card

Hikvision компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд дэлхий даяарх хамгийн нэр хүндтэй, найдвартай хяналтын камер /CCTV/ үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд илүү аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд технологийн шинэлэг шийдлүүдийг бий болгодог. Hikvision нь видео хамгаалалт, нэвтрэх хяналт, дохиоллын системийг хамарсан өргөн хүрээний биет хамгаалалтын шийдэл бүхий олон төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж байна.

Hikvision CCTV камер ашиглах нь ямар давуу талтай вэ?
 

Өргөн сонголт

Hikvision нь хэрэглэгчдэдээ зургийн чанар, камерын дизайн, үнэ тариф зэрэг олон төрлийн хүчин зүйлсыг нэг дор багтааж таны хувийн болон бизнесийн хэрэгцээ шаардлага болон төсөвт тохирсон хамгаалалтын системийг танд санал болгодог.
 

Өндөр нягтаршил

Hikvision IP камер нь мегапиксел өндөр байдаг нь дүрсийг илүү тод нягтаршилтай олж авах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь мөн урьдчилан бичсэн бичлэгээ томруулж үзэхэд дээд зэргийн тод байдлыг олгоно.
 

Өргөн линз

Hikvision IP камерын линз нь илүү өргөн хамрах хүрээтэй тул илүү том талбайг цөөн камераар хянаж зардал хэмнэх боломжтой.
 

Хэрэглэхэд хялбар

Hikvision камер нь ашиглах болон хянахад хялбар тул та камерыг ажиллуулахын тулд заавал технологийн мэргэжилтэн байх шаардлагагүй.
 

Бат бөх чанар

Hikvision CCTV камерууд нь Монголын эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэхийн тулд л бүтээгдсэн мэт халуун, хүйтэнд ажрахгүй ажиллах бөгөөд гадны цохилт, халдлагад тэсвэртэй.

 

HIKVISION ТЕХНОЛОГИ

1. COLORVU ТЕХНОЛОГИ

Hikvision-ийн салбартаа тэргүүлэгч ColorVu технологи нь өндөр чанартай, бүтэн өнгөт видеог 24/7 цагаар авдаг тул та шөнийн цагаар ч өдрийн гэрэлттэй мэт хурц дүрслэлээр өөрийн эд хөрөнгө, аюулгүй байдлаа хамгаалах боломжтой. ColorVu камерууд нь нэмэлт гэрлээр тоноглогдсон тул ямар ч гэрлийн эх үүсвэр байхгүй үед ч өнгөлөг дүрслэлийг төвөггүй гаргаж чадна. ColorVu линзүүд нь F1.0 хүртэлх өндөр диафрагмаар тоноглогдсон бөгөөд ердийн F2.0-тэй камераас дөрөв дахин илүү гэрэл линз рүү орох боломжийг олгож зургийн тод байдлыг нэмэгдүүлдэг.

 

 
 
2.  EXIR 2.0 ТЕХНОЛОГИ 

Hikvision сүлжээний камерт зориулсан хамгийн сүүлийн үеийн EXIR хэт улаан туяаны технологи нь өмнөх үеийн технологиос илүү удаан эдэлгээтэй, хүйтэн халуунд тэсвэртэй болсон. EXIR 2.0 гэрэлтүүлгийн дэвшилтэт технологийг ашиглан дотор болон гаднах гэрэлтүүлэггүй орчинд дүрсийг LED технологитой харьцуулахад гэрэлтүүлгийг 30% хүртэл нэмэгдүүлж, холын зайн харагдах байдлыг илүү тод харуулна.

 

 
 
3. ACUSENSE ТЕХНОЛОГИ

Hikvision AcuSense нь AI алгоритм дээр суурилсан зорилтот объектуудыг хүн, машин болон бусад гэсэн гурван төрөлд ангилдаг ухаалаг шинжилгээний технологи юм. AcuSense гүнзгий суралцах алгоритм нь сэжигтэй хүмүүс болон тээврийн хэрэгслийг илрүүлэх замаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, болзошгүй гэмт хэргийн үйлдлийг шууд илрүүлж мэдээлэлдэг. Энэхүү шийдлүүд нь таныг аюулд шууд  хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгоно.

 

Hikvision компанийн Монгол дахь албан ёсны партнер Вертексмон ХХК.