card

МУИС ХШУИС -д Check Point лаборатори байгуулагдлаа.


   Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Вертексмон Компани нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, залуусын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерийн Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 



Хамтын ажиллагааны хүрээнд бид Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерийн сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын лабораторийг бүрэн тохижуулж 60 гаруй сая төгрөгийн өртөг бүхий сервер, хяналтын камер, нэвтрэх хяналтын систем, access point -ийг суурилуулж. сервер дээр ажиллах Сheck Point CCSA & CCSE мэргэшсэн сургалтын лицензийн хамтаар оюутан залуустаа хүлээлгэн өглөө.




   Энэ ажлыг хэрэгжүүлснээр MУИС ХШУИС -ийн төгсгөгч оюутнууд Дэлхий даяар байгууллагын 100’000 гаруй хэрэглэгчтэй, Gartner-ийн Сүлжээний аюулгүй байдлын тайланд тасралтгүй 22 дахь удаагаа тэргүүлэгчээр шалгарсан Мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч дэлхийн шилдэг брэнд болох Check Point компанийн мэргэшсэн сертификаттай инженерүүд болох бөгөөд цаашлаад дэлхийн өнцөг булан бүрд ажиллах боломж бүрэн дүүрэн нээгдэж байна.





   Тус ажлыг хэрэгжүүлэхэд бидний санал санаачилгыг дэмжиж ажилласан МУИС ХШУИС-ийн хамт олонд талархал илэрхийлье. Вертексмон компанийн хамт олон цаашид оюутан залуусыг дэмжсэн олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэн ажиллах болно. 

 


 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.