card

Frost Radar 2023: Endpoint Security шийдлээр Check Point компани тэргүүлэгчээр тодорлоо

 

Олон улсын технологийн судалгааны байгууллага Frost & Sullivan -ийн 2023 оны ээлжит судалгаа, шинжилгээний институциудын тайлангаараа Endpoint Security зах зээлд тэргүүлэгч байгууллагуудын өсөлт болон инновацлаг байдлаар нь эрэмбэлсэн үнэлгээгээр Check Point компанийн "Harmony Endpoint" шийдэл тэргүүлэгчээр шалгарлаа.

 

Frost Radar™: Endpoint Security, 2023

Endpoint security шийдэл нь хэрэглэгчийн суурин болон зөөврийн компьютерыг ransomware, фишинг, хортой программ зэрэг хамгийн түгээмэл тохиолддог аюул заналхийллүүдээс хамгаалах зорилгоор бүтээгдсэн төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын иж бүрэн шийдэл юм.

 

Endpoint Security зах зээлийн чиг хандлага

• 2023 онд байгууллагуудын төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын шийдэлд зарцуулсан зардал 12.2 тэрбум доллароос давах төлөвтэй байгаа бөгөөд Frost & Sullivan тооцоолж буйгаар 2027 он гэхэд аюулгүй байдлын шийдлийн зарцуулалт 22.3 тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байна.

• SASE, zero trust, гуравдагч платформын интеграциуд нь Endpoint Security шийдэлтэй хоршиж нарийн төвөгтэй халдлагуудаас ч хамгаалалдаг бөгөөд ирээдүйд ч эдгээр интеграциуд нь Endpoint Security шийдлийн хөгжлийн чиг хандлага болохоор байна.

• Банк санхүү, засгийн газар, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарууд сүүлийн жилүүдэд улам боловсронгуй бөгөөд урьд өмнө үзэгдэж байгаагүй кибер халдлагуудад өртөж байгаа нь эдгээр салбарууд төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын шийдлийг сайжруулах хэрэгцээг бий болгож байна.

• Аюул заналхийлэл улам бүр хөгжиж, одоо байгаа төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын шийдлүүдийг сорьсоор л байх болно. Үүнд ransomware халдлага нь томоохон аюул хэвээр байх бөгөөд төгсгөлийн цэгийн аюулгүй байдлыг хөгжүүлэгч вендорууд илүү боловсронгуй халдлагуудтай тэмцэх шинэ, шинэ шийдлүүдийг хөгжүүлэхээс өөр аргагүй юм.

 

 

Frost & Sullivan нь өсөлт болон инновациар салбартаа тэргүүлэгчдыг тодорхойлон Frost Radar™ -т эрэмбэлдэг ба тус тайланд Check Point компанийг тэргүүлэгчээр тодруулсан гол гол үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд:

 

Инноваци:

• Check Point-ийн Harmony Endpoint нь төгсгөлийн цэгүүд, мобайл төхөөрөмж, имэйл болон хамтын ажиллагааны программууд дээр урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахыг нэгтгэдэг цогц шийдэл юм. Check Point-ийн ThreatCloud AI дэмжлэгтэй API-д суурилсан шийдэл нь аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд гуравдагч талын шийдлүүдтэй хялбар нэгтгэх боломжийг олгодог.

• Check Point компани нь үүсгэн байгууллагдаад 30 жил болсон бөгөөд кибер аюулгүй байдлын салбарт хэдийн чиг хандлага тодорхойлогч болтлоо хөгжжээ. Check Point Harmony нь AI болон Machine learning тулгуурласан нарийн төвөгтэй халдлагуудыг илрүүлэх, халдлагын мэдээллийн сантай. Жишээлбэл, Check Point Threat Cloud AI нь 60 гаруй хиймэл оюун ухааны хөдөлгүүртэй zero-day хамгаалалтыг санал болгодог.

• Check Point нь сүүлийн гурван жилийн хугацаанд XDR, эмзэг байдал болон patch менежмент, тусгай удирдлагатай аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгчийн портал, олон үйлдлийн системийн дэмжлэг, халдлагын шинжилгээ цуглуулах, автоматжуулсан тайлан зэрэг олон боломжуудыг нэвтрүүлсэн.

 

Өсөлт хөгжил:

• Check Point нь тогтвортой, орлогын өсөлтийг бий болгож, хэдэн жилийн турш зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн.

