

Кибер аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Check Point Software Technologies компани олон улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний Forrester байгууллагаас гаргасан “The Forrester Wave™: Enterprise Firewall Solutions, Q4 2026” тайланд Leader буюу Тэргүүлэгч ангилалд багтлаа. Тус үнэлгээнд Check Point нь одоогийн бүтээгдэхүүн, шийдлийн чадавхыг илэрхийлэх Current Offering ангилалд хамгийн өндөр оноо авсан үйлдвэрлэгчдийн нэг болж, хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалт, дэвшилтэт халдлагаас урьдчилан сэргийлэх технологи болон нэгдсэн удирдлагын боломжуудаараа онцгой үнэлгээ авчээ.
Хиймэл оюун ухаан, Cloud технологи болон байгууллагын дижитал шилжилт хурдацтай хөгжихийн хэрээр кибер халдлагын арга барил улам нарийсаж, уламжлалт сүлжээний хамгаалалтын системүүдэд шинэ сорилтууд тулгарч байна. Өнөөдөр байгууллагууд зөвхөн гаднаас ирж буй халдлагыг илрүүлэхээс гадна тэдгээрийг системд нэвтрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, олон төрлийн дэд бүтцэд ижил түвшний хамгаалалт хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
Энэ нөхцөлд Check Point компанийн Enterprise Firewall шийдлүүд олон улсын судалгааны байгууллагын үнэлгээгээр тэргүүлэгчдийн эгнээнд багтсан нь сүлжээний хамгаалалтын технологид хийж буй шинэчлэл, хөгжүүлэлтийн үр дүнг харуулж байна.
Forrester нь дэлхийн технологийн зах зээл, бизнесийн стратеги болон мэдээллийн технологийн шийдлүүдэд судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын хараат бус байгууллага юм.
Тус байгууллагаас гаргадаг The Forrester Wave™ судалгаа нь тодорхой технологийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, стратеги болон хэрэглэгчдийн туршлагыг нэгдсэн аргачлалаар харьцуулан үнэлдэг тайлан юм.
Үнэлгээ нь дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг.
Forrester Wave тайлан нь байгууллагуудад технологийн шийдэл сонгохдоо зөвхөн үйлдвэрлэгчийн сурталчилгаа, техникийн үзүүлэлтэд тулгуурлах бус, олон талын судалгааны үр дүнг харгалзан үзэх боломж олгодог.
2026 оны дөрөвдүгээр улирлын Enterprise Firewall Solutions үнэлгээнд Check Point нь Leader ангилалд багтаж, сүлжээний аюулгүй байдлын зах зээл дэх өрсөлдөх чадвараа дахин харууллаа.
Тус тайланд Check Point компани 6 ангилалд хамгийн өндөр оноо авж тэргүүлэгчээр тодорсон гол гол үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд:
The Forrester Wave™: Enterprise Firewall Solutions, Q4 2026

Check Point компани 2026 оны долдугаар сарын 30-нд өөрийн танилцуулснаар салбартаа анхдагч AI Network Firewall шийдлийг зарласан.
Уламжлалт Firewall нь сүлжээгээр дамжиж буй IP хаяг, порт, протокол болон аппликейшний урсгалд хяналт тавихад чиглэдэг бол AI технологийн хэрэглээ нэмэгдсэнээр сүлжээгээр дамжих мэдээллийн агуулга, зорилго болон автоматжуулсан үйлдлийг ойлгох шаардлага үүссэн.
Тухайлбал, AI платформ руу илгээж буй Prompt дотор байгууллагын нууц мэдээлэл байгаа эсэх, AI Agent зөвшөөрөлгүй API эсвэл өгөгдлийн санд хандаж байгаа эсэх, AI аппликейшн Prompt Injection халдлагад өртөж байгаа эсэхийг уламжлалт сүлжээний хамгаалалтын аргаар бүрэн тодорхойлоход хүндрэлтэй.
Check Point AI Network Firewall нь ажилтан, AI аппликейшн болон AI Agent-ийн сүлжээний харилцааг бодит цаг хугацаанд хянаж, AI-д хамаарах аюул заналыг илрүүлэх, хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.

AI Network Firewall шийдлийн үндсэн боломжууд
1. Secure Employee AI Use – Ажилтнуудын AI хэрэглээг хамгаалах
2. Govern AI Agents – AI Agent-ийн үйл ажиллагааг хянах
3. Protect AI Applications – AI аппликейшнүүдийг хамгаалах
Орчин үеийн байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц зөвхөн нэг оффис эсвэл нэг Data Center-ээр хязгаарлагдахаа больсон. Cloud үйлчилгээ, салбар нэгж, алсын зайнаас ажиллах хэрэглэгчид болон төрөл бүрийн төхөөрөмжүүд байгууллагын сүлжээний нэг хэсэг болж байна.
Энэ өөрчлөлттэй уялдуулан Check Point нь Hybrid Mesh Network Security стратегийг хэрэгжүүлж, өөр өөр орчин дахь сүлжээний хамгаалалтыг нэгдсэн бодлого, удирдлагад нэгтгэхэд анхаарч байна.
Тухайлбал, байгууллагууд Data Center, Cloud, Branch болон Edge орчинд хамгаалалтын бодлогоо уялдуулан хэрэгжүүлж, төвлөрсөн удирдлагын системээр дамжуулан аюулгүй байдлын үйл ажиллагаагаа хянах боломжтой.
Энэхүү стратегийн хүрээнд Check Point нь AI Data Center Security, AI Network Firewall, Firewall-as-a-Subscription болон Maestro Hyperscale Orchestrator зэрэг шийдлүүдийг хөгжүүлж байна.
Firewall-as-a-Subscription үйлчилгээ нь firewall хамгаалалтыг захиалгын загвараар ашиглах, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх боломж олгодог бол Maestro Hyperscale Orchestrator нь байгууллагын сүлжээний хамгаалалтын хүчин чадлыг өргөтгөх, өндөр ачаалалтай орчинд ажиллуулахад чиглэдэг.
Эдгээр технологийн уялдаа нь байгууллагын сүлжээ өргөжихийн хэрээр хамгаалалтын удирдлагыг хялбарчлах, аюулгүй байдлын бодлогын нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Кибер аюулгүй байдлын уламжлалт арга барил нь халдлагыг илрүүлсний дараа хариу арга хэмжээ авахад ихээхэн төвлөрдөг байсан бол өнөөгийн аюул заналын нөхцөлд урьдчилан сэргийлэх хамгаалалт улам чухал болж байна.
Ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан халдлага, автоматжуулсан халдлагын хэрэгсэл, шинээр илэрсэн эмзэг байдлуудын улмаас байгууллагууд хамгаалалтын арга хэмжээгээ илүү шуурхай, ухаалаг болгох шаардлагатай болсон.
Check Point-ийн AI-д суурилсан Threat Prevention технологи нь аюул заналын мэдээллийг ашиглан сэжигтэй үйлдлийг бодит цаг хугацаанд тодорхойлох, халдлага байгууллагын чухал системд нөлөөлөхөөс өмнө таслан зогсооход чиглэдэг.
Түүнчлэн нэгдсэн удирдлагын боломж нь мэдээллийн технологийн багуудад олон төрлийн хамгаалалтын системийг тус тусад нь удирдахаас үүсдэг хүндрэл, алдааны эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Forrester-ийн үнэлгээнд Check Point-ийн Advanced Threat Prevention, Threat Intelligence болон Unified Management чиглэлүүд өндөр үнэлгээ авсан нь AI технологийн эрин үед байгууллагуудын сүлжээний хамгаалалтад тавигдаж буй шаардлагатай нийцэж байгааг харуулж байна.
Вертексмон ХХК нь мэдээллийн технологи, сүлжээ болон кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн шийдлийг Монголын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэвтрүүлэн ажиллаж байна. Бид Check Point компанийн Next-Generation Firewall, AI Network Firewall болон бусад мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг байгууллагын дэд бүтэц, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн санал болгож байна.
Байгууллагын сүлжээний хамгаалалтыг сайжруулах, AI технологийн хэрэглээг аюулгүй болгох, Check Point-ийн дэвшилтэт шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэжилтнүүдтэй холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.