card

Forrester Wave: Байгууллагын түвшний Firewall хамгаалалтын шийдлээр Check Point Software Technologies компани нэрлэгдлээ.

 

    Олон улсын технологийн судалгааны байгууллага Forrester Wave™ -аас эрхлэн гаргадаг Байгууллагын түвшний Firewall хамгаалалтын 2022 оны 4-р улиралын тайлан гарлаа. Байгууллагын Firewall-ын үйлчилгээ үзүүлэгч Дэлхийн шилдэг вендор компаниудыг нийт төрлийн 25 шалгуураар үнэлж дараах жагсаалтыг гаргасан байна.

 

 

    Forrester-ийн 2022 оны Мэдээллийн аюулгүй байдлын судалгаанд оролцогч байгууллагуудын 74% нь өмнөх 12 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар дор хаяж нэг удаа халдлагад өртсөнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 63%-иар өссөн үзүүлэлт юм.
     Учир нь мэдээллийн аюулгүй байдлын вендор компаниуд Covid 19-өөс өмнө зөвхөн байгууллагын сүлжээний орчин дахь төхөөрөмж болон дата бааз, мэдээллийг түлхүү хамгаалдаг байсан бол цар тахлаас үүдэн байгууллагын сүлжээнээс гадна зайнаас ажиллаж буй орчныг давхар хамгаалах шаардлагатай болсон. Хурдацтай өсөн нэмэгдэж буй дата урсгал, кибер халдлага, мэргэшсэн хүний нөөцийн хомсдол зэрэг нь мэдээллийн аюулгүй байдлын зах зээлд AI технологийг илүү түлхүү нэвтрүүлэх шаардлагатайг онцолж байна.

 

Үнэлгээний хураангуй

 

Тус тайланд тэргүүлэгчдийн эгнээнд шалгарсан Check Point Firewall

    Дэлхий даяар сүлжээний аюулгүй байдлыг тэргүүлэгч Check Point компанийн програм хангамж болон төхөөрөмжүүд нь өндөр гүйцэтгэл, хялбар интерфэйс, найдвартай ажиллагааг санал болгодог тул аль ч төрлийн байгууллага заавал Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс (SOC) эсвэл мэргэшсэн инженер шаардагдахгүйгээр авч ашиглах боломжтой байдаг.
   Кибер халдлага улам боловсронгуй болж түүнээс урьдчилан сэргийлэн хамгаалах нь хэцүү болж буй өнөө үед байгууллагууд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хүний оролцоотой хамгаалалтаас илүү автоматжсан цогц AI шийдлийг түлхүү нэвтрүүлэх шаардлагатай болсон.
    Харин Check Point нь AI Machine & Deep learning технологиудыг ашиглаж тавдугаар үеийн мэдэгдэх болон үл мэдэгдэх кибер халдлагуудаас найдвартай хамгаалдаг. Check Point Firewall нь хортой програмын эсрэг анализ функц болон IDS/IPS-ийн тусламжтайгаар аль ч төрлийн Next Generation Firewall (NGFW)-ээс илүү аюулгүй байдлыг хангадаг. Мөн нэгдсэн SD-WAN хамгаалалтыг дэмжсэн Firewall үйлдвэрлэдэг тул олон салбар нэгжтэй томоохон байгууллага авч ашиглахад илүү үр дүнтэй .


Check Point Firewall Дэлгэрэнгүй танилцах - https://vertexmon.com/checkpoint

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.