ЯАГААД ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ ГАР УТАС ДЭМЖИН АЖИЛЛАДАГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ ?

A- A A+
ЯАГААД ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ ГАР УТАС ДЭМЖИН АЖИЛЛАДАГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ ?

Хэрэв та видео хурлын шийдлийг нэвтрүүлэх эсвэл одоо байгаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байгаа бол таны авах гэж бүй төхөөрөмж гар утастай хослон ажилладаг  байх нь чухал юм. Энэ нь эрчимтэй өсөж буй workforce болон remote mobility-г дэмжээд зогсохгүй, дараа үеийн видео хурлын системийн шийдлийг дэмжин ажиллах чадвартай ухаалаг том хөрөнгө оруулалт юм.

Workforce mobility ирээдүйн хандлага, зөгнөл төдий биш орчин үеийн бизнесийн гол суурь юм. Энэ нь дэлхий аль ч өнцөг булангаас шилдэг ажилчидтай ажил олгогч болон ажилтанд хоёуланд тохиромжтой аргаар бага зардлаар   холбоо тогтоон хамтран ажиллах боломжийг олгодог .  Энэхүү шалтгааны улмаас workforce mobility нь гагцхүү том хэмжээний байгууллагуудад биш жижиг дунд бизнес эрхлэгчид ч мөн  бусадтай өрсөлдөхүйц ажиллах хүчний чадавх бүрдүүлэхэд тусалж байна . Мэргэжилтнүүд дэлхийн нийт ажиллах хүчний 50-75 хувь нь арав гаруй жилийн дотор алсын зайнаас ажиллах  болно гэж таамаглаж байгаа нь ажил олгогчид энэхүү аргыг, ажил горьдогчид алсын зайнаас ажиллах боломжуудыг хайж эхлэх болно гэдгийг харуулж байна.

Алсын зайнаас ажиллах боломжит бүтэц зохион байгуулахад байгууллагууд нэн тэргүүнд гар утастай хослон ажилладаг  видео хурлын систем шаардлагатай юм . Frost & Sullivan судалгаа нь алсын зайнаас ажилладаг  ажилчдын 89% нь видео хурал хийх, ажилчид хоорондын холбоог нэмэгдүүлэн, ажлын үр бүтээмжийг ихэсгэдэг хэмээн боддог нь тогтоогдсон байна . Мөн энэхүү судалгаанд оролцогчдын 98% нь  видео хурал гадаад болон дотоод холбоог бат бөх болгодог хэмээн үздэгийг харуулсан байна .Энэхүү үзүүлэлтүүд нь гар утас дэмжин ажилладаг  видео хурлын систем нь амжилттай mobile workforce бий болгох зайлшгүй хүчин зүйл юм.

Мэргэжилтнүүд мөн бидний одоо ашиглаж буй видео хурлын програмууд  нь удахгүй самбар ашиглан хийдэг байсан уламжлалт хурлын системтэй нэгдэнэ хэмээн таамаглаж байна . Энэхүү шинэ хүчирхэг UC болон мессежний интерфейс нь гар утастай гайхалтай нэгдэн ажиллана.

Ажлын байрны мессежинг нь байгууллагуудын харилцаа холбооны том тулааны талбар болох тул зах зээл дээр тэргүүлэгч ( Жишээ нь : Cisco , Microsoft зэрэг )  Slack болон Google . Үүний зэрэгцээ видео хурал, Нэгдсэн Харилцаа Холбоо болон ажлын байрны мессежинг нэг интерфейс болон хувирна.

Одоо та гар утас дэмжин ажилладаг видео хурлын систем ямар их хэрэгцээтэй байгаа талаар ойлголттой болсон тул бид ямар шийдэл санал болгож байгааг товчхон танилцуулъя .

Энэхүү нийтлэл нь тэр чигтээ танд гар утас бизнесийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг болсныг харуулж байна . Алсын зай болон утасны цаанаас ажилладаг ажилчид нь бизнес эрхлэгчид байршлаас үл хамааран сайн хамт олныг богино хугацаанд үр дүнтэй бүрдүүлэх боломжийг олгосноор эдийн засгийг нээлттэй болгож байна.Утасны хэрэглээ өсөж буй өнөө цагт ажил горьдогчид утасны цаанаас хийх боломжуудыг эрэлхийлж байгаа бол харилцаа холбооны салбарынхан утсан дээр суурилсан шийдлүүд дээр төвлөрөн ажиллаж байна