Байгалд ээлтэй Hikvision брэнд
Жил ирэх тусам технологийн компаниудын дунд үүсдэг том асуудал бол нүүрстөрөгчийн ялгаруулалтын асуудал билээ. Үүнээс үүдэн тус салбарын компаниуд энэхүү асуудлыг шийдэхийн тулд зарим нэг үйлдэл, шийдлийг ногооруулах, илүү байгальд ээлтэй байдлаар хийхийг зорьдог. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Hikvision компани энэ асуудалд нухацтай хандаж, гаргаж байгаа бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй байх талаас нь илүү их анхаарч эхэлсэн.
Hikvision компанийн байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргахад ашигласан ногоон технологиудаас та бүхэнд танилцуулж байна:
Hikvision нарны зайн системээр ажилладаг хяналтын камер. Энэ төрлийн камер нь ердийн камерыг бодвол 80 кВт.ц-р бага хүчийг ашигладаг ба энэ нь жилд 56.7 кг нүүрстөрөгчийг хэмнэдэг.
Hikvision DarkFighterS. Байнга асаалттай камер байснаас зөвхөн хөдөлгөөн мэдэрч, хэрэгтэй үед асах нь цахилгаанд маш хэмнэлттэй бөгөөд тэр дундаа зөвхөн шөнө асах тохиргоо нь хамгийн зөв шийдэл.
Hikvision Ultra хяналтын камер. Энэ төрлийн камер нь зөвхөн ямар нэгэн үйлдэл, хөдөлгөөн мэдэрсэн үед л бичлэг хийх тохиргоотой ба ганцхан энэ үйлдэл нь жилд 2100 ухаалаг утсыг дүүртэл нь цэнэглэх хэмжээний цахилгааныг хэмнэдэг аж.
Hikvision eDVRs. Энэ бол электрон SSD карт ашигладаг видео хураагуур юм. Зөвхөн энэ үйлдлээрээ энгийн SSD карт ашигладаг видео хураагуураас 45%-р бага энерги зарцуулдаг бөгөөд энэ нь 1 ширхэг мод бүрэн ургаж гүйцэхэд зарцуулах энергитэй тэнцэх юм.
Hikvision ногоон LED дэлгэц. Flip-chip Chip-on-Board (COB) технологи бүхий Hikvision LED дэлгэц нь уламжлалт LED дэлгэцтэй харьцуулахад цахилгаан зарцуулалтыг 50% хүртэл, дэлгэцийн халалтыг 5-10°С-аар бууруулах боломжтой.
Hikvision компанийн Монгол дахь албан ёсны партнер Вертексмон ХХК.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.