Дэлхий даяар кибер халдлага эрчимжиж буй энэ цаг үед Check Point компани байгууллагуудын найдвартай хамгаалагч хэвээр байна
Дэлхий даяар кибер халдлага эрчимжиж буй энэ цаг үед Check Point компани байгууллагуудын найдвартай хамгаалагч хэвээр байна
Сүүлийн саруудад дэлхий нийтэд кибер халдлагын тоо түүхэнд байгаагүйгээр өсч байна. Ransomware, phishing, zero-day болон AI-г ашигласан халдлагууд улам бүр нарийн, боловсронгуй болж, байгууллагуудын мэдээлэл, системд ноцтой хохирол учруулж байна. Тухайлбал, 2025 оны 1-р улиралд дэлхий даяар кибер халдлагын тоо өмнөх оны мөн үеийнхээс 75%-иар өссөн бөгөөд байгууллагууд долоо хоногт дунджаар 1,876 халдлагад өртсөн тоо статистик байгаа бөгөөд Gartner болон IDC-ийн судалгаагаар 2025 онд байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын зардлаа 300 тэрбум ам.доллараас давуулан зарцуулахаар төлөвлөж буй нь кибер халдлага хэр ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.
Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэгч Check Point Software Technologies компани нь олон улсын байгууллагууд, засгийн газрын агентлагууд, жижиг дунд бизнесүүдийн кибер аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна. 32 жилийн туршлага, 100 гаруй орны 100,000+ байгууллагын итгэлийг хүлээсэн Check Point компани нь сүүлийн жилүүдэд халдлагыг илрүүлэхээс гадна хиймэл оюун ухаан, автоматжуулалт дээр суурилсан шийдлүүдийг санал болгож, кибер халдлагын эсрэг хамгаалалтыг дараагийн түвшинд хүргэсээр байна.
Check Point Компанийн түүхэн амжилтуудаас дурдвал:
- Check Point компани хамгийн анх stateful inspection технологийг ашиглан анхны Firewall гэгдэх Firewall-1 бүтээгдэхүүнээ дэлхийд танилцуулсан
- VPN төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээгчдийн анхдагчийн нэг
- 1996 онд буюу байгуулагдаад гуравхан жилийн дараа NASDAQ арилжааны платформ дээр хувьцаагаа байршуулж сарын дотор 67 сая ам.доллар хөрөнгө босгож чадсан. Энэ нь одоогийн ханшаар 131 сая ам.доллартой тэнцэнэ
- 1998 онд ид эрчээ аваад байсан Nokia компанийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж авсан
- 2016 оны Fortune 100 жагсаалтад орсон бүх компани Check Point-н бүтээгдэхүүнүүдийг ашигладаг гэдгээ зарлаж байсан
- Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 6,000 ажилчинтай бөгөөд 100,000 гаруй компанийн аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг
- Израил дахь төв оффисоос гадна Сан-Карлос, Калифорни, Беларусь зэрэг улсуудад оффис нь байршдаг
- Сүүлийн байдлаар нийт 180 патент эзэмшиж байна
- Gartner сүлжээний аюулгүй байдлын тайланд 23 дахь удаа тэргүүлэгчээр шалгарсан бөгөөд жилд дунджаар технологийн салбарын 3-4 томоохон шагналыг тогтмол хүртдэг
- Miercom -оос шалгаруулсан Enterprise and Hybrid Mesh Firewall төрөлд 3 дахь жилдээ дараалан хамгийн өндөр гүйцэтгэлтэй компаниар тодорсон.
Халдлагын эсрэг амжилттай хамгаалалт
2024 оны байдлаар Check Point нь өдөр бүр дунджаар 3 тэрбум гаруй халдлагын оролдлогыг илрүүлж, таслан зогсоосон бөгөөд ThreatCloud AI платформоор дамжуулан бодит цагийн анализ, дэлхийн хэмжээнд тархсан халдлагын мэдээлэл дээр үндэслэн Check Point нь кибер халдлагыг урьдчилан илрүүлж, хамгаалалтыг олон үе шаттайгаар гүйцэтгэснээр байгууллагын сүлжээ, хэрэглэгчийн төхөөрөмж, имэйл, аппликейшн болон клауд орчныг бүрэн хамарсан цогц хамгаалалт болдог.
⭐⭐⭐⭐ 4-STAR PARTNER
Вертексмон ХХК нь Check Point компанитай 2013 оноос хойш хэдийнээ 13 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгаа бөгөөд нийт 70 гаруй шийдлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Check Point компанийн хамгийн эрэлттэй, хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэгчдэд санал болгож байна. Үүнд:
- Harmony Email & Collaboration – имэйл болон онлайн хамтын ажиллагааны платформууд дээрх халдлагыг 99.9%-ийн нарийвчлалтайгаар зогсоодог.
- CloudGuard – AWS, Azure, Google Cloud зэрэг үүлэн орчинд ажиллаж буй байгууллагын аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг.
- Quantum – байгууллагын дотоод сүлжээний цөм хэсгийг хамгаалах, өндөр хурдтай firewall, intrusion prevention зэрэг функцуудыг агуулдаг.
- Infinity Platform– нэг платформ дээрээс бүх төрлийн хамгаалалтыг төвлөрүүлэн удирдах боломж олгож, байгууллагын хамгаалалтын зардлыг бууруулдаг.
Вертексмон компани Check Point брэндийн мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг нарийн стандартын дагуу боловсруулах, нийлүүлэн суурилуулах болон борлуулалтын дараах үйлчилгээг Check Point сертификаттай мэргэжлийн инженерийн баг хэрэглэгчдэдээ үйлчилж байна.
Та дээрх дурдагдсан болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.