card

 

   

Мэдээллийн аюулгүй байдлын салбартаа дэлхийд тэргүүлэгч Check Point компанийн "CPX 2024" эвент арга хэмжээ нь Тайланд улсын Бангкок хотноо 2 сарын 1-2ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд Монгол улсаас Вертексмон компани 10 дах жилдээ амжилттай оролцсон бөгөөд “Prestigious 4 Star Partner of Check Point” өргөмжлөлийг дахин хүртлээ.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын өнөөгийн чиг хандлага, аюул занал түүнээс хэрхэн хамгаалах талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шийдэл, стратегийг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд Check Point компани хамгийн өргөн хүрээтэй, нэгтгэсэн, хамтран ажиллах аюулгүй байдлын платформ Check Point Infinity Platform-ийг шинэчлэн танилцууллаа.

 

 

Арга хэмжээний нээлтэд Check Point компанийн CEO Gil Shwed “Энэ жил Check point компани хамтын ажиллагаагаар мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Ингэснээр манай платформын бүх үйл ажиллагаа хоорондоо уялдан ажиллаж, үйлчлүүлэгчиддээ аюулгүй байдлын дээд түвшинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийг зорьж ажиллах болно" гэж илтгэлдээ мэдэгдлээ.

 

Вертексмон компани нь Check Point брэндийн Монгол дахь анхны цор ганц албан ёсны 4 Star партнер бөгөөд бид Check Point брэндийн мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Монгол улс дахь дэд бүтцийн томоохон төслүүдэд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлсээр байна.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.