card

Radware DDoS Хамгаалалтын шийдэл

 

DdoS буюу “Distributed denial-of-service” нь маш өргөн хүрээг хамарсан, ноцтой халдлагуудын нэг бөгөөд байгууллагын сүлжээ, олон нийт ашиглах систем, аппликейшн-руу их хэмжээний зохиомол хандалтыг илгээж хэвийн ажиллаж байсан системийн унагаадаг. Үүнийг ганц хүн эсвэл IT алба DdoS-ийн эсрэг бүрэн хамгаалж чаддаггүй. Орчин үеийн DdoS-уудтай тэмцэж, байгууллагаа хамгаалахын тулд өндөр хурдтай, автоматжуулсан программ хангамж шаардлагатай.

Radware-ийн шагналт, бодит цагийн периметрийн халдлагыг бууруулах DefensePro цуврал төхөөрөмжүүд нь IoT-д суурилсан, Burst, DNS болон TLS/SSL халдлага, мөн шинээр гарч ирж буй сүлжээний мулти-вектор халдлага, DDoS кампанит ажил, IoT ботнет, Phantom flood болон бусад олон төрлийн кибер халдлагаас танай байгууллагыг хамгаална.

 

DefensePro Хамгаалалтын давхаргууд                              

Яагаад Radware гэж?

Radware компани нь виртуал, клауд болон программ хангамжаар тодорхойлогдсон мэдээллийн төвүүдэд зориулсан програм хангамж, кибер аюулгүй байдлын шийдлээр дэлхийд тэргүүлэгч юм. Radware-ийн шийдлүүд нь дэлхий даяарх 10,000 гаруй аж ахуйн нэгж болон оператор компаниудад хэрэглэгдэж , зах зээлийн сорилтод хурдан дасан зохицож, бизнесийн тасралтгүй байдлыг хангаж, зардлаа бууруулахын зэрэгцээ хамгийн их бүтээмжид хүрэх боломжийг олгодог.

 

Radware аюулгүй байдал

Radware's Attack Mitigation Systems (AMS) нь сүлжээний болон програмын сул зогсолт, програмын эмзэг байдлын ашиглалт, хортой програмын тархалт, мэдээллийн хулгай, веб үйлчилгээний халдлага, веб сайтын уналтаас бодит цаг хугацаанд программын дэд бүтцийг хамгаалдаг нэгдсэн мэдээллийн технологийн аюулгүй байдлын салбартаа анхдагч шийдэл юм.

 

DefensePro Давуу Талууд

DefensePro нь урсгал өндөр, их хэмжээний, шифрлэгдсэн эсвэл маш богино хугацааны DDoS аюулаас хамгаалдаг. DefensePro нь IoT-д суурилсан, Burst, DNS болон TLS/SSL халдлага, мөн шинээр гарч ирж буй сүлжээний мулти-вектор халдлага, DDoS кампанит ажил, IoT ботнет, Phantom flood болон бусад олон төрлийн кибер халдлагаас байгууллагуудыг хамгаалдаг.

Бүрэн удирдлагатай төхөөрөмжүүд

Radware-ийн ослын тусламжийн багийн (ERT) мэргэжилтнүүд нь төхөөрөмжийг бизнесийн үйл явц, бодлоготой уялдуулан удирдаж, тохируулж аюулгүй байдлыг хангадаг

Уян хатан сонголтууд

DDoS шийдлийг клауд орчинд суурилсан, техник хангамжид суурилсан, хайбрид шийдлүүд нь хэрэглэгчдийн бизнес, нөхцөл байдалд уялдан deployment хийх боломжтой

Zero-Day DDoS халдлагын хамгаалалт

Тэг өдрийн болон үл мэдэгдэх халдлагаас DefensePro нь 18 секундийн дотор илрүүлж, тодорхойлж, оновчтой тэмдэглэгээ үүсгэж халдлагаас найдвартай хамгаалдаг

SSL халдлагa бууруулах ухаалаг шийдэл

SSL халдлагыг бууруулах шийдлийн тусламжтайгаар бүх төрлийн шифрлэгдсэн халдлагаас хамгаалдаг

Хамгийн өндөр нарийвчлалтай илрүүлэлт

Зан төлөвт суурилсан халдлагыг илрүүлэх технологи нь байгууллагуудад халдлагыг бодит цаг хугацаанд үнэн зөв илрүүлэх, хуурамч илрүүлэлтийг багасгах боломжийг олгодог

DNS DDoS халдлагын хамгаалалт

DefensePro нь сүлжээний урсгалд нөлөөлөхгүйгээр их хэмжээний DoS халдлага болон DDoS Flood халдлагаас урьдчилан сэргийлнэ

 

  • Аюулгүй байдлын дэвшилтэт хяналтын дэлгэц нь халдлагуудын мэдээлэл болон тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар нарийвчлан харах боломжийг олгодог.
  • Network Analytics ашиглан халдлагын үеэр ч гэсэн сүлжээний урсгалын нарийвчилсан статистик мэдээллийг авах боломжтой
  • Нэгдсэн хяналт, алдааг олж засварлах tool, хайлтын илүү сайн сонголтуудын тусламжтайгаар DDoS хамгаалалтаа хялбархан удирдаарай.

 

 

 

DefensePro DDoS Protection нь олон давхаргат хамгаалалтыг хангахын тулд ERT аюулгүй байдлын мэдээлэл болон бодит цагийн threat intelligence ашигладаг. Radware-ийн ERT нь DefensePro-г автоматжуулж, бодит цагийн хамгаалалтыг сайжруулж, халдагчдыг сүлжээнд орохоос нь өмнө зогсоодог

 

 

 

DefensePro Төхөөрөмжийн үзүүлэлт

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.