CHECK POINT БОЛ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХААН
Check Point Software Technologies LTD. бол 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа, Израил улсад үүсгэн байгуулагдсан мэдээлэл технологийн томоохон акулуудын нэг юм.
Тэдний гол зорилго нь хэрэглэгч компанийн цар хүрээ, тэлэлтээс үл хамааран тэдгээрийн бүх төрлийн мэдээллийн аюулгүй байдлыг бүх түвшинд хангаж, бүх төрлийн төхөөрөмжид чин сэтгэлээсээ, чанарын өндөр түвшинд санаа тавихад оршино.
Технологийн салбар хөгжихийн хэрээр кибер халдлага, вирус болон үнэ цэнтэй дата алдагдах эрсдэл өдөр ирэх тусам гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Энэхүү эрсдэлээс хамгаалахын тулд Check Point компани байгууллагад тань тохирсон мэдээллийн аюулгүй байдлын бүхий л шийдлүүдийг цогцоор нь санал болгодог билээ.
Check Point компанийн түүхэн сонирхолтой баримтуудтай танилцвал та лав гайхах байх:
- Check Point компани хамгийн анх stateful inspection технологийг ашиглан Firewall-1 бүтээгдэхүүнээ дэлхийд танилцуулсан
- VPN төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээгчдийн анхдагчийн нэг
- 1996 онд буюу байгуулагдаад гуравхан жилийн дараа NASDAQ арилжааны платформ дээр хувьцаагаа байршуулж сарын дотор 67 сая ам.доллар хөрөнгө босгож чадсан. Энэ нь одоогийн ханшаар 131 сая ам.доллартой тэнцэнэ
- 1998 онд ид эрчээ аваад байсан Nokia компанийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж авсан
- 2016 оны Fortune 100 жагсаалтад орсон бүх компани Check Point-н бүтээгдэхүүнүүдийг ашигладаг гэдгээ зарлаж байсан
- Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 6,000 ажилчинтай бөгөөд 100,000 гаруй компанийн аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг
- Израил дахь төв оффисоос гадна Сан-Карлос, Калифорни, Беларусь зэрэг улсуудад оффис нь байршдаг
- Сүүлийн байдлаар нийт 180 патент эзэмшиж байна
- Gartner сүлжээний аюулгүй байдлын тайланд 23 дахь удаа тэргүүлэгчээр шалгарсан бөгөөд жилд дунджаар технологийн салбарын 3-4 томоохон шагналыг тогтмол хүртдэг
⭐⭐⭐⭐ 4-STAR PARTNER
Вертексмон ХХК Check Point компанитай 2013 оноос хойш хэдийнээ 10 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгаа бөгөөд нийт 70 гаруй шийдлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Check Point компанийн хамгийн эрэлттэй, хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэгчдэд санал болгож байна.
Үүнд:
- Quantum: Бүх сүлжээний урсгалыг ransomware, хортой программ болон бусад сүлжээний аюулгүй байдлыг AI болон Deep learning ашиглан хангана
- Infinity Spark: Жижиг дунд бизнесүүдэд зориулсан салбартаа анхдагч AI аюулгүй байдал, 5G, Wi-FI 6, SD-WAN интеграци бүхий аюулгүй байдлын цогц шийдэл
- Harmony: Бүх төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүд болон ажилчдын аюулгүй байдлын бүрэн автоматжуулсан хамгаалалт
- Infinity Platform: Сүлжээ, үүлэн болон хөдөлгөөнт сүлжээнд нэгдмэл аюулгүй байдлыг хангадаг бөгөөд дата центр, сүлжээ, клауд, болон оффис хэрэглэгчдийг мэдэгдэх болон үл мэдэгдэх зорилтот халдлагуудын эсрэг хамгийн өндөр төвшинд хамгаалах технологи
- Cloud Guard: Бүрэн хамгаалагдсан клауд орчныг танд санал болгох ба бизнесийн хувьд та дата төв, программ хангамж, ажлын урсгалаа клауд орчинд санаа зоволтгүйгээр даатгах боломжтой
Боловсролын салбарыг ч хөгжүүлнэ
Тус компани сайн дурын үүднээс боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, 2006 онд Их Британи Check Point Мэдээллийн Аюулгүй Байдлын Их Сургуулийг нээсэн, мөн түүнчлэн залуучуудад дэлхийн томоохон улс орнуудын сургуулийн тэтгэлгийг олгодгоороо алдартай. Мэдээлэл технологийн аливаа форум, семинар боловсролын өдөрлөгт оролцож өөрсдийн хийж бүтээсэн зүйлсээ танилцуулдаг уламжлалтай.
Дэлхийн шилдэг 100 улсын сургууль, коллеж, тэр дундаа “Нью Йорк”-ийн Их Сургуультай хамтран “Secure Academy” боловсролын хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлсээр ирсэн нь дөнгөж саяхан цахим (кибер) аюулгүй байдлыг судлах ертөнцөд хөл тавьсан залуу хүүхдүүдэд тус салбарыг танин мэдэхэд том түлхэц болж өгдөг.
Сансар луу ч ниснэ
Rakia Mission бол Израил улсын хамгийн анхны Олон Улсын Сансрын Станц руу явсан нүсэр төсөл юм. Төслийн гол зорилго нь сансар судлалын чиглэлд Израил улс өөрсдийн хувь нэмрээ оруулж, илүү ихийг судлах, таних, таниулах байсан юм. Энэхүү төслийн хүрээнд нийтдээ 2 удаа сансар луу ниссэн байдаг. 2 дахь удаагийн нислэг дээр Израилын 2 дахь сансрын нисгэгч Эйтан Стиббийг томилж, Check Point-н багийхан НАСА-тай хамтран Израилын Тель-Авив хотод байрлах сансар судлалын станцаас 10 хоногийн турш Space-X Axiom сансрын хөлгийн бүх хяналтыг зохицуулан, олон төрлийн нээлтүүдийг хийж дэлхийг шуугиулж байв.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл:
משימת רקיע - Rakia Mission (youtube.com)
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.