card

Check Point-ийн клауд firewall шийдэл CyberRatings.org-ын туршилтаар халдлагаас 100% хамгаалсан үнэлгээг авлаа

Кибер аюулгүй байдал нь технологийн хөгжилтэй хамт хурдацтай өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр байгууллагуудад томоохон сорилт болж байна. Энэхүү өөрчлөлтөд дасан зохицохын тулд мэдээллийн аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлэгч Check Point компани нь шинэлэг технологи, бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй хөгжүүлж, кибер аюулгүй байдлын салбарт тэргүүний байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд Check Point компанийн CloudGuard Network Security шийдэл нь бие даасан үнэлгээний байгууллага болох CyberRatings.Org явуулсан туршилтаар "Cloud Firewall" төрөлд халдлагыг 100% блоклож, халдлагын эсрэг хамгийн өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнээр шалгарлаа.

 

 

CyberRatings.Org-ийн Cloud Firewall судалгаа

CyberRatings.org нь CloudGuard шийдлийг олон давхар шалгуураар туршсан бөгөөд үүнд:

  • Exploit Prevention: 2,028 ширхэг дэлхий даяар идэвхтэй ашиглагдаж буй эмзэг байдлыг ашигласан халдлагын жишээг туршиж үзсэн.
  • False Positives: 2,760 ширхэг байгууллагын чухал, зөвшөөрөгдсөн файл болон програмуудыг туршиж, аюулгүй байдлын хяналтын системүүд зөв мэдээллийг буруу блоклохгүй байх эсэхийг шалгасан.
  • Evasion Techniques: 27 төрлийн халдлагын вектор ашигласан 2,500 орчим evasion technique оролдлогыг туршиж, firewall эдгээрийг хэрхэн илрүүлж, хамгаалж байгааг шалгасан.

Эдгээр туршилтын үр дүнд CloudGuard нь бүх төрлийн халдлага болон нуугдмал дайралтуудаас 100% хамгаалж чадсан бөгөөд ямар ч хуурамч дохио илгээхгүйгээр, байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаагүй байна.

 

 

Evasion Attacks гэж юу вэ?

Орчин үеийн кибер гэмт хэрэгтнүүд улам ухаалаг, нуугдмал аргууд ашиглан хамгаалалтын системийг тойрохыг оролддог. Үүнд:

  • Сүлжээний урсгалыг өөрчлөх: Халдлагын мэдээллийг жижиг хэсэг болгож хуваах, кодлох, нууцлах аргуудыг ашигладаг.
  • Firewall тойрох: Системийн эмзэг байдлыг ашиглан хор хөнөөлтэй мэдээллийг “цэвэр” мэт харагдуулах.
  • Хорлон сүйтгэгчийн анализыг сааруулах: Шинжилгээнд өртөхөөс зайлсхийж хувиргадаг, өөрчлөгддөг хорт програмууд.

Дээр дурдсан нарийн халдлагын технологиудын эсрэг Check Point CloudGuard нь бүгдийг нь 100% үр дүнтэй зогсоож чадсан байна.

 

Яагаад Check Point CloudGuard гэж?

Ихэнх байгууллагууд cloud service provider буюу клауд үйлчилгээ үзүүлэгчдийн firewall-ийг хэрэглэдэг. Гэвч эдгээр нь зөвхөн суурь хамгаалалтыг хангаж чаддаг бол харин Check Point CloudGuard шийдэл дараах нэмэлт давуу талуудыг өгдөг:

  • Нарийвчилсан хамгаалалт: Application filtering, IPS (Intrusion Prevention System), deep packet inspection, sandbox зэрэг дэвшилтэт хамгаалалтууд.
  • Төвлөрсөн удирдлага: CloudGuard нь олон төрлийн сүлжээний орчинд (он-премис, салбар оффис, хувийн болон нийтийн үүл) нэг цэгээс удирдах боломжийг олгодог.
  • Auto-scale боломж: Клауд орчны ачаалал дээр тулгуурлан автоматаар өргөтгөгдөх, багасах ухаалаг боломж.

 

Байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдалдаа тавих шаардлага өндөр болсон өнөө үед зөвхөн гадны халдлагаас сэргийлэхээс гадна, байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, аюулгүй байдал удирдлагын төвөгшлийг бууруулах зэрэг олон хүчин зүйлийг тооцох хэрэгтэй болсон.

Check Point CloudGuard Network Security нь:

  • Салбартаа хамгийн өндөр 100% халдлага зогсоох чадвартай,
  • 100% хуурамч дохиогүй ажиллах өндөр нарийвчлалтай,
  • Evasion attacks тэсвэртэй,
  • Бүх төрлийн cloud орчинд хялбар уялдах шийдэл гэдгээрээ онцгойрон ялгарч байна.

Та байгууллагынхаа аюулгүй байдлыг дараагийн түвшинд гаргахыг хүсэж байвал Check Point CloudGuard шийдэл болон бусад мэдээллийг эндээс болон бидэнтэй утсаар холбогдож аваарай.

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Эх сурвалж