card

Check Point Infinity XDR/XPR: Өсөлт ба Инновацийн Тэргүүлэгч

    

Кибер аюулгүй байдал нь технологийн хөгжилтэй хамт хурдацтай өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад томоохон сорилт болж байна. Энэхүү өөрчлөлтөд дасан зохицохын тулд Check Point компани шинэлэг технологи, бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй хөгжүүлж, кибер аюулгүй байдлын салбарт тэргүүний байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд Check Point компанийн Infinity XDR/XPR шийдэл нь 2024 оны Frost Radar™ тайланд Өргөтгөсөн Илрүүлэлт ба Хариу Үйлдэл (XDR) салбарт өсөлт, инновацын тэргүүлэгч хэмээн өргөмжлөгдлөө.

 

Frost Radar-ийн XDR Growth & Innovation Leaders судалгаа

Frost & Sullivan-ийн Frost Radar нь технологийн салбарын шилдэг компаниудыг тодорхойлох зорилготой судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогч компаниудын өсөлт, инновацын чадварыг үнэлж, тэргүүлэгчдийг тодруулдаг бөгөөд  2024 оны Frost Radar тайланд Check Point-ийн XDR/XPR платформ өсөлт, инновацын хувьд тэргүүлэгчээр тодорч XDR/XPR шийдлээр шинэ санаачлагч гэдгээ дахин бататгалаа.

Check Point-ийн XDR/XPR платформ нь өргөн хүрээний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгтгэж, хэрэглэгчдэд илүү үр дүнтэй, иж бүрэн хамгаалалтыг санал болгохын зэрэгцээ зөвхөн аюулыг илрүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадвараараа онцлогтой юм.

Check Point XDR/XPR-ийн гол онцлогууд

  1. Иж бүрэн хамгаалалт - Check Point-ийн XDR/XPR платформууд нь сүлжээ, төхөөрөмж, клауд технологи, программ хангамжийн аюулгүй байдлыг нэгтгэсэн шийдлийг санал болгодог. Энэ нь аюулгүй байдлын менежментийг хялбарчилж, аюулыг бүрэн хэмжээгээр таньж, хариу арга хэмжээ авах боломжийг олгодог.
  2. AI дээр суурилсан шинжилгээ - Check Point-ийн платформууд нь хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтыг ашиглан өгөгдлийг бодит цагаар шинжлэх, аюулыг урьдчилан таньж, автоматаар хариу арга хэмжээ авах чадвартай. Энэ нь аюулгүй байдлын багт илүү үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
  3. Клауд технологийн интеграци - Check Point-ийн шийдлүүд нь үүлэн технологид бүрэн нийцсэн байдаг. Энэ нь хэрэглэгчдэд уян хатан, масштабдах боломжийг олгож, өөрчлөгдөж буй бизнесийн хэрэгцээнд хурдан дасан зохицоход тусалдаг.
  4. Аюулыг урьдчилан сэргийлэх - Зөвхөн аюулыг илрүүлэхээс гадна Check Point-ийн платформууд нь аюулыг урьдчилан сэргийлэх, халдлагыг өмнө нь таслах чадвартай. Энэ нь хамгаалалтын түвшинг мэдэгдэхүйц дээшлүүлдэг.

 

 

XPR/XDR шийдэл нь мэдээлэл технологийн нүсэр дэд бүтэцтэй, байгууллага дотроо Security Operation Center –ийг зайлшгүй бий болгох шаардлагатай байгууллагуудад санал болгодог бөгөөд SaaS шийдлээр дамжуулан байгууллагын тань үйл ажиллагааны нэмэлт зардлыг бууруулдаг. ​

 

   Хиймэл оюун ухаанд суурилсан XDR/XPR платформ нь байгууллагын хэрэглэгчийн сүлжээ, клауд, цахим шуудан, төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүдийг бүгдийн нэг дороос хянах боломжийг бий болгоно.

 

 

Infinity XDR/XPR нь бодит цагийн Threat Intelligence бүхий ThreatCloud AI ашиглан байгууллагыг тань халдлагаас сэргийлдэг .

   ThreatCloud AI нь өдөр бүр 150,000 гаруй гарц, сая сая төгсгөлийн цэгүүдийн үзүүлэлтүүдийг (IoC) нэгтгэж, дүн шинжилгээ хийдэг.

 

Frost Radar-ийн үнэлгээний үр дүн

Frost Radar-ийн судалгаанд Check Point-ийн XDR/XPR платформууд өсөлт, шинэчлэлтийн хувьд тэргүүлэгчээр тодорсон нь дараах хүчин зүйлсээр тайлбарлагдаж болно. Үүнд:

Инновац

  • Check Point компани нь Infinity XDR/XPR шийдлийг гибрид байдлаар боловсруулсан ба Harmony Suite (төгсгөлийн төхөөрөмж, имэйл, SASE, гар утас, веб хөтчийн аюулгүй байдал), Quantum Gateways (галт ханын шийдэл, IoT, SD-WAN), болон CloudGuard (CSPM, ачаалал, CDR, WAF)-ийг нэгтгэсэн бөгөөд гол хамгаалалтын чиглэлүүдийг иж бүрэн хамгаалах боломжийг олгодог юм.
  • Энэ шийдэл нь CrowdStrike, Microsoft, болон Palo Alto Networks зэрэг шилдэг компаниудын аюулгүй байдлын шийдэлтэй уялдаж, орчин бүрд иж бүрэн хяналт, илрүүлэлт, хариу үйлдэл хийх боломжийг бүрдүүлдэг.
  • Infinity AI Copilot хиймэл оюун ухаан нь хэрэглэгчийн асуултад хариулах, халдлагын илрүүлэлт хийх, тайлан бэлтгэх, аюулгүй байдлын аналитикт туслах зэргийг хялбаршуулдаг.

 

Өсөлт

  • 2024 онд Check Point-ийн XDR хэрэглэгчдийн тоо 500%-иар өссөн.
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжид чиглэсэн Check Point PRO дэмжлэгийн үйлчилгээ нь асуудлыг урьдчилан илрүүлэх, шийдвэрлэхэд анхаардаг.
  • Check Point дэлхийн техник тусламжийн төвүүдийн сүлжээгээ өргөжүүлж, АНУ, Канад, Израиль зэрэг газруудаас гадна Япон, Хятад, Энэтхэг, Австралид шинээр төвүүд байгуулжээ.
 
 

Дүгнэлт

Check Point-ийн XDR/XPR платформууд Frost Radar-ийн 2024 оны "XDR Growth & Innovation Leaders" судалгаанд тэргүүлэгчээр тодорсон нь тус компанийн кибер аюулгүй байдлын салбарт эзэлж буй тэргүүн байр суурийг дахин нотолсон юм. Шинэлэг технологи, иж бүрэн хамгаалалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлс нь Check Point-ийг аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч болгож байна.

Ирээдүйд ч гэсэн Check Point-ийн шийдлүүд кибер аюулгүй байдлын салбарт шинэ стандартуудыг тогтоож, хэрэглэгчдэд илүү найдвартай, үр дүнтэй хамгаалалтыг санал болгох болно.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани