card

CPX 2024 Арга хэмжээнд Вертексмон компани амжилттай оролцлоо

 

   

Мэдээллийн аюулгүй байдлын салбартаа дэлхийд тэргүүлэгч Check Point компанийн "CPX 2024" эвент арга хэмжээ нь Тайланд улсын Бангкок хотноо 3 өдрийн турш зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд Монгол улсаас Вертексмон компани 10 дах жилдээ амжилттай оролцон “Prestigious 4 Star Partner of Check Point” өргөмжлөлийг дахин хүртлээ.

 

 

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын өнөөгийн чиг хандлага болох AI, нарийн төвөгтэй аюул занал түүнээс хэрхэн хамгаалах талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шийдэл, стратегийг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Тус Арга хэмжээний нээлтэд Check Point компанийн CEO Gil Shwed:

 “Check point компани энэ жил хамтын ажиллагаагаар мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Манай бүтээгдэхүүн үйлчилгээ бүр infinity platform-оор уялдан ажиллаж, үйлчлүүлэгчдэдээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ хүргэн ажиллахыг зорино"

гэж илтгэлдээ мэдэгдээд бүрэн шинэчлэгдсэн Check Point Infinity Platform, Quantum Spark 1900, 2000 зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

 

 

 

Check Point Infinity Platform нь Quantum, Cloudguard, Harmony зэрэг платформуудтай өргөн хүрээнд интеграцлан аюулгүй байдлын үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд Check Point Infinity Platform 50 гаруй AI хөдөлгүүрийн тусламжтай malware болон phishing халдлагаас 99.8% амжилттай хамгаалж байна.

Мөн Infinity Portal платформын шинэ функц болох Infinity AI Copilot нь Generative AI болон автоматжуулалт ашиглаж аюулгүй байдлын үйл ажиллагааг хялбарчилж, аюулгүй байдлын бодлогыг сайжруулж, аюул заналхийллийг илрүүлэх, бууруулах, арилгахад тусалдаг.

 

 

Вертексмон компани нь Check Point брэндийн Монгол дахь анхны цор ганц албан ёсны 4 Star партнер бөгөөд бид Check Point брэндийн мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг албан ёсны эрхтэйгээр тохиргоо суурилуулалтыг хийн нийлүүлж байна.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.