VMC Группийн Бүтээмжийн зөвлөлөөс санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд VMC группийн залуус Улаанбаатар хотын Их Тэнгэрийн ам, Туул голын эрэг орчмын 10 га газрын хогийг цэвэрлэж 100 орчим шуудай хогийг түүн цэвэрлэлээ.Тус сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Vertexmon, Tapatrip, DLP, Vasto Plus компаниуд болон Бүтээмжийн зөвлөлийн залуустаа баярлалаа.
Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан та бүхэн голын эрэг орчмоор амарч, аялж зугаалах үедээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн тарьсан хог, эд зүйлийг цэвэрлэж цэвэр орчин, ногоон ирээдүйг бий болгохыг уриалж байна.