Harmony Email & Collaboration: Имэйл аюулгүй байдлын шинэ стандарт
Check Point компани Gartner Magic Quadrant for Email Security Platforms үнэлгээнд өндөр амжилт гаргаснаар кибер аюулгүй байдлын салбарт тэргүүлэх байр сууриа дахин бататгалаа. Gartner® нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үнийн бодлого, зах зээлийн хариу үйлдэл, борлуулалтын гүйцэтгэл зэрэг олон талт үзүүлэлтээр зах зээл дээрх өрсөлдөгчдийг үнэлж, шалгаруулдаг.
Энэхүү амжилт нь Check Point-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тод харуулж, кибер аюулгүй байдлын зах зээлд тэргүүлэх шийдлийг санал болгодог гэдгийг нотолсон явдал юм. Кибер аюулгүй байдлын зах зээлд найдвартай түнш хайж буй шийдвэр гаргагчдад Check Point-ийн бүтээгдэхүүн дээд зэргийн хамгаалалтыг санал болгодог. Тэгвэл өнөөдрийн мэдээгээр Check Point-ийн Harmony Email & Collaboration шийдлийг онцлон танилцуулъя.
Harmony Email & Collaboration: Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт шийдэл
Check Point-ийн Harmony Email & Collaboration шийдэл нь хэдийн зах зээл дээрх хамгийн хүчирхэг и-мэйл хамгаалалтын хэрэгслүүдийн нэг болжээ. Harmony нь хиймэл оюун ухаан (AI) болон Натурал Хэл Боловсруулалт (NLP)-д суурилсан технологиор дамжуулан и-мэйлтэй холбоотой нарийн төвөгтэй аюулыг илрүүлэх чадвартай гэдгээрээ онцлог юм.
Check Point-ийн и-мэйл аюулгүй байдлын дэд ерөнхийлөгч Гил Фридрих хэлэхдээ:
“И-мэйлд чиглэсэн залилангийн халдлага нь хувьсан өөрчлөгдөж AI болон NLP-д суурилсан дэвшилтэт шийдэл шаарддаг болж байна” хэмээн онцлов.
Harmony Email & Collaboration нь:
- 300 гаруй фишингийн үзүүлэлтийг сканердах замаар мета өгөгдөл, датаг нягтлан шалгадаг.
- Хэрэглэгчдийн өмнөх харилцаанд үндэслэн бичгийн хэв маягийг суралцаж, шинэ и-мэйлүүдийг өмнөх суурь мэдээлэлтэй харьцуулдаг. Энэ нь И-мэйлийг жинхэнэ хэрэглэгч эсвэл хакерын хаяг ашиглан илгээсэн эсэхийг тодорхойлох боломжийг олгодог.
Энэхүү шийдлийн хамгийн том давуу тал бол онцгой өгөгдлийн сан юм. Check Point-ийн алгоритмууд нь бусад өрсөлдөгчдийн илрүүлж чаддаггүй халдлагуудад суурилж сургагдсан байдаг тул зах зээл дээрх хамгийн нарийн төвөгтэй, халдлагуудыг ч илрүүлэх чадвартай.
Тасралтгүй инновац: Ирээдүйг чиглэсэн шийдэл
Кибер халдлагын байнгын өөрчлөлт, шинэ төрлүүд нь аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тасралтгүй сайжруулалт хийхийг шаарддаг билээ. Check Point-ийн Harmony Email & Collaboration шийдэл нь байнга шинэ дэвшилтэт шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэх замаар зах зээл дээр тэргүүлэгч байр сууриа баттай хадгалсаар байна. Check Point компанийн Шинэ шийдэл, tools нь зөвхөн хиймэл оюун ухаанд суурилсан төдийгүй илүү хурдан, уян хатнаар халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадвартай болон хөгжиж байгаа юм.
Check Point-ийн ирээдүйн шийдлүүдэд Дэлхий дахин илүү анхаарал хандуулж, аюулгүй байдлын зах зээлд тэргүүлэх байр сууриа улам бататгах болно. Хэрвээ танай байгууллага өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа Дэлхийн тэргүүлэгч шийдлээр хамгаалуулахыг хүсвэл Check Point-ийн албан ёсны хамтрагч манай байгууллагатай холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын Шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани