Extreme Networks Switches

Extreme Networks Switches

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эхлэл

SWITCHES

 

 

Блокын гарчиг / html

            Extreme Networks компани нь machine learning, хиймэл оюун ухаан, аналитик, автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологийг ашиглан дэлхий даяарх 50,000 гаруй үйлчлүүлэгчдээ end-to-end хамгаалалт, on-premise болон клаудад суурилсан сүлжээний тоног төхөөрөмж, шийдлүүдийг нийлүүлж байна.

Extreme Networks Switch-ийн үндсэн чадавхи

АЮУЛГҮЙ

Нэгдсэн менежмент, аюулгүй холбоосын шифрлэлт, хэт сегментчилэл зэргээр дамжуулан таны сүлжээг кибер халдлагаас хамгаалахад тусалдаг.

КЛАУД УДИРДЛАГА

Сүлжээг байршуулахаас эхлээд өргөтгөх зэрэг бүхий л үйлдлийг хялбаршуулсан хүчирхэг клауд менежменттэй

АВТОМАТЖУУЛАЛТ

Хэрэглэгч төхөөрөмжөөр дамжуулан сүлжээнд холбогдох мөчөөс л автоматаар сүлжээний үйлчилгээг динамикаар хангах боломжийг олгодог.

Давуу талууд

Fabric технологи

Extreme Networks нь Ethernet болон IP fabric шийдлүүдийн уян хатан багцыг санал болгодог. Та кампус, дата төв эсвэл WAN-аа өөрчилж байгаа эсэхээс үл хамааран fabric технологиуд нь таны бизнест илүү хурдан, уян хатан, найдвартай дэд бүтцийг бий болгодог.

Динамик үүрэгт суурилсан бодлого

Extreme Switch нь wired болон wireless төхөөрөмжүүдийн дунд өргөн цар хүрээтэй бодлогын механизмыг дэмжинэ ажилладаг. Тус бодлогууд нь төвлөрсөн байдлаар тодорхойлогддог боловч свич дээр дотоод бодлогод мөрдөгдөж, сүлжээгээр дамжих үед хэрэглэгч, төхөөрөмж болон программтай хамт хэрэгждэг.

Программ байршуулалт

Extreme Switch-ууд нь огт гүйцэтгэлд нөлөөлөхгүйгээр үйлдлийн системтэй хамт on-board програмуудыг ажиллуулах боломжтой. Ингэснээр хяналтын самбар дээрх аналитик програмуудаар дамжуулан сүлжээг хянахад тусалж, нэмэлт техник хангамжийн төхөөрөмж шаардлагагүйгээр шинэ сүлжээний програмуудыг идэвхжүүлж болно.

Rich Analytics/ AI /Machine Learning-д суурилсан ойлголтууд

ExtremeAnalytics-тэй хослуулсан хэрэглээний телеметр нь сүлжээ болон хэрэглээний иж бүрэн аналитикийг хангадаг. Нэмж ExtremeCloud IQ-д нэгтгэснээр AI/ML-д суурилсан ухаалаг шинжилгээ нь аливаа сүлжээний асуудал үйлчилгээнд нөлөөлөхөөс өмнө тохируулах боломжийг олгодог.

Аюулгүй холбоосын шифрлэлт

Extreme свич нь төрөл бүрийн свич платформ дээрх IEEE 802.1AE MACsec-ийн дэмжлэгтэйгээр таны сүлжээний урсгалыг хамгаалахад тусална. MACsec буюу hop-by-hop хамгаалалтын функц нь холбогдсон свич эсвэл төхөөрөмжүүдийн хооронд пакетуудыг encrypt/decrypt хийх боломжийг олгодог.

Универсал платформууд

Универсал платформуудын давуу тал нь хуучин төхөөрөмжидөө баригдаж шилжилтийг хязгаарлахаас зайлсхийж, одоо байгаа төхөөрөмжинхөө программ хангамжийг шинэчлэх замаар ашиглалтын хугацаагаа уртасгадаг.

Блокын гарчиг / html

        Свичээ өөрийнхөөрөө удирдах боломж

On-premise болон клауд дэд бүтэц болон тэдгээрийн хооронд хаана ч ExtremeCloud IQ нь таны удирдлага, тайлагнах хэрэгцээг хангана. Удирдлагын болон зохион байгуулалтын багц хэрэгслүүдийн тусламжтайгаар Extreme нь таны бүхий свичийг байршуулан, хянах, дэмжих ажлыг оновчтой болгодог. 

Төхөөрөмж

ExtremeCloud™ IQ

Сүлжээний автоматжуулалт, дүн шинжилгээ, итгэмжлэгдсэн удирдлага

ExtremeCloud™ IQ - Site Engine

Клауд менежментийг гуравдагч талын болон клауд бус төхөөрөмжүүдтэй нэгтгэж өргөтгөнө

 

Gartner Magic Quadrant 2022

Дэлхийд тэргүүлэх судалгааны компани болох Gartner-ийн 2022 оны Gartner Magic Quadrant™ Enterprise Wired and Wireless LAN Infrastructure буюу Wired болон Wireless сүлжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төрөлд "Extreme Networks" компани тав дахь жилдээ дарааллан тэргүүлэгчээр тодорлоо.

 

 

Extreme Networks -ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Вертексмон ХХК

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.