card

"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-д Rockwell компанийн Нэгдсэн хяналтын системыг амжилттай нэвтрүүллээ

 

Вертексмон ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах болон урвалжийн бэлтгэл, хуваарилалтын процессийн автоматжуулалтын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, процессийн удирдлагыг Rockwell Automation компанийн PlantPAx Distributed Control System (DCS)-д суурилсан орчин үеийн архитектурт шилжүүллээ.

Энэхүү төсөл нь автоматжуулалтын системийг зөвхөн шинэчилсэн ажил бус, инженерчлэл, тоног төхөөрөмж нийлүүлэлт, хэрэгжилтийг хамарсан иж бүрэн EPC (Engineering, Procurement, Construction) хэлбэрээр хэрэгжсэн, уул уурхай, баяжуулалтын салбарын дижитал шилжилтийн жишээ болсноороо онцлог юм.

%

Ухаалаг аж үйлдвэрлэлийг туршилтын журмаар нэвтрүүлж байна.

%

Аж үйлдвэрүүд ирэх таван жилд AI/ML, Gen AI болон Causal AI-д хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Кибер аюулгүй байдлын эрсдэл нь аж үйлдвэрийн салбарын хувьд хоёр дахь том гадаад эрсдэл болж, жил бүр хурдтай өсч байна.

Процессийн онцлог, суурь нөхцөл:

Хөвүүлэн баяжуулах болон урвалж бодисын зохистой бэлтгэл, хуваарилалт нь баяжмалын чанар, металл авалт, үйлдвэрийн тогтвортой ажиллагаанд шууд нөлөөлдөг металлургийн хамгийн чухал процессийн нэг билээ.

Тус процессийн автоматжуулалт нь 2000-аад оны эхээр нэвтэрсэн Honeywell-ийн анхны үеийн C300 контроллерт суурилсан Experion PKS архитектуртай байсан бөгөөд тухайн үедээ найдвартай, орчин үеийн шийдэл байж, ойролцоогоор 20 орчим жилийн турш процессийг тогтвортой удирдан үйлдвэрийн үндсэн автоматжуулалтын шаардлагыг хангаж ирсэн байна.

Гэвч технологийн үе солигдолт, системийн амьдралын мөчлөгийн шаардлага, орчин үеийн DCS стандарт, масштаблалт, нэгдсэн хөгжүүлэлтийн орчин, LifeCycle дэмжлэг, өгөгдөлд суурилсан удирдлагын шинэ хэрэгцээ нэмэгдсэнээр уг системийг стратегийн түвшинд шинэчлэх шаардлага үүссэн.

 

Шинэчлэлийн бодлого, инженерийн шийдэл

Вертексмон ХХК нь өмнөх системийн олон жилийн туршлага, процессийн логик, удирдлагын философийг хадгалан, илүү уян хатан, өргөтгөх боломжтой, стандартчилагдсан архитектурт шилжүүлэх процесс төвтэй шинэчлэлийн бодлого баримталсан.

 

Төслийн хүрээнд дараах иж бүрэн шийдлүүдийг хэрэгжүүлэв.

  • Rockwell Automation PlantPAx DCS – хөвүүлэн баяжуулах болон урвалжийн процессийн удирдлагыг стандартчилагдсан, масштаблах боломжтой платформд нэгтгэв
  • Allen-Bradley ControlLogix PLC – агаарын урсгал, зутангийн түвшин, урвалжийн тун, хамгаалалтын логик зэрэг чухал параметрүүдийг найдвартай удирдах хяналтын цөм
  • Studio 5000 хөгжүүлэлтийн орчин – процесс, автоматжуулалт, засвар үйлчилгээний инженерүүд хамтран ажиллах нэгдсэн инженерийн платформ
  • FactoryTalk View SE – операторын интерфэйс, дохиолол, процессийн харагдах байдлыг сайжруулсан SCADA/HMI шийдэл

 

Төслийг Rockwell Automation-ийн LifeCycle Service-д суурилсан инженерчлэл, хэрэгжилтийн загвараар хэрэгжүүлсэн нь системийн урт хугацааны ашиглалт, цаашдын хөгжүүлэлтийн бат бөх суурийг бүрдүүллээ.

 

Инженерийн стратегийн хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэлт

Төслийн чухал онцлог нь захиалагч болон нийлүүлэгч талын инженер, техникийн ажилтнууд стратегийн түвшинд нягт хамтран ажилласан явдал байв.

Процессийн болон автоматжуулалтын инженерүүд хамтран удирдлагын философи, параметрүүдийг нарийвчлан тодорхойлж, үйлдвэрлэгч болон систем интеграторын зүгээс сургалт, практик хөгжүүлэлт, мэдлэг дамжуулалтыг системтэйгээр зохион байгуулсан.

Үүний үр дүнд захиалагч талын инженерүүд системийг цаашид бие даан ашиглах, хөгжүүлэх, сайжруулах бүрэн чадавхтай болсон нь энэхүү шийдлийг нэг удаагийн төсөл бус, урт хугацааны хөгжлийн суурь болгосон чухал үр дүн юм.

 

 

Систем ашиглалт, үр ашиг ба хүнд үйлдвэрийн ирээдүйн боломж

Шинэчлэлийн үр дүнд:

  • Процессийн үндсэн параметрүүдийг PID удирдлагаар илүү тогтвортой, нарийвчлалтай хянах боломж бүрдсэн
  • Урвалжийн бэлтгэл, хадгалалт, хуваарилалтын процесс бодит өгөгдөлд суурилан илүү нарийвчлалтай удирдагдах болсон
  • Процессийн тогтвортой байдал сайжирч, хүдэр найрлагын хэлбэлзэлд дасан зохицох чадвар нэмэгдсэн
  • Алдаа доголдлыг хурдан илрүүлэх, засвар үйлчилгээний үр ашиг дээшилсэн

Мөн нэгдсэн, стандартчилагдсан DCS архитектур, өндөр чанартай бодит цагийн процессийн өгөгдөл, инженерүүдэд ээлтэй хөгжүүлэлтийн орчин бүрдсэнээр:

  • Advanced Process Control (APC), олон хувьсагчтай удирдлага
  • Industrial AI, Machine Learning-д суурилсан анализ
  • Digital Twin (процесс симуляцийн дижитал хувилбар) шийдлүүдийг хэрэгжүүлэх техникийн болон инженерийн урьдач нөхцөл бүрэн бүрдлээ.

Rockwell Automation төхөөрөмж, шийдлүүд:

 

Бид Rockwell Automation компанийн дэлхийд тэргүүлэгч автоматжуулалт болон кибер аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын үйлдвэрлэгчид, уул уурхай, дэд бүтцийн салбарынхандаа албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.Та өөрийн үйлдвэрлэлийн системийн найдвартай байдлыг хангах, кибер халдлагаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн шийдлийг нэвтрүүлэхийг зорьж буй бол Вертексмон ХХК-тай холбогдож, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон ХХК

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.