card

Вертексмон компани нь Check Point компанийн APAC бүсийн 2023 оны шилдэг партнераар шалгарлаа

   

   

   Мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Check Point компани 2023 оны 9 сарын 5-7 ны өдрүүдэд "Check Point APAC Partner Conference" арга хэмжээг Индонези улсын Бали аралд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүсийн 150 гаруй төлөөлөгчид оролцож мэдээлийн аюулгүй байдлын дэлхийн чиг хандлага, шинэ технологи, маркетингийн тренд зэрэг олон сэдвүүдээр санал солилцлоо. Мөн арга хэмжээнийн үеэр Asia-Pacific (APAC) бүсийн шилдгүүдээ тодруулж Вертексмон компани нь "Check Point" компанийн “2023 оны Signature Win” гэх нэр хүндтэй шагналаар шагнагдлаа. 

 

 

   Технологи хөгжихийн хэрээр кибер халдлага, вирус болон үнэ цэнэтэй дата алдагдах эрсдэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Вертексмон компани дэлхийд тэргүүлэгч Check Point компанийн мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, түүнд тохирсон техникийн болон программ хангамжийн үйлчилгээг цогцоор нь санал болгож байна.

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.