GovSec 2026 арга хэмжээнд Check Point компани амжилттай оролцлоо

Төрийн болон стратегийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой “GOVSEC 2026” арга хэмжээ 5 сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Мэдээллийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч "Check Point Software Technologies" компани оролцож, орчин үеийн кибер аюул халдлагуудаас хамгаалах дэвшилтэт шийдлүүдээ танилцууллаа.
Чуулганы үеэр оролцогчид Монгол Улсад тулгамдаж буй кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодит кэйсүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл сонсож, харилцан туршлага солилцлоо.
.jpg)
Сүүлийн жилүүдэд кибер халдлагын төрөл, цар хүрээ, тоо эрс нэмэгдэж, байгууллагуудын хувьд зөвхөн хамгаалалтын хэрэгсэл суурилуулах биш, харин тасралтгүй хяналт, урьдчилан сэргийлэлт, хурдан хариу арга хэмжээ авах чадавхи чухал болсон. Ялангуяа төрийн байгууллагуудын хувьд дата нууцлал нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул хамгаалалтын чадамж илүү өндөр шаардлагатай байна.
Check Point компанийн мэргэжилтнүүдийн онцолсноор байгууллагууд олон төрлийн аюул илрүүлэх систем, платформ ашиглаж байгаа ч эдгээр нь хоорондоо уялдаа сул, мэдээлэл нь салангид байдалтай байдаг нь гол сул тал болж байна. Үр дүнд аюул илрүүлэх хугацаа удаашрах, хариу арга хэмжээ авахад хүндрэл үүсэх нөхцөл бүрдэж байна.
Уг арга хэмжээнд танилцуулагдсан технологийн шийдлүүдээс дурдвал:
GOVSEC 2026 арга хэмжээний үеэр Check Point компани хамгийн сүүлийн үеийн шийдэл болох Exposure Management шийдлийг онцлон танилцууллаа. Энэхүү шийдэл нь байгууллагын бүх төрлийн кибер эрсдэлийг нэг цэгээс харах, үнэлэх, эрэмбэлэх, бодитой арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.
Exposure Management нь уламжлалт vulnerability scanning-оос илүү өргөн хүрээг хамарч зөвхөн эмзэг байдлыг илрүүлэхээс гадна тухайн эрсдэл бодитоор халдлага болох магадлал, эрсдлийн түвшинг тооцоолж, аль асуудлыг түрүүлж шийдвэрлэх ёстойг эрэмбэлж тодорхойлдог.
Тус шийдлийн гол давуу талууд:
- Нэгдсэн Хяналт (Unified visibility): Байгууллагын сүлжээ, cloud орчин, endpoint, хэрэглэгчийн оролцоо зэрэг бүх түвшний мэдээллийг нэг дор нэгтгэн харуулна
- Эрсдэлийн эрэмбэлэлт (Risk prioritization): AI болон threat intelligence дээр тулгуурлан хамгийн өндөр эрсдэлтэй асуудлуудыг тодорхойлно
- Хариу арга хэмжээ авах боломжтой дүн шинжилгээ (Actionable insight): Зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна яг ямар арга хэмжээ авах ёстойг санал болгоно
- Автоматжуулалт: Аюул илрүүлэх болон хариу арга хэмжээ авах процессыг автоматжуулж, хүний оролцоог бууруулна

Түүнчлэн арга хэмжээний хүрээнд Check Point компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Мэдээллийн аюулгүй байдлын захирал Jayant Dave “Бүс нутгийн кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, Монгол улсын бүсэд хамгийн их тархаж буй халдлагын төрөл, ransomware болон AI-д суурилсан халдлагын өсөлт, байгууллагуудын бэлэн байдлын түвшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн тус арга хэмжээнд Check Point компанийн Азийн бүсийг хариуцсан захирал Trish Blomfield, Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Кибер аюулгүй байдлын үйлчилгээ, шийдлийн албаны дарга Sanjay Das нар хүрэлцэн ирж оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлж, бүс нутгийн бодлого, стратеги, технологийн чиг хандлагыг Монголын байгууллагуудад шууд хүргэх боломжийг бүрдүүлэв.

Та дээрх дурдагдсан болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

