card

Enterprise and Hybrid Mesh Firewall төрөлд Check Point компани 3 дахь жилдээ дараалан тэргүүлэгчээр тодорлоо

 

   

   Check Point компани нь Miercom -оос шалгаруулсан Enterprise and Hybrid Mesh Firewall төрөлд 3 дахь жилдээ дараалан хамгийн өндөр гүйцэтгэлтэй компаниар тодорлоо. Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа, туршилтаар тэргүүлэгч бие даасан байгууллага болох Miercom нь судалгааны байгууллагаас явуулсан 2025 оны Enterprise Hybrid Mesh Firewall тайлангийн дагуу Check Point компани халдлагын эсрэг хамгийн өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнээр шалгарч, өрсөлдөгчдөөсөө хол тасархай үр дүн үзүүлжээ.

 

Энэхүү тайланд Check Point Firewall нь 99.9% хорлонтой программыг хориглож, 99.7% фишингээс урьдчилан сэргийлсэн бол туршилтад хамрагдсан бусад өрсөлдөгчдийн хортой программыг блоклох дундаж түвшин 77.1% байв.

 

Miercom бол дэлхийн хамгийн нэр хүндтэй, хараат бус мэдээллийн аюулгүй байдлын тест, үнэлгээний компани юм. Тэд энэ удаа зах зээл дээрх тэргүүлэгч кибер аюулгүй байдлын шийдлүүдийг өрсөлдүүлэн туршиж, Check Point-ийн Infinity платформыг хамгийн найдвартай хамгаалалттай болохыг нотоллоо. Туршилтад нийт 360 гаруй хамгийн сүүлийн үеийн вирус, болон хортой программыг Miercom -ийн тусгай бэлдсэн орчинд явуулж халдлага үйлдэгдсэнээс хойш хамгийн чухал хугацаа болох эхний 24 цаг болон 72 цагуудад эдгээр 4 вендоруудын хортой программ хангамж, вирусийн эсрэг халдлагаас урьдчилан сэргийлэх систем (IPS), URL шүүлтүүр (URLF), sandboxing, AI/ML, фишинг зэрэг хамгаалалтууд хэрхэн ажиллаж байгааг туршиж үзэн доорх тайлангуудыг нэгтгэсэн байна. 

 

Firewall тайлангийн хураангуй үр дүнд:

 

#1 Zero+1 Day халдлагаас хамгаалах чадвар

Zero+1 Day Malware буюу шинээр гарч буй болон урьд нь мэдэгдэж байгаагүй халдлагыг Check Point компани илрүүлэх чадамж нь 99.9% буюу бараг төгс түвшинд байгаа нь батлагдлаа. Ингэснээр Check Point компани нь байгууллагуудын мэдээллийг шинэ төрлийн вирус, malware-аас найдвартай хамгаалах бололцоог олгож байна.

Дээрх график нь халдлагын эхний 24 цагт 4 вендорын Firewall -ууд Prevent буюу урьдчилан сэргийлэх болон Detect буюу зөвхөн илрүүлэхэд хэрхэн ажилласныг харуулж байна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн шийдэл нь хортой программыг илрүүлж, сүлжээнд нэвтрэхийг даруй хориглосон гэсэн үг юм. Зөвхөн илрүүлэх гэдэг нь хортой программыг тодорхойлсон боловч уг хортой программыг сүлжээнд нэвтрэхээс сэргийлж чадаагүй гэсэн үг юм.

Халдлагыг эхний 24 цагт илрүүлж блоклох нь байгууллагад халдлага нэвтрэх, аливаа зөрчил эрсдэлийг эрс бууруулдаг.

  1. Check Point нь malware-аас 99.9% тай урьдчилан сэргийлсэн
  2. Palo Alto Networks нь malware-аас 62.7% тай урьдчилан сэргийлсэн
  3. Fortinet нь malware-аас 87.7% тай урьдчилан сэргийлсэн
  4. Cisco нь malware-аас 67.1% тай урьдчилан сэргийлсэн
  5. Zscaler нь malware-аас 90.9% тай урьдчилан сэргийлсэн 

 

#2 Фишинг болон хортой URL линкнүүдийг илрүүлж чадаагүй алдсан үзүүлэлт

Фишинг халдлага нь өнөө үед кибер гэмт хэрэгтнүүдийн хамгийн их ашигладаг арга бөгөөд Check Point-ийн шийдэл энэ төрлийн халдлагыг 99.7% хаах чадвартай гэдгийг судалгаа харууллаа.     

