол илэрсэн үед харгалзах хаягийг сэжигтэй гэж үзэн хар жагсаалтанд оруулдаг.
Үүнийг идэвхижүүлэхийн тулд UCM6102/6202/6204/6208/6510 загваруудын PBX дээр сүлжээний тохиргоог “Route”байхыг шаарддаг.
/Network Settings > Basic Settings > Method à“ROUTE”/
IP PBX дээрхи Fail2ban идэвхижүүлэх. / System Settings > Securtiy Settings à “Fail2ban” /
Энэхүү хамгаалалт нь хэт их алдаатай SIP хүсэлт эсвэл нэвтрэх оролдлогыг илрүүлж тухайн хаягийг блок хийдэг.
IP Phone болон IP PBX админы нууц үгийг солих. / Аль болох тоо, үсэг , тусгай тэмдэгт ашиглаж нууц үгийг зохиох. Жишээ: /W;9?uAU\X$m;mE^ /
/ Maintenance > User Management > User Information /
Мөн IPPBX төхөөрөмжөө онцын шаардлагүй бол гадаад сүлжээнд шууд буюу Port Forward хийж гаргахгүй байх. /NAT/
Дотуур Extension –уудыг аль болох зөвхөн дотоод сүлжээнээс зөвшөөрүүлэх.
/ Extension/Trunk > Extensions > Media > Strategyà”Local Subnet Only” /
IPPBX Төхөөрөмжийн дуудлагын лог болон системийн логийг тодорхой хугацаанд байнга шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр ямар нэгэн аюул заналын үед хугацаа алдахгүй хариу арга хэмжээг түргэн шуурхай авч чадна.
/ CDR > CDR / – Дуудлагын лог харах
/ Maintenance > Syslog à “Download” / – Логийг татаж авч харах
ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр