Check Point компанийн “Securing the Future” Workshop амжилттай зохион байгуулагдлаа
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдэл нийлүүлэгч Check Point Software Technologies компанийн “Securing the Future” workshop арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Vertexmon компани харилцагч байгууллагууддаа зориулан зохион байгуулж, орчин үеийн кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, дэвшилтэт шийдлүүдийг танилцууллаа.

Арга хэмжээний онцлох хэсэг нь Check Point компанийн шинээр танилцуулж буй AI болон Threat Intelligence-д суурилсан “Exposure Management” шийдэл байлаа. Энэхүү шийдэл нь байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээ, төхөөрөмж, хэрэглэгч болон клауд орчны бүх төрлийн эмзэг байдал, эрсдэлийг нэгтгэн илрүүлж, эрэмбэлэн үнэлэх боломжийг олгодог дэвшилтэт платформ юм. Exposure Management нь зөвхөн эмзэг байдлыг илрүүлэхээс гадна халдлагад өртөх магадлал өндөртэй эрсдэлүүдийг AI технологид суурилан тодорхойлж, байгууллагуудад хамгийн түрүүнд ямар эрсдэлээ шийдвэрлэх шаардлагатайг оновчтойгоор харуулдгаараа онцлогтой юм.

Anthony Wai - Security Sales Enginee, APAC
Тус Workshop-ийн үеэр Check Point компанийн төлөөлөгчид байгууллагуудын аюулгүй байдлын үйл ажиллагааг автоматжуулах, халдлагыг урьдчилан илрүүлэх, эрсдэлийг бууруулах, Security Operations процессыг илүү ухаалаг болгох боломжуудын талаар бодит кейс, туршлагуудыг хуваалцлаа. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан халдлагын өсөлт болон байгууллагуудын хамгаалалтын шинэ стратегийн талаар хэлэлцсэн нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм.


Yang Hun - Area Sales Manger, Exposure Management, North Asia
Check Point Exposure Management Шийдэл
Check Point Exposure Management нь байгууллагын кибер эрсдэлийг бүхэлд нь нэгтгэн харах боломж олгодог шинэ үеийн аюулгүй байдлын платформ юм. Тус шийдэл нь байгууллагын сүлжээ, endpoint, cloud environment, хэрэглэгчийн эрх, IoT төхөөрөмж болон гадаад холболтуудаас үүсэх эрсдэлийг төвлөрсөн байдлаар илрүүлж, халдлагад өртөх магадлалтай эмзэг байдлуудыг эрэмбэлэн тодорхойлдог.
AI болон Threat Intelligence технологид суурилсан энэхүү платформ нь байгууллагуудад:
- Эмзэг байдлаа бодит эрсдэлээр нь эрэмбэлэх
- Халдлагад өртөх боломжтой critical asset-уудаа илрүүлэх
- Security багийн ажиллагааг автоматжуулах
- Эрсдэлийг богино хугацаанд бууруулах
- Hybrid болон multi-cloud орчны аюулгүй байдлыг нэг дороос хянах боломжийг олгож, байгууллагын кибер хамгаалалтыг илүү үр дүнтэй, ухаалаг түвшинд хүргэх зорилготой шийдэл юм.

Вертексмон компани нь Check Point брэндийн Монгол дахь анхны цор ганц албан ёсны 4 Star партнер бөгөөд бид Check Point брэндийн мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг нарийн стандартын дагуу боловсруулах, нийлүүлэн суурилуулах болон борлуулалтын дараах үйлчилгээг Check Point сертификаттай мэргэжлийн инженерийн баг хэрэглэгчдэдээ үйлчилж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

