card

CPX 2025 Арга хэмжээнд Вертексмон компани амжилттай оролцлоо

 

Мэдээллийн аюулгүй байдлын салбартаа дэлхийд тэргүүлэгч Check Point компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CPX 2025 арга хэмжээ Тайландын Бангкок хотноо 3 өдрийн турш болж, дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын салбарын тэргүүлэгчид, мэргэжилтнүүд, түншүүдийг нэгэн дор цуглуулсан тус арга хэмжээнд Вертексмон компани энэ жил 11 дэх удаагаа амжилттай оролцлоо.

 

 

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын өнөөгийн чиг хандлага, аюул занал түүнээс хэрхэн хамгаалах талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шийдэл, стратегийг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд Check Point компани арга хэмжээний үеэр байгууллагуудад Zero Trust загварыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг бэхжүүлэх, AI-ээр удирдуулсан аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх боломжийг олгох хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт, нэгдсэн аюулгүй байдлын стратегиа танилцууллаа. Тус Арга хэмжээний нээлтэд Check Point компанийн CEO, Nadav Zafrir :

 “Бид хиймэл оюун ухаан (AI) нь нэгэн зэрэг хамгийн том аюул болон хамгийн хүчирхэг хамгаалалт болж буй шинэ эринд шилжиж байна. Кибер гэмт хэрэгтнүүд AI-г ашиглан халдлагын цар хүрээг тэлж байна. Тиймээс бид AI-г өөрсдийн аюулгүй байдлын тогтолцоонд нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг хангахыг зорьж байна."

гэж илтгэлдээ мэдэгдээд AI -аар удирдуулсан шинэ шийдлүүд болох infinity AI Copilot, Infinity Playblocks, Infinity Identity зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээнлээ нэвтрүүлж байна.

 

 

Хиймэл оюун ухаанд суурилсан кибер аюул занал нэмэгдэж буй энэ үед байгууллагууд халдлагын хүрээ өргөжиж, арга техник улам нарийсаж байгаатай уялдан илүү хүчирхэг хамгаалалтын шийдэл шаардлагатай болж байна. Check Point энэ сорилтыг даван туулахын тулд кибер хамгаалалтын шинэ түвшинг тодорхойлох AI-д суурилсан аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлж байна.

Infinity AI Copilot – AI туслах

  • AI Copilot туслах нь кибер аюулгүй байдлын удирдлагыг автоматжуулж, халдлага илрүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг хурдасгана.
  • Бодлогын хэрэгжилтийг хянаж, хамгаалалтын шийдлийг сайжруулах зөвлөмж гаргана.
  • Үйл ажиллагааны зардлыг бууруулах, аюул занал илрүүлэх хугацааг богиносгох боломжтой.

Infinity Playblocks – AI-ээр удирдуулсан аюулын хариу үйлдэл

  • AI ашиглан халдлагын эсрэг урьдчилан сэргийлэх хамгаалалт бий болгоно.
  • Хортой код, сүлжээний халдлагыг илрүүлж, даруй хариу арга хэмжээ авна.
  • Өөрчлөгдөж буй халдлагын арга техникт шуурхай дасан зохицно.

Infinity Identity – Zero Trust бодлогын шинэчлэл

  • Hybrid орчинд (онлайн, клауд, дотоод сервер) хэрэглэгчийн хандалтыг ухаалгаар удирдах.
  • AI-ээр хандалтын эрхийг тогтмол хянаж, зөвшөөрөлгүй оролдлогыг илрүүлэх.
  • Байгууллагуудын аюулгүй байдлын дүрэм, бодлогыг мөрдүүлэхэд тусалдаг.

 

Кибер халдлага 44%-иар өсөж, байгууллагууд шинэ сорилттой тулгарч байна

Check Point-ийн Threat Intelligence судалгаанаас харахад APAC бүсийн байгууллагууд долоо хоногт дунджаар 2,915 халдлагад өртөж байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна. Мөн ransomware (шимэгч программ), фишинг (залилангийн холбоос), AI-ээр үүсгэсэн халдлагууд эрс нэмэгдсэн нь байгууллагуудыг улам их дарамтад оруулж байна.

 

Ази номхон далайн бүс хамгийн ихээр кибер халдлагад өртөж байна.

  • 52% нь веб-д суурилсан халдлагаар дамжин халдварласан фишинг халдлага эрс өссөн
  • Ransomware халдлагын хувь хэмжээ APAC бүсэд 6.3% хүрсэн нь дэлхийн дунджаас 2.3 % өндөр байна

Хамгийн их халдлагад өртсөн салбарууд:

  • Боловсрол, судалгааны байгууллага – 7,372 халдлага/долоо хоног (Дэлхийн дундаж: 4,127)
  • Эрүүл мэндийн салбар – 5,225 халдлага/долоо хоног (Дэлхийн дундаж: 2,441)
  • Төрийн байгууллагууд  – 4,834 халдлага/долоо хоног (Дэлхийн дундаж: 2,593)

 

Check Point дэлхийн аюулгүй байдлын салбарт тэргүүлж байна

Check Point-ийн Infinity Платформ нь мэдээллийн аюулгүй байдлын судалгаа, туршилтаар тэргүүлэгч бие даасан байгууллага болох Miercom-ийн 2025 оны шалгуур үзүүлэлтээр 99.9% хорлонтой программыг хориглож, 99.7% фишингээс урьдчилан сэргийлсэн бол туршилтад хамрагдсан бусад өрсөлдөгчдийн хортой программыг блоклох дундаж түвшин 77.1% байв.

Мөн Check Point компани нь GigaOm Radar -ийн дараах гурван төрөлд тэргүүлэгчээр нэрлэгджээ:

  • Аппликейшн ба API аюулгүй байдад
  • Cloud Network Security
  • Cloud Workload Security

 

Кибер халдлага жил бүр 44%-иар өсөж буй өнөө үед байгууллагууд олон төрлийн хамгаалалтын хэрэгслийн хоорондын уялдаа ажиллагааны төвөгтэй байдлаас болж томоохон сорилтуудтай тулгарч байна. Check Point компанийн шинэ технологи бүхий Infinity AI-д суурилсан хамгаалалтын систем нь нэгдсэн хамгаалалтын бодлого, урьдчилан сэргийлэх хамгаалалт, AI-д суурилсан автомат ажиллагаа зэрэг технологийг ашиглан Zero Trust зарчмыг хэрэгжүүлж байна. Мөн Check Point болон бусад хамгаалалтын системүүдтэй бодит цагийн мэдээлэл солилцож, танай байгууллагыг халдлагаас хамгаалагдах боломжийг олгож байна.

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.