Доорх график нь шинээр илрүүлсэн буюу 24 цагийн хугацаанд шинээр үүссэн фишинг болон бусад хортой URL-уудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр вендор бүрийн Firewall бүтээгдэхүүн хэрхэн ажилладгийг харуулж байна. Check Point нь хиймэл оюун ухааны гүнзгий суралцах (R82) дэвшилтэт чадамжийг ашиглан фишинг URL-уудаас хамгийн сайн урьдчилан сэргийлдэг болох нь батлагдсан бөгөөд Check Point нь зөвхөн нэг хаяг алдаж  99.74%-тай фишинг халдлагаас урьдчилан сэргийлэх үзүүлэлтээр тэргүүллээ.

 

#3 SASE болон SSE аюулын хамгаалалт үзүүлэлт

Check Point-ийн Hybrid Mesh Firewall шийдэл нь байгууллагын сүлжээний аюулгүй байдлыг 99.9%-тай хангаж байна.    

Доорх график нь SSE (Secure Service Edge) болон SASE (Secure Access Service Edge) хамгаалалтын шийдлүүдийн гүйцэтгэлийг харуулсан. Энэхүү тест нь Secure Service Edge Firewall-as-a-Service (FWaaS)-ийн аюул занал илрүүлэх чадварыг хэмжсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайланд зөвхөн сүлжээний болон үүлэн суурьтай firewall-уудыг л судалдаг байсан бол энэ удаа Hybrid Mesh Firewall-ийн бүх загварыг (On-Premises, Клауд, Firewall as a Service) хамарсан нь илүү өргөн хүрээний үнэлгээ болсон.

 

#4 Алдагдсан болон аюултай эмзэг байдлууд (CISA KEV) үзүүлэлт

Америкийн CISA (Cybersecurity & Infrastructure Security Agency) агентлагийн "Known Exploited Vulnerabilities (KEV)" жагсаалтад Check Point ердөө нэг сул талтай байхад өрсөлдөгчдийн сул талууд 10 дахин их байна. Энэ нь Check Point-ийн программ хангамж илүү найдвартай, хамгаалалт сайтай гэдгийг харуулж байна.

Доорх график АНУ-ын Кибер Аюулгүй Байдлын Агентлаг (CISA)-ийн KEV (Known Exploited Vulnerabilities) жагсаалтад багтсан CVE эмзэг байдлыг харуулсан бөгөөд Улаан өнгөөр тухайн хамгаалалтын систем аль хэдийн засварлаж, хаасан CVE эмзэг байдлуудын тоог, Харин Саарал өнгөөр тухайн брэндтэй холбоотой, одоо болтол засагдаагүй CVE-үүдийн тоог харуулсан.

 

#5 Сүлжээний Халдлагаас Урьдчилан Сэргийлэх Систем (IPS) Шалгалтын Дүн

Intrusion Prevention System (IPS) буюу Сүлжээний Халдлагаас Урьдчилан Сэргийлэх Систем нь байгууллагуудын сүлжээ рүү чиглэсэн халдлагыг шууд илрүүлж, хаах зориулалттай чухал хамгаалалт юм.

Доорх график нь сүүлийн 3 жилийн турш тохиолдсон Critical болон High түвшний аюул заналуудыг хаах чадварыг хэмжсэн. Check Point нь 98% амжилттай блоклосон нь зах зээл дээрх хамгийн өндөр үзүүлэлттэй хамгаалалт болохыг баталж байна.

                                                                                                                                                                

Miercom Report

Танай байгууллагыг бүхий л төрлийн кибер халдлагаас 99,9% хамгаалах чадвартай Check Point New Generation Firewall -ийн талаарх шийдэл болон бусад мэдээллийг эндээс болон бидэнтэй утсаар холбогдож аваарай.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.