• Check Point-ийн өсөлтийн стратеги нь аюулгүй байдлын салбарын гол Мега чиг хандлагыг агуулсан. Үүнд итгэлцэлгүй хандалт, таних мэдээллийг хамгаалах, өгөгдлийн алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавхыг дэмжих нэгдсэн төгсгөлийн цэг болон SASE шийдэл багтана.

• Check Point хэрэглэгчдийн 85% нь тус компанийн  бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэнчээр хэрэглэдэг бөгөөд  хэрэглэгчдийн ашигладаг функцуудыг хэрэглээний телеметрт оруулан судалж , бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлдэг.

 

Frost & Sullivan -аас таамаглаж буй Check Point компанийн алсын хараа

• Check Point нь аюулгүй байдлын шийдлээ улам сайжруулахын тулд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн IT компаниудыг өөртөө нэгтгэснээр өрсөлдөгчдөөсөө нэг алхам урд алхах чухал стратеги болж байна. Check Point нь SASE, zero trust, сүлжээний аюулгүй байдлын технологи хөгжүүлэлтдээ нийцсэн шийдэл бүхий компаниудыг олж авснаар зах зээлд илүү хурдан өсөж, зах зээлд эзлэх хувийг олж авах боломжтой. 

• Байгууллагууд хэрэглэгчдийн төхөөрөмжийг улам төрөлжүүлсээр байгаа энэ үед   Check Point нь IoT/OT төхөөрөмжийн харагдах байдал, хамгаалалтыг үргэлжлүүлэн сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Эрүүл мэнд, үйлдвэрллийн салбар нь асар их боломжит зах зээлийг төлөөлдөг учир Check Point нь өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийг бууруулахын тулд эдгээр хамгаалалтыг үргэлжлүүлэн хөгжүүлж чаддаг.

 

 

Check Point Harmony Endpoint:  Төгсгөлийн цэгийг халдлагаас урьдчилан сэргийлэх цогц шийдэл

Ransomware-аас хамгаалах хамгийн сайн арга бол threat intelligence-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон 24/7 background-д тасралтгүй ажилладаг ransomware-ын эсрэг цогц шийдлийг байгууллагынхаа хэмжээнд нэвтрүүлэх юм.

Check Point Harmony шийдэл нь хэрэглэгчид, төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүд болон интернэт холболтыг phishing, zero-day ransomware, malware зэрэг хамгийн боловсронгуй халдлагуудаас ч хамгаалдаг анхны нэгдсэн аюулгүй байдлын цогц шийдэл юм. Harmony Endpoint нь файлын шифрлэлт, үйлдлийн системийн нөөцлөлтийг эвдэх оролдлого зэрэг ransomware-ийн зан үйлийг тодорхойлж, ransomware-ээр шифрлэгдсэн файлуудыг автоматаар сэргээдэг.

 

 

Check Point Harmony Endpoint нь ThreatCloud AI, Threat Intelligence-ийн тусламжтай ransomware, malware, phishing, хортой линк зэрэг бүхий л кибер халдлагуудаас хэрэглэгчдийн төхөөрөмж болон хандалтыг хамгаалах цахим аюулгүй байдлын цогц шийдэл юм.

 

 

 

Эмзэг байдлыг автоматаар илрүүлэн, эрэмбэлж, patch хийнэ

Endpoint Posture Management-ийн тусламжтайгаар ганцхан товшилтоор байгууллагын хэмжээнд эмзэг байдлыг автоматаар илрүүлж, тэдгээр сул талуудыг засна. Байгууллагын хамгийн эмзэг төгсгөлийн цэгүүд дээр анхаарлаа төвлөрүүлж, эмзэг байдлыг автоматаар арилга.

 

 

 

Check Point Harmony Endpoint давуу тал нь:

Checkpoint Harmony Endpoint нь хэрэглэгчийн суурин болон зөөврийн компьютерийг өнөөгийн аюул заналхийллээс хамгаалах зорилгоор бүтээгдсэн эцсийн цэг /Endpoint /-ийн цахим аюулгүй байдлын бүрэн шийдэл бөгөөд Ransomware, фишинг, хортой програм зэрэг танд хамгийн ойр учирч болохуйц аюулаас бүрэн хамгаалах хамгаалалт юм.

 

Танай байгууллага руу чиглэсэн халдлагаас урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах зорилгоор 24/7 цагийн турш байгууллагын тань өмнөөс хянаж, халдлагыг зогсоодог Check Point Harmony -ийн талаарх шийдэл болон бусад мэдээллийг бидэнтэй утсаар холбогдож аваарай.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.