card

БАЙГУУЛЛАГА БОЛОН ХАРИЛЦАГЧ НАРЫГ ХОЛБОХ ГҮҮР

Өнөөгийн бизнесийн байгууллагуудад харилцагчтайгаа цаг ямагт холбоотой байх нь маш чухал болсон. Ямар ч бизнесийн оршин тогтнох үндэс ХАРИЛЦАГЧ юм.

Харилцагчдаа цаг зав гаргадаггүй (холбоо барьдаггүй), төдийлөн анхаардаггүй байгууллагуудад дараах асуудлууд гарч байдаг:

  • Харилцагч танай байгууллага руу залгаад хариу ирэхэд хугацаа маш их.
  • Салбар нэгжүүдийн мэдээлэл солилцоо дутмаг.
  • Байгууллагын алба нэгж хэлтэс болон ажиллагсдын утасны дугаар өөр өөр байх үед хэрэглэгч нарт хүндрэл учруулж, маш их цаг хугацааг зарцуулж байдаг.
  • Хяналт болон тайлан байхгүй.
  • Дотуур холбоо болон ажилчдын утасны төлбөр өндөр гарч байдаг.

Энэ бүгд ямар үр дагаварт хүргэдэг вэ гэвэл харилцагч тухайн байгууллагаар дахин үйлчлүүлэх хүсэлгүй болж таны өрсөлдөгч байгууллага дээр очно.

Харин энэ тохиолдолд танай байгууллагад өөрсдийн харилцагчдаа авч үлдэх боломж шийдлүүдийг дурдвал:

  • Харилцаа холбооны нэгдсэн системийг бий болгох.
  • Ажилчид дотооддоо үнэ төлбөргүйгээр хоорондоо холбогдох.
  • Гаднаас орж ирэх дуудлагад зориулсан автомат хариулагч.
  • Хэрэглэгч байгууллагын алба нэгж, ажиллагсдын утасны дугаар хайж цаг алдахгүй, нэг дуудлагаар холбогддог. гэх мэтчилэн боломж шийдлүүд олон бий.

Иймээс дээрх шийдлүүдийг нэгтгэсэн бүтээгдэхүүнүүдийг бид танд санал болгож байна.

 

Grandstream IP PBX.

  • Харилцагч үйлчлүүлэгч нэг дуудлагаар аль ч алба нэгж болон ажиллагсадтай холбогдоно.
  • Автомат хариулагчийн тусламжтайгаар харилцагч хүссэн болон хэрэгцээт мэдээллийг цаг алдахгүйгээр хүлээн авна.
  • Байгууллага болон үйлчлүүлэгчийг илүү ойртуулна.
  • Байгууллагын харилцаа холбооны зардлыг багасгана.  

Skype for business.

Skype for Business сервер дээр мөн ажилчдын дотуур холбоо үүсгэн ажилчид хоорондоо үнэ төлбөргүй ярих, хоорондоо гадагш, дотогш дуудлага хийх боломжтой.

Өөрийн байгууллагадаа Skype for business-ыг ашиглахын давуу талууд:

  • Байгууллагын дотоод чат болгон ашиглах.
  • Аудио дуудлага хийх.
  • Видео дуудлага хийх, хурал зохион байгуулах.
  • Файл дамжуулах.
  • Дэлгэцээ хуваалцах.

 

Төлбөрийн систем / Info360

Дотуур холбоондоо төлбөрийн системийг байгууллагадаа нэвтрүүлснээр нийт ажилчдын дуудлагын орц гарцыг хянах, давуу эрхийн шатлалтайгаар хяналт хязгаар тавих зэрэг олон функцүүдыг нэвтрүүлэх боломжтой болно.

Ингээд эдгээр харилцаа холбооны цогц шийдэл болсон бүтээгдэхүүнүүдийг та өөрийн байгууллагадаа нэвтрүүлснээр ямар ч дуудлагыг цаг алдалгүйгээр авч, харилцагч үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойр болно.

Хэрвээ та дээрх 3 бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байгаа бол www.vertexmon.com болон www.ict-mall.mn вебсайтуудаар зочлон авах, эсвэл 7575-0700, 7000-0701 дугаараар холбогдон аваарай.

Баярлалаа.

Vertexmon LLC.

Холбоо барих