card

“CISO” МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРЛУУДЫН 2019 ОНД ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИЙДЛҮҮДИЙН №1-Т PAM ШИЙДЭЛ НЭРЛЭГДЖЭЭ.

“CISO” буюу Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захиралуудын 2019 онд зайлшгүй хэрэгжүүлэх төслүүдийг Gartner-аас гаргажээ.

  

Privileged Access Management гэж юу вэ?

Privileged Access Management (PAM) гэдэг нь байгууллагын дотоод сүлжээн дэх нууцлалын зэрэглэлтэй, чухал мэдээллүүд, дотоод сүлжээнд холбогдох төхөөрөмжүүд рүү хандах эрхийг хянах болон удирдахад зориулагдсан шийдэл юм.PAM систем нь давуу эрхт хэрэглэгчдийн эрхийг удирдах замаар өндөр зэрэглэлийн хамгаалалтыг бий болгож улмаар нэвтрэлтүүдийг хянаж сэжигтэй, үл танигдах үйл ажиллагааг илрүүлэх, хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй.

Байгууллагуудад учирч болзошгүй аюул болон эрсдэлүүд?

  • Байгууллагуудын ажилтан болон сүлжээний админууд ихэвчлэн дундаа нэг эрх ашигладаг ба уг эрхээр байгууллагын бүхий л төхөөрөмжрүү нэвтрэх боломжтой байдаг бөгөөд түүнд хяналт тавихад хүндрэлтэй байдаг.
  • Дотоод сүлжээнд нэвтрэх эрхийг бусадтай хуваалцсанаар нууц үгээ бусдад алдах магадлал өндөр.
  • Байгууллагын сүлжээнд зайнаас хандахдаа зориулалтын бус эсвэл олон төрлийн програм хангамж ашиглах хандлагатай байдаг ба ингэснээр байгууллагын нууц мэдээллүүд болон хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдах эрсдэл өндөр байдаг.
  • Нэг нууц үгийг удаан хугацаанд ашигладаг ба тогтмол сольж хэвшээгүйтэй холбоотой халдлагад хялбархан өртдөг.
  • Зөвхөн вирусны эсрэг програм хангамж суулгаснаар аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа гэсэн буруу ойлголт. Сүүлийн үеийн халдлага, хакеруудын чадамж өндөр тааварлашгүй болсон.

 

Хэрвээ та байгууллагынхаа сүлжээг аюулгүй, хамгаалалт сайтай гэж бодож байгаа бол өөрөөсөө болон IT-ийн албанаасаа дараах 4 асуултыг асуугаад үзээрэй:

  1. Хэн байгууллагын сүлжээ рүү хандах эрхтэй вэ?
  2. Байгууллагад томоохон хохирол учруулах, гадагш задруулж болохгүй мэдээллүүд байгаа юу?
  3. Танай сүлжээний хамгаалалтын төвшин хэр байгаа вэ?
  4. Ажилчид нууц үгээ хэр тогтмол нууц үгээ сольдог болон хэзээ хамгийн сүүлд нууц үгээ сольсон бэ?

2019 ОНЫ 3-Р САРЫН  “PRIVILEGED ACCESS MANAGEMENT” ХЭРЭГЛЭГЧДИЙН СОНГОЛТООР BEYONDTRUST ШАЛГАРЛАА.


 

 

Privileged Access Management (PAM)-ын зах зээлд мэргэжилтнүүд өөрсдийн ашиглаж буй PAM шийдлүүдэд үнэлгээ өгөх зарчмаар шилдгийг шалгаруулдаг гэдгийг та бүхэн сайн мэднэ.

Gartner -аас “The Gartner Peer Insights Customers” үнэлгээ авахын тулд үйлдвэрлэгч багадаа 4.2 ба түүнээс дээш одтой 50 гаран үнэлгээтэй байх ёстой байдаг. Тэгвэл 2019 оны 3 сарын 19-нд BeyondTrust 5 онооноос 4.5 оноо бүхий нийт 165 үнэлгээтэйгээр шалгарлаа.

Дээрх үнэлгээнд BeyondTrust-ийн бүтээгдэхүүнүүд болох Password Safe, Endpoint Privilege Management болон Privileged Remote Access шийдлүүд бүгд хамрагдсан юм.

BeyondTrust Privileged Access Management шийдлийг сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг 7575-0700 дугаараар холбогдон авах эсвэл доорх формыг бөглөөрэй.

Баярлалаа.

   

Холбоо барих