Check Point Horizon
Prevention-First Security Operation
Check Point Horizon нь сүлжээ, төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүд, клауд, цахим шуудан болон IoT төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг нэг цонхноос бүрэн удирдаж XDR, MDR үйл явдлын менежментийн шийдлүүдийг санал болгодог. Horizon нь Check Point ThreatCloud AI болон түүний нэгдсэн дата санг ашиглан SOC -ийн шинжээчдэд ирээдүйд учирч болзошгүй халдлагуудыг идэвхтэй хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах, арилгах, хамгаалалтыг сайжруулах дэвшилтэт халдлагаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.
Horizon Бүтээгдэхүүн Үйлчилгээ
Horizon MDR/MPR Шийдэл
(Managed Prevention & Response)
Check Point-ийн Horizon MPR/MDR шийдэл нь Check Point-ийн судалгааны багийн шинжээчид болон хиймэл оюун ухааны тэргүүлэгч технологиор дамжуулан танай байгууллагын хэрэгцээ шаардлагыг судалж хамгаалалтыг зохион байгуулан байгууллага руу чиглэсэн халдлагаас урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах зорилгоор 24/7 цагийн турш байгууллагын тань өмнөөс хянаж, халдлагыг зогсоодог.
Танай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хамгийн бага зардлаар шийдэж, мэргэжлийн боловсон хүчин шаардагдахгүй үед Check Point Horizon MPR/MDR шийдэл нь хамгийн тохиромжтой юм.
- Автоматаар Хостыг тусгаарлах, Халдлагаас Урьдчилан сэргийлж, Хортой имэйлийг карантилна
- Нууц үг солих, Тохиргоог шинэчлэх, Имэйлийг хаах зэрэг халдлагаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө
- Patch суулгах, Хортой домэйныг блоклох, Бодлогыг шинэчлэх
- Тогтмол ThreatCloud AI шинэчлэлтүүд
Horizon XDR/XPR Шийдэл
(Extended Prevention & Response)
XPR/XDR шийдэл нь мэдээлэл технологийн нүсэр дэд бүтэцтэй, байгууллага дотроо Security Operation Center –ийг зайлшгүй бий болгох шаардлагатай байгууллагуудад санал болгодог бөгөөд SaaS шийдлээр дамжуулан байгууллагын тань үйл ажиллагааны нэмэлт зардлыг бууруулдаг.
Хиймэл оюун ухаанд суурилсан XDR/XPR платформ нь байгууллагын хэрэглэгчийн сүлжээ, клауд, цахим шуудан, төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүдийг бүгдийн нэг дороос хянах боломжийг бий болгоно.
Horizon XDR/XPR нь бодит цагийн Threat Intelligence бүхий ThreatCloud AI ашиглан байгууллагыг тань халдлагаас сэргийлдэг .
ThreatCloud AI нь өдөр бүр 150,000 гаруй гарц, сая сая төгсгөлийн цэгүүдийн үзүүлэлтүүдийг (IoC) нэгтгэж, дүн шинжилгээ хийдэг.
Horizon Events Шийдэл
(Unified Data Platform)
Аюулгүй байдлын лог, репорт, анализ, төхөөрөмжийн менежмент, бодлого зэрэг бүх хяналтаа клауд үйлчилгээ ашиглан цогцоор нь шийдэх боломжийг олгоно. Энгийн бөгөөд ойлгомжтой клауд шийдлээр аюулгүй байдлын бүх зөрчлийг судалж, алдааг олж засварлана.
Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны явцыг сүлжээ, төгсгөлийн цэгийн төхөөрөмж, гар утас, IoT болон клауд орчинд нэгтгэж, синхрончлох замаар SOC -ийн мэргэжилтнүүдийн цаг хугацаа хэмнэж, бүтээмжийг дээшлүүлэн, нарийн төвөгтэй байдлыг арилгана.
- Логуудыг олон эх сурвалжаас хялбар, ойлгомжтой байдлаар хайна
- Хязгааргүй лог хадгалалт болон хэрэглээ
- Нэг цонхноос бүхий л мэдээллийг харна
- MSP болон түнш аккаунтууд хооронд хялбар шилжинэ
Танай байгууллага руу чиглэсэн халдлагаас урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах зорилгоор 24/7 цагийн турш байгууллагын тань өмнөөс хянаж, халдлагыг зогсоодог Check Point Horizon -ийн талаарх шийдэл болон бусад мэдээллийг бидэнтэй утсаар холбогдож аваарай.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.