card

Firewall болон Zero Trust Platform төрөлд Check Point компани 2 дах жилдээ дарааллан тэргүүлэгчээр тодорлоо

 

   

   Check Point компани нь Miercom -оос шалгаруулсан Firewall болон Zero Trust Platform төрөлд 2 дах жилдээ дарааллан хамгийн өндөр гүйцэтгэлтэй компаниар тодорлоо. Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа, туршилтаар тэргүүлэгч бие даасан байгууллага болох Miercom нь мэдээллийн аюулгүй байдлын салбарын шилдэг Firewall болон Zero Trust Platform үйлчилгээ үзүүлэгч компаниуд болох Check Point, Cisco, Fortinet, Palo Alto Networks зэрэг брэндүүдийн firewall болон zero trust platform шийдлийн аюулгүй байдлын гүйцэтгэлийг нийт 90 хоногийн турш туршиж 2024 оны тайлангаа гаргалаа.

 

Энэхүү тайланд Check Point Firewall нь 99.8% хорлонтой программыг хориглож, 100% фишингээс урьдчилан сэргийлсэн бол туршилтанд хамрагдсан бусад өрсөлдөгчдийн хортой програмыг блоклох дундаж түвшин ердөө 68% байв.

 

Туршилтад нийт 360 гаруй хамгийн сүүлийн үеийн вирус, болон хортой програмыг Miercom -ийн тусгай бэлдсэн орчинд явуулж халдлага үйлдэгдсэнээс хойш хамгийн чухал хугацаа болох эхний 24 цаг болон 72 цагуудад эдгээр 4 вендоруудын хортой программ хангамж, вирусийн эсрэг халдлагаас урьдчилан сэргийлэх систем (IPS), URL шүүлтүүр (URLF), sandboxing, machine learning, фишинг зэрэг хамгаалалтууд хэрхэн ажиллаж байгааг туршиж үзэн доорх тайлангуудыг нэгтгэсэн байна. 

 

 

Firewall тайлангийн хураангуй үр дүнд:

#1 Хортой программаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх тойм

Дээрх график нь халдлагын эхний 24 цагт 4 вендорын Firewall -ууд Prevent буюу урьдчилан сэргийлэх болон Detect буюу зөвхөн илрүүлэхэд хэрхэн ажилласныг харуулж байна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн шийдэл нь хортой программыг илрүүлж, сүлжээнд нэвтрэхийг даруй хориглосон гэсэн үг юм. Зөвхөн илрүүлэх гэдэг нь хортой программыг тодорхойлсон боловч уг хортой програмыг сүлжээнд нэвтрэхээс сэргийлж чадаагүй гэсэн үг юм.

Халдлагыг эхний 24 цагт илрүүлж блоклох нь байгууллагад халдлага нэвтрэх, аливаа зөрчил эрсдэлийг эрс бууруулдаг.

  1. Check Point нь malware-аас 99.8% тай урьдчилан сэргийлсэн
  2. Palo Alto Networks нь malware-аас 69.4% тай урьдчилан сэргийлсэн
  3. Fortinet нь malware-аас 84% тай урьдчилан сэргийлсэн
  4. Cisco нь malware-аас 47.8% тай урьдчилан сэргийлсэн
  5. Zscaler нь malware-аас 75.4% тай урьдчилан сэргийлсэн 

 

#2 Фишинг болон хортой URL линкүүдийг илрүүлж чадаагүй алдсан үзүүлэлт

     Доорх график нь шинээр илрүүлсэн буюу 24 цагийн хугацаанд бий болсон фишинг болон бусад хортой URL-уудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр вендор бүрийн шинэ үеийн Firewall бүтээгдэхүүн хэрхэн ажилладгийг харуулж байна. Check Point -ийн статик илрүүлэх чадварыг харуулсан төдийгүй компанийн лого/тэмдэг, сэжигтэй талбар, дүрмийн алдаа, дахин чиглүүлсэн холбоос болон бусад олон далдлагдсан хор хөнөөлтэй бүрэлдэхүүн хэсгүүд зэрэг вэб хуудасны хиймэл оюун ухаанд суурилсан контентын шинжилгээнд үндэслэн фишинг хамгаалалтаар фишинг веб сайтуудыг динамикаар илрүүлж чаддагаараа онцгойрч байна. 
 

                                                                                                                                                    *Хортой URL хаягийг илрүүлээгүй алдсан хувь бага байх нь сайн.

Check Point компани AI, Deep Learning ашиглаж phishing халдлагаас 100% сэргийлж байна.

 

Zero Trust тайлангийн хураангуй үр дүнд:

     Доорх Miercom-оос явуулсан тайланд Check Point нь аюулгүй байдлын гүйцэтгэл , ашиглахад хялбар байдал зэрэг бүхий л ангилалд хамгийн өндөр үнэлгээ авсан. Check Point нь Miercom Zero Trust Platform Assessment төрөлд 4 онооноос 3,5 оноо авсан бол бусад компаниуд 2,4 оноо авжээ.

                                                                                                                                                                

Miercom Report

Танай байгууллагыг бүхий л төрлийн кибер халдлагаас 99,8% хамгаалах чадвартай Check Point New Generation Firewall -ийн талаарх шийдэл болон бусад мэдээллийг эндээс болон бидэнтэй утсаар холбогдож аваарай.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.