card

Gartner Magic Quadrant 2022: Network Firewall шийдлээр Check Point компани шилдгээр тодорлоо.

 

Gartner Magic Quadrant 2022: Network Firewall шийдлээр Check Point компани шилдгээр тодорлоо. 

Жил бүр Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллага болох Gartner-аас мэдээллийн технологийн зах зээлд тэргүүлэгчдийг тодорхойлон шидэт квадратад эрэмбэлдэг. Тус тайланд сүлжээний firewall шийдлээр Check Point компани тэргүүлэгчээр тодорч Gartner-ийн шагналыг 23 дах удаагаа хүртэж байна.

 

Check Point Software технологи 

Check Point компани Firewall-аас гадна клаудад суурилсан төвлөрсөн удирдлага бүхий мэдээллийн аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг өргөн хүрээнд санал болгодог.  

Check Point нь Quantum брэндийн техник хангамж болон Maestro hyperscale төхөөрөмжүүдийг санал болгохын зэрэгцээ Harmony Connect үйлчилгээндээ FwaaS(Firewall as a service) багтаасан байдаг. 

Энэхүү Magic Quadrant-ийн үнэлгээний үеэр Check Point компани жижиг дунд бизнесийн байгууллагууд руу чиглэсэн Quantum Lightspeed болон "Титан" программ хангамжийг шинээр хөгжүүлж гаргаснаар илүү өндөр гүйцэтгэлтэй болсон. 

Давуу тал: 

  • Платформын стратеги: Check Point нь мэдээллийн аюулгүй байдлын цогц бүтээгдэхүүнүүдийг санал болгодог бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд аюулгүй байдлын үйлчилгээгээ нэг компаниас цогцоор нь авах боломжийг олгодог. Check Point бүтээгдэхүүнүүд клауд суурилсан төвлөрсөн менежер бүхий Infinity Portal-аар дамжуулан удирдах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгосноор өргөн цар хүрээтэй том хэмжээний, тав дахь үеийн кибер аюул заналхийллээс хамгаалдаг. 
  • Дата мэдээллийн сан: Кибер халдлагын GEN-V буюу мега халдлагын үе аль хэдийн бий болсон бөгөөд дэлхий дээрх бүх халдлагын мэдээлэл Check Point дата төвд байрладаг. 
  • Үнэ: Check Point-ийн үнийн загварууд нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлтэй байдаг. Check Point нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний төлбөрийн зардлаас зайлсхийх боломжийг олгохын тулд захиалгад суурилсан үнийг мөн санал болгодог. 
  • Халдлага илрүүлэх чадвар: Check Point ThreatCloud нь төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ хортой программ илрүүлэн, таслан зогсоож мэдээллийг зохицуулдаг. Check Point нь IPS Signature болон үйлчлүүлэгч талын программуудыг илрүүлэх signature суурилсан хамгийн том мэдээллийн сантай. 

 

 

Та Check Point -ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү. 

https://vertexmon.com/checkpoint

Check Point компанийн Монгол дахь албан ёсны партнер Вертексмон ХХК.